Шри Ланка “Yala National Park”
Шри Ланка улсын “Yala National Park”
- Шри Ланка улсын хоёр дахь том цэцэрлэгт хүрээлэн, Энэтхэгийн далайтай хиллэх “Yala National Park” нь анх 1900 онд зэрлэг ан амьтдыг хамгаалах дархан цаазат газар болж нээгдсэн юм. Тус хүрээлэн нь нийт 12,000км2 талбайтай мөн таван хэсэг газраас бүрддэг ба үүнээс гурван хэсэг нь л жуулчид болон зочдод нээлттэй ажиллаж байгаа юм.
- “Yala National Park” нь бүхий л төрлийн ан амьтад амьдрахад хамгийн тохиромжтой орчинтой буюу маш олон төрлийн экосистемт газар юм. Энэхүү паркд 44 төрлийн хөхтөн амьтан, 215 төрлийн шувууд гэх мэт маш олон төрлийн өөр өөр амьтдын төвлөрөл байдгаараа онцлогтой юм.
- Тус паркын аялал нь өдөрт хоёр удаа буюу зориулалтын жийп машинаар өглөө 6:000 цагт мөн өдөрт 14:00 цагуудад тус тус эхэлж нийт 5цаг орчим үргэлжидэг байна.
- Жил бүр 700,000 орчим жуулчид зорин ирж үйлчлүүлдэг энэхүү парк нь Шри Ланка улсын хамгийн өндөр орлого олдог амьтны хүрээлэн юм.
“Yala National Park”-аар аялахдаа юуг анхаарах вэ?
1. Амьтадтай хэт ойртохгүй байх, тэдний орон зайг хүндэтгэх.
2. Паркруу хоол авч орохгүй, тэднийг хооллохгүй байх.
3. Паркын ойр орчимд хуванцар сав болон гялгар уут гэх мэт хог хаягдал хаяхгүй байх.
5. Амьтдын хажууд чанга дуу чимээ гаргаж, хөгжим асаахгүй байх.
6. Парк доторх аяллын үеэр машинтай хурдан явах, амьтдыг үргээх хориотой.
7. Парк дотор тамхи татах, алкохол хэрэглэх хориотой.
8. Паркруу зөвхөн цэвэр ус болон зураг авах камер авж орох.
“Yala National Park” – аар аялахад хамгийн тохиромжтой улирал нь хоёроос зургаадугаар сар хүртэл байдаг юм. Энэ үед Шри Ланка улсын хуурай улирлын үе тул паркын цөөрөм дахь ус бага багаар ширгэснээр амьтад ус, цөөрөм хайн паркаар тарж явах үе нь эхэлдэг. Энэ үед ирвэсний оргил үе байдаг ба үүнийг та маш ойроос харах боломж гардгаас гадна өөр олон төрлийн амьтдыг ойроос харахад хялбар болдог юм. Мөн цаг агаарын хувьд өдөртөө дунджаар 28-30 градусын дулаан байдаг тул аялагчдад хамгийн тохиромжтой үе гэж үздэг байна.


