Монголоороо Аялахуй

ЁЛЫН АМ

ЁЛЫН АМ

Тэртээх Алтайн уулсын үзүүр Гурван сайхан хэмээн дуунд мөнхөрсөн нутгийн хамгийн үзэсгэлэнт газар болох алдарт Ёлын ам. Улаанбаатар хотоос урагш 650 орчим километр зайд байрладаг. Монгол орны нэн ховор шувуу болох ёлын нэрээр нэрлэгджээ. Ёлын ам нь далайн түвшнээс дээш 2800 гаруй метр өндөр. Газраас харьцах өндөр нь 200 – аас илүү метр өндөр. Мөнхийн нар тусдаггүй сэрүүн хавцалуудад нь жилийн дөрвөн улиралд мөс цастай байдаг байсан боловч сүүлийн үед дэлхийн дулаарлаас хамааран хайлдаг болсон байна.

Зэргэлдээх Мухар шивэрт, Дүнгэнээ зэрэг амыг бодвол Ёлын ам нь харьцангүй үзэсгэлэнтэй бөгөөд Баяжихын ам руу нэвт гарч болдогоороо онцлогтой. Нутгийнхан ёлын амыг нэрлэхдээ Оюут хэмээнэ. Ёлын амны хамаарах Говь гурван сайхан уул, түүний хамгаалалтын бүс нутаг нь монгол орны хамгийн том байгалийн цогцолбор газар хэмээн тооцогдоно. Ойр орчмоос нь аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээр, саарал чоно, тэр ч бүү хэл цоохор ирвэс хүртэл ажиглагдаж байсан удаа бий.

Монголийн говийг чухам яагаад цөл хэмээх бус говь хэмээн нэрийдэж, говь нутаг олон төрхтэй хэмээг гадныханы дунд алдаршсаныг чухам ёлын ам, гурван сайхны ойр ойр орчимоос бэлхнээ харж болно.

Буцах