Дэлхийн улс, хотууд

Хятад улсын тухай

Хятад улсын тухай

Хятад улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Бээжин
  • Хүн амын тоо: 1.4 тэрбум (2019)
  • Албан ёсны хэл: Хятад хэл
  • Мөнгөн тэмдэгт: Хятадын юань (CNY)

Сонирхолтой 10 баримт:

      1. Хятад улс дэлхийн хамгийн олон хүн амтай. Хүн амын тоо 1,4 тэрбум гаруй ба дэлхий даяар 5 хүн тутмын нэг нь хятад хүн байдаг.
      2. Хятад улсад хэрэгжиж ирсэн нэг хүүхдийн бодлогын улмаас хүйсийн тэнцвэрт байдал алдагдсан. Хятад гэр бүл зөвхөн нэг хүүхэд төрүүлэх боломжтой тул хүүтэй болохыг илүүд үзсэн. Нийт эрчүүдийн тоо нь эмэгтэйчүүдээс 30-40 саяар их.
      3. МЭӨ 10-р зуунд Хятад улс цайг анх нээсэн. Тэр цагаас хойш цайны зан заншил, хэрэглээ цэцэглэн хөгжиж, цайг хэрэглэх соёл бий болсон.
      4. Терракотта дайчдын баримал “Терракотта арми” нь Эртний Хятадын 8 мянган шавар дайчид болон морьдоос бүрдэх ба хоорондоо адилхан царайтай дайчин ганц ч байдаггүй.
      5. 500 жил турш эзэн, хаад амьдарч байсан Хориотой хотод бол дэлхийн хамгийн том эзэн хааны ордон. Энэхүү эртний байгууламжийг Юнеско-гийн дэлхийн өвд бүртгэсэн. Хятад улсын тухай
      6. Хятад улс бол дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай. Үүнийг дагаад маш хурдацтай хөгжиж байна. Тус улсын аль нэг хотод 5 хоногт тэнгэр баганадсан нэг шинэ барилга баригдаж байдаг.
      7. Ширээний теннисний спортоор Хятад улс дэлхийд ноёрхдог. Сүүлийн гурван олимпид Хятад улс ширээний теннист бүх алтан медалыг хүртсэн ба дэлхийн шилдэг 5 ширээний теннисчин бүгд хятад тамирчид юм.
      8. Шинэ жилийн баяраар гэр орон, гудамж талбайгаа улаан өнгийн цаасан хайчилбараар чимдэг ба улаан өнгө нь хятадад аз жаргал, сайн сайхан бүхнийг билэгддэг уламжлалтай.
      9. Хятад улс цагийн 5 бүсэд хамаардаг. Бүх цагийн бүсийг 1912-1949 онд ашиглаж байсан боловч тэр үеэс хойш Хятад улс ердийн нэг цагийг ашигладаг болсон. Мэдээж хэрэг энэ нь Хятадын зарим хэсэгт шөнө дунд нар жаргах эсвэл 10 цагт нар мандах зэрэг бэрхшээлийг үүсгэдэг.
      10. Хятадын их суваг бол хүний бүтээсэн хамгийн урт усан зам. 1,800 км үргэлжилэх энэхүү усан замыг Юнескогийн дэлхийн өвд дэлхийн хамгийн урт, хамгийн эртний сувгаар бүртгэсэн.