ЭДИНБУРГ ХОТЫН ТУХАЙ
Эдинбург нь 15-р зуунаас Шотландын нийслэл байсан. Эдинбург болон бүх Шотландын түүхэн дэх хамгийн чухал өдрүүдийн нэг бол 1707 оны 5-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эвслийн тухай хууль юм. Энэхүү хууль нь Английн вант улс ба Шотландын вант улсыг нэгтгэх үндэс суурийг тавьсан юм. Эдинбург нь Их Британийн эдийн засгийн хувьд Лондоны дараа хоёрдугаарт ордог хүчирхэг эдийн засагтай бөгөөд хүн амын 53 хувьтай тэнцэхүйц мэргэжлийн ур чадвар эзэмшсэн ажилчдын хамгийн өндөр хувийг эзэлдэг.
Аялал жуулчлал бол Эдинбургийн эдийн засгийн өөр нэг чухал элемент юм. Лондоны дараа гадаадын жуулчдын хамгийн их зочилдог Их Британийн хот юм. Эдинбургийн хуучин хот, шинэ хотыг 1995 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад оруулсан. 2016 онд тус хотод 4.26 сая жуулчин зочилсны 1.3 сая нь гадаадаас ирсэн байна. Гадаадын жуулчдын хамгийн том бүлэг нь америкчууд (192,000) германчуудаас (174,000) юм.
ЭДИНБУРГ ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та Эдинбург хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Холиродын ордон / Holyrood Palace /
Эдинбург дахь Holyrood ордон буюу Holyroodhouse ордон нь Их Британийн хатан хааны Шотланд дахь албан ёсны оршин суух газар юм. Одоогийн ордон дээр байрлах Holyrood Abbey нь 1128 онд I Дэвид хааны тушаалаар байгуулагдсан.
Шотландын үндэсний музей ( National Museum of Scotland)
Энэхүү музейд Шотландын археологийн олдворууд болон дундад зууны үеийн эд зүйлсийн үндэсний цуглуулгаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс олдсон олдворууд байдаг бөгөөд эдгээр нь геологи, археологи, байгалийн түүх, шинжлэх ухаан, технологи, урлаг, дэлхийн соёлыг хамардаг.
Эдинбургийн шилтгээн (Edinburgh Castle)
12-р зуунд галт уулан дээр баригдсан Шотландын хамгийн гайхалтай цайзуудын нэг гэж тооцогддог. Олон зуунд Эдинбургийн цайз олон удаа бүслэгдэж, устгагдаж, сэргээн босгогджээ.