Дэлхийн улс, хотууд

Швейцар улсын тухай

Швейцар улсын тухай

Швейцар улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Бернд
  • Хүн амын тоо: 8.5 сая (2019)
  • Албан ёсны хэл: Герман хэл, Франц хэл, Итали хэл, Романш хэл
  • Мөнгөн тэмдэгт: Швейцар франк (CHF)

Сонирхолтой 10 баримт:

      1. Швейцар улс хүн амын тоо, гэмт хэргийн байдал, амьдралын төвшин, эрүүл мэндийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийн байдал зэрэг олон хүчин зүйлсээрээ  амьдрахад хамгийн тохиромжтой улсаар нэрлэгддэг.
      2. Цагны эх орон Швейцар улс. Анх 1954 онд Женев хотод гоёл чимэглэл зүүхийг хориглосон нь шинэ санаа хайж байсан гар урчуудыг цаг бүтээхэд хөтөлж алдарт Швейцар цаг мэндэлсэн түүхтэй.
      3. Хүн амын таргалалтын төвшин 17.5% байдаг нь Швейцар улс Европдоо хамгийн бага таргалалтын төвшинтэйд тооцогддог. Швейцар улсын тухай
      4. Швейцар улс үндэсний дөрвөн хэлтэй. Үндсэндээ аль оронтой илүү ойрхон байна тэр хэсгийн хүмүүс нь тухайн орны хэлээр ярих жишээтэй. Швейцарын дээд хэсэг нь Герман улстай хил залгаж байвал тухайн хэсгийн хүмүүс нь Германаар ярьж, Герман соёл, Герман хүмүүс шиг зарчимч байдаг.
      5. Швейцарт 3,000 гаруй метр өндөртэй 208 уул, 4,000 метрээс дээш өндөртэй 48 оргилуудтай ба Европын хамгийн өндөр оргилуудтай.
      6. Дэлхийн хамгийн үнэтэй мах бол Швейцар мах. Швейцарын махны үнэ Европын махны дундаж үнээс 2 дахин үнэтэй байдаг. Швейцар улсын тухай
      7. Шоколадаараа Швейцар улс дэлхийд алдартай. Швейцар хүмүүс шоколадыг хамгийн ихээр хэрэглэдэг. Швейцар улс 173 мянган тонн шоколад үйлдвэрлэж нэг хүн жилд дунджаар 11 кг шоколад иддэг.
      8. Швейцарын Готхард туннель нь 57 км урттай дэлхийн хамгийн урт туннель юм. Энэхүү туннелийг 17 жил барьсан.
      9. Дэлхийн хамгийн урт шат Швейцар улсад  байдаг. Энэ шат нь 1,669м өндөр, 11,674 шаттай ба олон нийтэд нээлттэй биш боловч жилд нэг удаа нээж нийтэд үзүүлдэг.
      10. Эдийн засаг, хөгжлийн хамтын байгууллагаас гаргасан тайланд оюутнуудын математик, байгалийн ухааны оноог үндэслэн улс орнуудын сургуулийн системийг эрэмбэлсэн. Энэ жагсаалтад Швейцар улс 8-р байранд орсон.
Буцах