Дэлхийн улс, хотууд

Шотланд улс

ШОТЛАНД УЛСЫН ТУХАЙ

Нийслэл хот: Эдинбург
Албан ёсны хэл: Англи хэл
Хүн амын тоо: ~ 5.438.100 (2018)[

Газар нутгийн хэмжээ:       77.910км²
Голлох шашин: Христийн шашинтай
Нэг хүнд ноогдох ҮНБ       £26,766
Мөнгөн тэмдэгт:
 Фунт стерлинг (GBP)

Шотланд улсын товч танилцуулга

Шотланд нь Нэгдсэн Вант Улсыг бүрдүүлэгч, газар зүйн байрлалын хувьд Их Британи арлын хойд хэсэгт орших ба өмнөд талаараа Англи улс, зүүн талаараа Хойд тэнгис, баруун хойд талаараа Атлантын далай, баруун өмнөд талаараа Хойд суваг, Ирландын тэнгисээр тус тус хүрээлэгдсэн. Тус улсын хоёр дахь том хот Эдинбург нь нийслэл нь бөгөөд Европын санхүүгийн томоохон төвд тооцогддог бол хамгийн том хот болох Глазго нь үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийн хотуудыг тэргүүлэгч, гурав дахь том хот Абердин нь газрын тосны нөөц баялаг ихтэй тул энэ салбарынхаа Европын төв юм. Усны нөөц баялаг нь Атлантын далай болон Хойд тэнгисээс тэтгэгддэг тул мөн адил арвин нөөцтэй орны тоонд ордог

ШОТЛАНДЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

ШОТЛАНД УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Шотланд бол аялал жуулчлалын сайн хөгжсөн орон юм. Аялал жуулчлалын салбар нь жилд дунджаар 4 тэрбум фунт стерлингийн орлоготой 200,000 орчим ажлын байртай

Шотланд аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Стирлинг цайз/ Stirling Castle /- Стирлинг цайз бол Шотландын заавал үзэх ёстой цайз юм. Шотландын хаадын хуучин оршин сууж байсан газар нь бөгөөд, өгнөрсөн түүхийг харуулсан чухал ач холбогдол бүхий газар юм.
  2. Эдинбургийн шилтгээн/ Edinburgh Castle /- динбургийн дурсгалт газар нь Шотландын нийслэл Кастл Рок дээр өндөрт байрладаг. Эдинбургийн цайз бол Шотландын заавал үзэх газруудын нэг юм.
  3. Гленфиннан Виадукт/ Glenfinnan-Viadukt /- Гленфиннань виадукт бол гүүрэн доор байрлах жинхэнэ эрдэнийн чулуу юм. Энэ нь 30 метр хүртэл өндөртэй 21 тулгуур баганаас бүрдэнэ. 380 метрийн өндөрт 1897-1989 оны хооронд баригдсан төмөр замын гүүр Шотландын үзэсгэлэнт газраар дамжин өнгөрдөг. Энэхүү үзэсгэлэнт газар нь  Харри Поттер кинонд гардагаараа  алдартай.
  4. Нейст цэг/ Neist Point /– Та Скай арлын хамгийн баруун хязгаарт зочлохыг хүсвэл Нейст Пойнтын хойг дээрх гэрэлт цамхаг дээр очиж үзээрэй. Олон нийтэд ил харагддаггүй 19 метр өндөр гэрэлт цамхаг эгц хадан цохион дээрээс үзэсгэлэнтэй зураг авах боломжтой.

ШОТЛАНДЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

шотланд-цаг-агаар
Буцах