Бүгд Найрамдах Филиппин улс
Нийслэл хот: Манила
Албан ёсны хэл: Филиппин, Англи
Хүн амын тоо: ~ 106,651,394 [12] (2020)
Газар нутгийн хэмжээ: 299,764 км2 (72)
Голлох шашин: католик шашин
Нэг хүнд ногдох ДНБ: $8,573 (115)
Мөнгөн тэмдэгт: Филиппин песо (PhilippinePeso.svg) (PHP)
Бүгд Найрамдах Филиппин улсын товч танилцуулга
Филиппин улс нь Зүүн өмнөд Азид орших 7108 гаруй арлаас тогтсон арлын орон бөгөөд 17 бүсийг нэгтгэсэн нийт 80 гаруй муж хотуудтай. 1973 он хүртэл Испани хэл Филиппин улсын албан ёсны хэл байсан бөгөөд түүнээс хойш Филиппин /тагалог-испани хэлэнд суурилсан/ Англи гэсэн хоёр үндсэн албан ёсны хэлтэй.
Хүн ам 2018 оны байдлаар 106 сая орчим. Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2008 онд 154.073 тэрбум ам. доллар хүрч байсан. Дэлхий даяар 11 сая гаруй филиппинчүүд тархан суурьшсан нь Филиппин улсын нийт хүн амын 11% нь болно. Иргэдийн 80% нь католик шашин, 11,6% протестант урсгал, 5% нь исламын шашин шүтдэг. Үндэсний мөнгөн тэмдэгт нь “песо” бөгөөд, 1$ ойролцоогоор 43 песотой тэнцэнэ.
Филиппиний арлууд дулаан орны чийглэг уур амьсгалтай. Далайн эрэг хавиараа 24-28С, уулархаг газраараа сэрүүвтэр байна. Борооны улирал 5 сараас эхлэн 11 сар хүртэл үргэлжлэх ба энэ үед баруун өмнө зүгээс муссон салхи үлээнэ. 11-5 сарын хооронд ерөнхийд нь хуурай улирал гэж үздэг.
ФИЛИППИН УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Филиппин улсын аялал жуулчлал
Филиппин улсын аялал жуулчлал нь эдийн засагтаа чухал хэсэг нь болдог. 2019 оны байдлаар улсын ДНБ-ын 12,7%-ийг аялал жуулчлалын салбар дангаараа бүрдүүлжээ. Энэ улсыг бүрдүүлдэг 7,000+ арлууд нь Филиппиний ганцаарчилсан аяллын туршлагад тулгуурладаг. 2018 онд 6 сая гаруй гадаадын жуулчин зочилсон. Байгалийн өвөрмөц тогтцоороо жуулчдын анхаарлыг их татдаг бөгөөд далайн эргүүд, эртний тосгонууд, дурсгалт газрууд, уул, халуун орны ой нь алдартай.
Жуулчдын их очдог газруудад Сэбү, Боракай, Палаван, Сиаргао зэрэг хотууд ордог. Аялал жуулчлалын нөөц ихтэй ч улс төр, нийгмийн асуудлаас болоод АЖ-ын хөгжлөөрөө хөрш зэргэлдээх Тайланд, Вьетнам, Малайз, Сингапур, Индонез улсуудын араас ордог. 2015 онд нийт 5 сая Филиппин иргэн аялал жуулчлалын салбарт ажиллаж, засгийн газар нь гадаад жуулчдаас 227PHP гаруй орлого олсон тооцоо байдаг.
Филиппин улсын аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Манила хотын түүхэн аялал: Манила хот нь хэдэн зууны өмнөх сүм, хийд, колонийн үеийн түүх элбэг хөгжиж байгаа метрополис хот юм. Алдарт Сан Агустин сүм ба Ризал Парк, Сантьяго дахь хөшөө дурсгалуудыг харж болно.
- Шоколад толгод: Бохол арал дээрх байгалийн өвөрмөц тогтоц. Энэхүү ЮНЕСКО-ийн өв нь хэдэн зууны турш газрын гадарга дээр гарч ирсэн 1200 гаруй жижиг уулс бүхий дархан цаазат газар юм. Тэд жилийн ихэнх хугацаанд ногоон өнгөтэй байдаг боловч хуурай улирлын үеэр шоколад хүрэн өнгөтэй болж, шоколад толгод гэх нэршилд ордог.
- Газар доорх гол: Палаван арлын газар доорх гол нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг ба газар доорх голын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг.
- Сагада дахь өлгөөтэй авс: Хойд Кордильера уулын гүнд байрлах Сагада дахь өлгөөтэй авс. Хэдэн зууны настай өлгөөтэй авсаар эрт үед чинээлэг хөрөнгөтэй хүмүүст зориулан оршуулгын ёслолыг зохион байгуулдаг байжээ.
- Пагсанжан хүрхрээ: Пагсанжан хавцлын байгалийн цогцолборт газрын нэг хэсэг юм. Филиппиний хамгийн алдартай хүрхрээнүүдийн нэг.
ФИЛИППИН УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА
