ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ЭТИОП УЛС
Нийслэл хот: Аддис Абаба
Албан ёсны хэл:
Хүн амын тоо: ~ 109’225’000 (дэлхийд – 12р байр)
Газар нутгийн хэмжээ: 1’104’300 km2 (дэлхийд – 28р байр)
Голлох шашин: Хүн амын дийлэнх нь Христийн шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: $2’772
Мөнгөн тэмдэгт: Этиоп Бирр (ETB)
Товч танилцуулга
Этиоп нь дэлхийн хамгийн эртний орнуудын нэг бөгөөд хүн амаараа Африкт хоёрт ордог. Хүний эволюцийн судалгаанд маш хэрэгтэй олдворууд Этиопод олджээ. Сүүлийн үеийн судалгаагаар одоогийн Аддис-Абаба хотын орчмоос хүн төрөлхтөн дэлхийд тархсан хэмээгдэж байна.
Этиопын түүх нь улалмжлал ёсоор МЭӨ 1000 онд, I Менелик хаанаар эхлэсэн гэгддэг. Этиоп улсын түүх ч гэсэн маш урт бөгөөд Аксумитын эзэнт гүрэн (4-р зуунд “Этиоп” нэртэй болсон) болон түүний өмнөх Дʿмт хаант улсаас (МЭӨ 1-р мянганы эхэн үед үүссэн) хойш тасралтгүй үргэлжилдэг. 18 болон 19-р зууны эхэн үеийн Земэнэ Месафинт (“Шүүгч/Ханхүү нарын эрин”) гэгч доройтлын үеийн дараа 1855 онд хожмын II Теводрос эзэн хаан болсон Касса Хаилу улсыг нэгтгэж Этиопын шинэ үеийн түүхийг эхлүүлжээ. Этиоп нь тэр зууны сүүл хүртэл одоогийн байдал хүртлээ тэлж, 1896 онд Адвагийн тулаанд Рас Маконнений удирдлага доор Италичуудыг ялж, өөрсдийгөө колоничлолоос аварчээ. 1936-с 1941 онд Муссолинигийн Итали улсад эзлэгдэж, Британий эзэнт гүрэн ба Этиопын хүчнээр чөлөөлөгджээ.
Этиоп нь Христосын шашин руу МЭ 4-р зуунд шилжсэн бөгөөд Армений дараа Христос руу шилжсэн хоёр дахь эртний орон болжээ. 1974 оноос хойш шашингүй болсон бөгөөд Исламын хамгийн эртний үеэс л Мусульмантан хүн ам ихтэй байжээ.
ЭТИОП УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

ЭТИОП УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
ЭТИОПИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Этиопийн аялал жуулчлал 2018 онд 48.6% – ын өсөлт үзүүлсэн нь манай гаргийн өөр ямар ч улстай харьцуулагдахааргүй өндөр өсөлт билээ. 7.4 тэрбум ам долларыг эдийн засагтаа оруулдаг аялал жуулчлалын салбар нь тус улсын эдийн засгийн 9 орчим хувийг эзэлдэг байна. Этиоп улсын аялал жуулчлалын нийт 77% – ийг гадны жуулчид бүрдүүлдэг бол үлдсэн хэсгийг дотоод аялагчид эзэлдэг ажээ. Этиоп нь манай дэлхийн хамгийн арвин түүх, гайхамшигт зэрлэг амьтад найрсаг ард түмнээрээ алдартай.
ЕТИОП – ийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Бет Гиоржис сүм – Нутгийнхны хэлдгээр Бет Гиоржис буюу Ариун Жоржийн сүм нь Лалибелад орших жинхэнэ урлагийн бүтээл гэж хэлж болно. Чулуугаар чимэглэсэн уламжлалт барилгийн хамгийн өндөр хөгжлийг төлөөлж буй энэ газар нь төгс төгөлдөр сүм бөгөөд Грекийн загалмай хэлбэртэй 15м өндөртэй гурван давхарга бүхий чулуун тулгууртай юм. Энд бас Лалибела хаан өөрөө сийлсэн бөгөөд одоо сүмийн эрдэнэсийг хадгалдаг гэж нутгийн оршин суугчид үздэг 800 жилийн настай хоёр чидун модон хайрцаг (эсрэг талын штопор түлхүүртэй) байна.
- Хойд туурийн талбай – Архелогийн арвин олдвор бүхий туурь юм. Одод шүргэх шахам өндөр хадны үзүүрүүд нь толгой эргүүлэм ч уг газарт таны хөл доор байгаа хэсэг нь хамгийн чухал. Уг газрын 90 орчим хувьд малтлага хийгээгүй тул хаана чухам юу нуугдаж буйг өнөө хэр нь мэддэггүй ажээ. Харамсалтай малтлага хийсэн хэсгийн ихэнхи нь тоногдсон учраас Аксумитийн оршуулгын зан заншил, чухам хэн байсан зэрэг нь нууц хэвээр үлджээ. Гэсэн хэдий ч энэ газар нь дэлхийн хамгийн гайхамшигт дурсгалт газар юм.
- Угсаатан зүйн музей – Нийслэл Аддис Абаба хотод байрлах Хайле Селассиегийн хуучин ордон бөгөөд их сургуулийн төв кампусын үзэсгэлэнт цэцэрлэг, усан оргилууруудаар хүрээлэгдсэн сэтгэл татам музей юм. Хэдийгээр та музейн фен биш ч гэсэн энэ нь газар таны сонирхолыг өөрийн эрхгүй татна. Уг газар Этиопын соёл, нийгмийн түүхийг хоёр давхарт бүрэн харуулсан Африк дахь хамгийн шилдэг музей юм.
- Үндэсний музей – Уг музейд дэлгэгдсэн үзмэрүүдийн ихэнх нь дэд Сахарын бүсийн хамгийн чухалд тооцогдох үзмэрүүд байдаг. Мөн зоорийн давхарт байх Палентлогийн танхим нь алдарт судлаач Люсигийн нээн илрүүлсэн гайхамшигт олдворуудаар дүүрэн байдаг. Түүний 1974 онд Этиопын баруун хойд хэсгийн Афар мужид хийсэн нээлт нь хүний гарал үүслийн талаарх бидний ойлголтыг үүрд өөрчилсөн байдаг. Уг хэсэг нь англи хэл дээр маш сайн бичигдсэн байдаг.
ЭТИОП УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА
