НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Gazarchin.mn нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний интернет худалдааны албан ёсны веб сайт бөгөөд энэхүү журам нь уг веб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Энэхүү журам нь үйлчлүүлэгч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсан үндсэн дээр хэрэгжинэ.
- Энэхүү журмын хэрэгжилтэд ГАЗАРЧИН болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
ВЕБ САЙТ, ТҮҮНИЙ АЖИЛЛАГАА
- Gazarchin.mn энэхүү веб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
- Веб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, веб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
- Компани веб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
НУУЦЛАЛЫН БАТАЛГАА
- Баталгаа: Бид www.gazarchin.mn сайтаар үйлчлүүлэгч, гишүүдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг ханган ажиллана. Зочин www.gazarchin.mn веб хуудсаар үйлчлүүлж гишүүн болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.
- Гишүүний хувийн мэдээлэл: www.gazarchin.mn веб хуудсанд оруулж өгсөн бүхий л мэдээлэл нь мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Оруулсан мэдээллийг зөвхөн гишүүдэд тустай нөхцөлөөр буюу гишүүдийн хүсэлтэд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, гишүүдтэй холбоо барих зэрэгт ашиглана. Мөн гишүүд өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харж, өөрчлөх боломжтой байна.
- Мэдээллийн хамгаалалт: Гишүүдийн мэдээллийг хүлээн авахдаа SSL (Secure socket layer) буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернетээр дамжуулах технологи хэрэглэнэ. Гишүүдийн оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан байх болно. Мөн гишүүн өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийх хэрэгтэй.
- Мэдээллийн халдашгүй байдал: Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцөлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
ВЕБ САЙТЫН ГИШҮҮНЧЛЭЛ
- Веб сайт нь гишүүнчлэлтэй байна. Веб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч веб сайтын гишүүн байх ёстой.
- Худалдан авагч веб сайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн имэйл хаяг, нууц үгийг оруулна.
- Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Таны бүртгэлийн мэдээлэл, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан түүх манай веб сайтад хадгалагдаж байх бөгөөд энэ нь таны дараа авах үйлчилгээнд таны цаг зав хэмнэх, урамшууллын үйлчилгээнд хамрагдах боломжийг бий болгох юм.
ВЕБ САЙТ ДЭЭРХ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
Gazarchin.mn веб сайтаар дамжуулан дараах аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаална. Үүнд:
- Гадаад аялал
- Дотоодын аялал
- ОУ-ын зочид буудлын захиалга
- Нислэгийн тийз захиалга
- Визийн материал бүрдүүлэх үйлчилгээ
- Аяллын даатгалын зуучлал
БУСАД ЗҮЙЛ
- Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал 7000-1160 холбогдож лавлагаа авч болно.
- Худалдан авагчаас гарсан гомдол, маргаантай асуудлыг веб сайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.