ЭНЭТХЭГ УЛС
Нийслэл хот: Шинэ Дэли
Албан ёсны хэл: Хинди тэргүүтэй 16 хэлтэй
Хүн амын тоо: ~ 1,210,193,422 (дэлхийд 2-р байр)
Газар нутгийн хэмжээ: 3,287,263 km2 (дэлхийд 7-р байр)
Голлох шашин: Хинди шашин
Нэг хүнд ногдох ДНБ: $3,703
Мөнгөн тэмдэгт: Энэтхэг рупи (Энэтхэг рупи ₹) (INR)
Энэтхэг улсын товч танилцуулга
18 дугаар зуунаас 20 дугаар зууны дунд үе хүртэл Британийн колони болох алхам бага багаар тавигдсан ч 1947 онд тусгаар тогтносон юм. Энэ үеэс эдийн засаг, цэргийн хүч нь цэцэглэн хөгжсөн ба ДНБ хэмжээгээрээ дэлхийд 4-т жагсдаг улс болсон. Энэтхэг улс нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 7 дугаарт жагсаж, хоёрдугаар их хүн амтай билээ.
Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улстай хиллэдэг ба Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Шашны талаасаа үхэр, үнээг ариун дагшин гэж үздэг бөгөөд үхэр алсан хүнийг шоронд оруулах хэмжээний ажээ.
Энэтхэгт багадаа 454 хэлээр ярьдаг ба 22 нь албан ёсны хэл юм. Гадаадынхан англи хэлийг түлхүү ашиглах ч Энэтхэгчүүдийн ярьдаг хэлээр хэдэн үг мэддэг байхад их дуртай байдаг. Хэлнүүд нь ихэвчлэн тухайн хүний ямар шашинтайгаас хамаардаг. Засгийн газар нь 16 хэлийг албан ёсны хэл гэж үздэг ба үүнд Хинди, Тамил, Бэнгали, Пунжаби, Санскрит хэлнүүд багтдаг. Мөн дэлхий дээрх халуун ногооны 70 хувь нь Энэтхэгээс гаралтай. Энэтхэг улсын аялал жуулчлал
ЭНЭТХЭГ УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Энэтхэг улсын аялал жуулчлал
Сүүлийн жилүүдэд Энэтхэг улсын аялал жуулчлалын салбар нь маш хурдацтайгаар өсөж, эдийн засаг дахь үр өгөөж нь нэмэгдэж байгаа. Тус улсын ДНБ-ий 9,2 хувийг бүрдүүлж, нийт 42 мянга гаруй ажлын байрыг дэмжиж, ажил эрхлэгчдийнх нь 8,1 хувь нь энэ салбарт харьяалагддаг. 2015 онд Энэтхэгийн аялал жуулчлалын орлого 3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол 2020 онд 7-8 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоологдож байжээ.
Энэтхэгийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Бангалор хот – Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй технологийн аваргуудаар цангаж байгаа хотуудын нэгээр тооцогддог. Та энд хотын засгийн газрын музей, Кришна бурханд зориулан барьсан 350 сүм, хийдээс бүрдэх цогцолбор, 1760 онд нээгдсэн улаан сарнайгаар хүрээлэгдсэн, олон янзын ховор төрлийн модоороо алдартай цэцэрлэгт хүрээлэн зэрэг маш олон сонирхолтой газруудыг үзэх боломжтой.
- Ченнай хот – Хотын Марина эрэг бол хотын бахархал гэж иргэд нь ярьцгаадаг. 13 зууны үед баригдаж байсан сүм хийдүүд нь тэр үеийн Энэтхэгийн архитектурчдын чадварыг харуулж байдаг.
- Бхубанешварын аялал жуулчлал – Шашны аялал жуулчлал зонхилсон энэ хот нь олон янзын гайхамшигт сүмээс бүрдэхээс гадна өөрийн гэсэн сонирхолтой фестивалиудтай хот юм. Мөн үндэсний бөс бараагаараа алдартай ба олон жуулчид эндээс Энэтхэг даавуу, торго хайж очдог байна.
- Колката хот – Баяр цэнгэлийн хот гэгддэг энэхүү хот нь 1960 онд бий болсон ч Энэтхэгт очих жуулчдын анхаарлыг ихэд татдаг байна. Түүнчлэн зураг авахад сайхан харагдах талбайтай газрууд энэ хотод олон байдаг.
- Махабалешварын аялал жуулчлал – Баруун Гатын сүрлэг уулсын өвөрт орших үзэсгэлэнт толгодын өртөө юм. Дунджаар 1353 метрийн өндөрт байрладаг энэ газраас зэргэлдээх тэгш тал, оргилууд, ой модыг харж сэргээгч уур амьсгалыг мэдрэх боломжтой.