Дэлхийгээр аялцгаая, Дэлхийн улс, хотууд

Эртний Херополис хотын тухай

Эртний Херополис хотын тухай

1988 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Памуккале орчмын бүс нутгаас онцлох өөр нэг зүйл бол олон балгастай, таныг өнгөрсөн цаг хугацаагаар аялуулах хуучины Хиераполис хот юм.

МЭӨ 190 орчим Пергамын хаан II Евмений үүсгэн байгуулсан  Хиераполис нь 133 онд Ромын Ази тивийн нэг хэсэг болж байжээ. Хиераполис гэдэг нэр нь Некрополис, Домитийн хаалга, дөрвөлжин талбайд байрлуулсан Октоконус сүм, Аполло, Артемисын домог дүрсэлсэн рельеф бүхий театр, Фронтинусын гудамж, Агора, Хойд Византийн хаалга зэргийг агуулсан ариун хот гэсэн утгатай. Энэхүү хотод тухайн үедээ ойролцоогоор 100,000 хүн амтай, хотын томоохон театр (15,000 үзэгчийн багтаамжтай) нь Бага Азийн хамгийн сайн хадгалагдан үлдсэн театр юм. Хераполис нь Бага Азид Христийн шашныг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Есүс Христийн арван хоёр Төлөөлөгчийн нэг Филип нас барсан газар юм. Ийм учраас Хераполис нь МЭ IV зуунд шашны чухал төв болжээ.

Энэ хот нь шохойн чулуун дэнжээс хэдхэн минутын зайтай байдаг тул хоёр үзмэрийг хамгийн тохиромжтой хослуулах боломжтой. Эртний булш, сүм хийд, театрын үлдэгдэл зэргийг эндээс үзэж болно.