ШАНХАЙ ХОТЫН ТУХАЙ
Хятад улсын Шанхай хот нь улсдаа төдийгүй дэлхийд хамгийн их хүнтэй хот юм. Хятадын мужийн зиндааны 4 хотыг нэг ба 2019 онд 26,23 сая хүн амтай байжээ. Шанхай нь анх загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байсан ба 1553 онд цайз барьж хана босгосноос хойш Шанхай хотын хэмжээнд хүрсэн гэж үздэг. 19-р зуунаас Шанхайн боомтын ашигтай байрлал нь худалдааны чухал зангилаа болсон гэж үздэг. Шанхай нь хөгжиж буй аялал жуулчлалын төв бөгөөд Бунд, Шинтианди зэрэг түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн хөгжиж буй Пудонг дүүргийн байшин барилга, соёл урлаг, дизайны төв гэдгээрээ алдартай. Мөн Шанхай хот нь худалдаа арилжаа, санхүүгийн төв юм. Цаг агаарын хувьд өвөлдөө 0-10 цельсийн дулаан, зундаа 20-30 цельсийн халуун байдаг.
Шанхай хотын аялал
Хэрвээ та Шанхай руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Бунд (The Bund)
Хуанпу голын баруун талд байрлах Бунд нь Шанхайн хамгийн алдартай жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэг юм. Бунд нь Готик, Романеск, Сэргэн мандалт зэрэг архитектурын янз бүрийн хэв маягийг илэрхийлсэн хуучин барилгуудаар хүрээлэгдсэн байдаг. Шөнөдөө барилгууд нь яг л гацуур модны чимэглэлтэй мэт асдаг байна.
Юу цэцэрлэг (Yu Garden)
16 зууны үед Мин гүрний нэгэн албан тушаалтан эцэг эхдээ ахмад насаа тайван өнгөрөөх цэцэрлэгийг бий болгохыг хүссэн өдгөө Шанхайн жуулчдыг татах газруудын нэг болжээ. Өнөөдөр бол Хятадын хамгийн алдартай сонгодог цэцэрлэгүүдийн нэг юм.
Нанжин зам (Nanjing Road)
Нанжин зам бол Шанхайн худалдааны гудамж юм. Үнэхээр ч энэ бол дэлхийн хамгийн том, хамгийн алдартай дэлгүүрүүдийн нэг бөгөөд өдөрт сая орчим худалдан авагч үйлчлүүлдэг. Хуучин өргөн хэрэглээний бараа зардаг Хятадын уламжлалт дэлгүүрүүдээр хүрээлүүлж байсан бол өнөөдөр дээд зэрэглэлийн дэлгүүр, ресторан, зочид буудлуудаар хүрээлэгдсэн байв.
Шанхай дахь дэлхийн санхүүгийн төв (Shanghai World Financial Center)
Шанхай бол дэлхийн эдийн засгийн хүчирхэг улс тул өөрийн гэсэн дэлхийн санхүүгийн төвтэй байх нь зүй ёсны хэрэг билээ. Энэ санхүүгийн төв нь 492 метр (1614 фут) тэнгэрт хүрэх шинэлэг дизайнтай тэнгэр баганадсан барилга юм. 101 давхар барилгад үндэстэн дамнасан 20 санхүүгийн байгууллага, худалдааны төвүүд, томоохон зочид буудал байрладаг.