Дэлхийн улс, хотууд

ӨМНӨД АФРИК

ӨМНӨД АФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛС

Нийслэл хот: КЕЙПТАУН
Албан ёсны хэл: Англи болон Африкаанс
Хүн амын тоо: ~ 59’622’350 (дэлхийд 24-р байр)
Газар нутгийн хэмжээ
: 1’221’037 km2 (дэлхийд 24-р байр)
Голлох шашин: 78% нь Христийн шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: $11’911
Мөнгөн тэмдэгт:
Rand (ZAR)

Товч танилцуулга

ӨАБНУ – нь Африк тивийн хамгийн өмнө хэсэгт Энэтхэгийн болон Атлантын далайтай хиллэн оршдог улс билээ. Засаг захиргааны хувьд 3 нийслэлд хуваагддаг (Захирах эрхийн Приториа, Шүүх эрхийн Блумфоунтайн, Хуульчлах эрхийн Кейптаун). Хүн төрлөхтний үүсэл хөгжлийн асар баялаг түүхтэй бөгөөд орчин үеийн хүн төрөл үүсч хөгжөөд даруй 100’000 жил тус газарт амьдран суусан гэдэг.

Уг орны өөр нэгэн өвөрмөц зүйл нь үндэстний олон янз байдал юм. Үндсэн хуулиндаа 11 хэлийг албан ёсны хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Албан ёсны үйл хэрэг болон худалдаа, арилжаанд англи хэл хамгийн их хэрэглэгддэг боловч гэрт ярьдаг хэлээрээ тавд л жагсдаг. Өмнөд Африк нь Кавказ, Энэтхэг, холимог цуст хүн амаараа Африкт тэргүүлдэг. Хэдийгээр хүн амынх нь 79.5% нь хар арьстай боловч энэ ангилалд олон үндэстэн багтдаг. Албан ёсны 11 хэлний 9 нь Африкийн хэлүүд юм. 2006 оны байдлаар Өмнөд Африкийн хүн амыг 47.4 сая гэж тооцжээ.

ӨМНӨД АФРИК УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

ӨМНӨД АФРИК УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

ӨАБНУ – ын АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Аяллын салбар нь тус улсын томоохон орлого бүрдүүлэгч салбар бөгөөд дангаараа ДНБ – ын 3% – ийг буюу 9,5 тэрбум долларын орлогыг оруулдаг байна. Түүнчлэн нийт ажлын байрны 9,2% нь аялал жуулчлалын салбараас хамааралтай байдаг ажээ. 2018 онд тус улсад 16сая орчим жуулчин аялсан байна.

ӨАБНУ – ын аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Крүгер байгалийн цогцолборт газар – Өмнөд хамгийн гайхамшигт, хамгийн эртний зэрлэг амьтдын парк.
  2. Кейптаун – Тус улсын нийслэл бөгөөд манай гаргийн хамгийн сэтгэл татам хотуудын нэгд зүй ёсоор тооцогддог.
  3. Цэцэрлэгийн зам (The Garden Route) – Тус улсын зүүн өмнөд эргийн дагуух Garden Route нь Өмнөд Африкийн хамгийн гайхалтай далайн эргийн үзэсгэлэнт газруудаар 200 орчим км үргэлжилдэг.
  4. Калахар Хилийн зурвасийн хүрээлэн – Өмнөд Африкийн Калахари Гемсбокын үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Ботсванийн Гемсбокийн байгалийн цогцолборт газруудыг нэгтгэсэн нь Кгалагади Хилийн боомт нь дэлхийн хамгийн том зэрлэг газруудын нэг юм.

Стелленбош – Стелленбош бол Өмнөд Африкийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг юм. Фермийн мозайк, хөгшин царс мод, Кейп Голландын байшингаар хийсэн цагаан байшингууд нь Голландын Зүүн Энэтхэгийн үеэс хадгалагдан үлдсэн хамгийн сайн хотуудын нэг юм.

ӨМНӨД АФРИК УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

өмнөд-африк-цаг-агаар
Буцах