ШИАН ХОТЫН ТУХАЙ
Хятад улсын хамгийн хуучин хотуудын нэг Шиан хот нь улсынхаа эртний 4 том нийслэлийн нэг юм. Шиан нь одоогоор мужийн статустай ба 11 дүүрэг, 2 хошуунаас бүрддэг. Нийт 12,9 сая хүн амтай, хотын төвд нь 7,1 сая хүн оршин суудаг байна. Шиан хот, Шиан, Шиан хот
Шиан хотын түүхэн дурсгалт газрууд болон ойр орчмын эртний балгас, булшнууд элбэг дэлбэг байдгаас аялал жуулчлал нь орон нутгийн эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн. Тус хотод олон чухал түүхэн дурсгалт газрууд байдаг бөгөөд зарим нь Цин Ши Хуангийн бунхан болон түүний Теракота арми зэрэг археологийн төслүүд одоо хэр нь үргэлжилж байгаа. Шиан нь Хан улсын үеийн 800 орчим хааны бунхан, булшнуудыг агуулдаг, заримд нь хэдэн зуун баримал шавар цэргүүд байсан ба Хан эриний тахилын сүм хийдийн үлдэгдэл байдаг. Шиан хотод Тан гүрний олон тооны суваргуудтай 11-р зууны үеийн Күнзийн сүм хийд байрладаг.
Шиан хотын аялал
Хэрвээ та Шиан руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой. Шиан хот, Шиан, Шиан
Теракота арми (Terracotta army)
Энэ газрыг 1974 онд худаг ухаж байсан нутгийн нэгэн фермер олжээ. Одоо музей нь Шиан дахь хамгийн чухал үзмэр болж хувирсан – Терракотта дайчид ба морины музей. Энэ нь Шиан хотоос зүүн тийш 30 км зайд байрладаг. Музейд 1-р нүх, 2-р нүх, 3-р нүх, тэрэг, морины үзэсгэлэнгийн танхим багтана.
Шиан хотын хэрэм (Xian City Wall)
Шиан хотын гол үзмэр бол хотын хэрэм бөгөөд энэ нь Хятадад хадгалагдан үлдсэн дэлхийн хамгийн том эртний цэргийн хамгаалалтын системүүдийн нэг юм. Хэрэм нь 12 метр өндөр, 12-14 метр өргөн, 14 км уртыг хамарсан гүн сувагтай.
Хонхны цамхаг (Bell & Drum Towers)
Мин гүрний үеэс Хятадын түүхэнд хот болгон хонхны цамхаг, бөмбөрийн цамхагтай байжээ. Эрт дээр үед хонх, үдшийн бүрийд бөмбөр дуугарч байсан нь цаг хугацааг хэлж, сэрэмжлүүлэг өгөх хэрэгсэл байв. Шиан дахь Хонхны цамхаг ба Бөмбөрийн цамхаг нь Мин гүрний үеэс (1368-1644) эхтэй.
Чулуун баганын ой (Forest of Stone Steles)
Шиан дахь энэхүү дурсгалт газар нь нь анх 1087 онд баригдаж байжээ. Ши Ань дахь энэ ой нь Хятадад том хэмжээний баганан чулуунуудын цуглуулга хадгалдаг. Музей нь 30000 гаруй метр квадрат талбайтай. Энэ бол эртний Хятадын чулуун сийлбэрийн сонгодог урлагийн нэг төв юм. Олон тооны босоо чулуунуудыг ой модтой адилтгаж, улмаар “Steles Forest” гэж нэрлэжээ. 900 гаруй жилийн түүхтэй энэ газар бол дотооддоо болон гадаадад алдартай урлагийн үнэт зүйл юм.