Дэлхийн улс, хотууд

Франц улсын тухай

Франц улсын тухай

Франц улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Парис
  • Хүн амын тоо: 67 сая (2019)
  • Албан ёсны хэл: Франц хэл
  • Мөнгөн тэмдэгт: Евро (EUR)

Сонирхолтой 10 баримт:

    1. Франц улс бол дэлхийн аялал жуулчлалын төв. Гол үзмэрүүд нь мэдээж Эйфелийн цамхаг, Диснейлэнд, Францын Ривьера, Алсас, дарсны үзэсгэлэнт бүс нутаг юм. Франц улсын тухай

    2. Дэлхийн хамгийн том дугуйн уралдаан болох Тур Де Франс Францаас эхлэлтэй. Анх онд Парисын дагуул Монтгерон хотоос 60 дугуйчинтай Тур Де Франс руу гараа эхлэж байсан дугуйн уралдаан өдгөө 3,200 км замыг туулдаг дэлхийн томоохон дугуйн уралдаан болон өргөжсөн.
    3. Францын төмөр замын сүлжээ нийтдээ 29 мянган км урт ба Европ доо хоёрдугаарт, Дэлхийд есдүгээрт ордог томоохон сүлжээ. Франц улс өндөр хурдны технологийг ашигласан дэлхийн анхны улсуудын нэг юм.
    4. Дэлхийн хамгийн олон цагийн бүстэй улс бол Франц улс. Францад 12 өөр цагийн бүс байдаг.
    5. Франц хэл 300 жилийн турш Английн албан ёсны хэл байсан. Вуллям Нормандыг байлдан дагуулж 1,066 Английг эзлээд Франц хэлийг Английн албан ёсны хэлээр зарласан. Харин 1362 онд парламент Англи хэлийг засгийн газрын албан ёсны хэл болгож, Англи хэл дээрх хуулийг батласан. Франц улсын тухай Франц улс
    6. Дэлхий ертөнцийг өөрчилсөн зарим бүтээлийн зохион бүтээгчид Франц хүмүүс. Хамгийн сүүлд 1997 онд Филипп Кан гар утасны камерыг бүтээсэн нь өдгөө хүн бүрийн хэрэглээ болоод байна. Франц улс, Франц улсын тухай
    7. Луврийн музей 2019 онд 9.6 сая жуулчин хүлээн авснаар дэлхийн хамгийн олон үзэгчтэй музейгээр нэрлэгдсэн. Парисын зүрхэнд орших энэхүү гайхамшигт музей нь эртний үеэс эхлэлтэй 38 мянган урлагийн бүтээл, эд зүйлийг хадгалдаг.
    8. Франц улс дэлхийн хамгийн үнэтэй дарсыг үйлдвэрлэсэн.  73 жил дарсан Францын Бургундигийн дарс нь дуудлага худалдаагаар 558 мянган долларын үнэд хүрч зарагдсан нь дэлхийн хамгийн үнэтэй дарсаар нэрлэгдсэн.
    9. Франц улс дэлхийд бяслагаараа алдартай. Жилд 1,600 орчим соортын 1,7 сая тонн бяслаг үйлдвэрлэдэг.
    10. Сүйт бүсгүй цагаан даашинз өмсөх уламжлал Францаас гаралтай.