ТАЙЛАНД УЛСЫН ТУХАЙ
Нийслэл хот: Бангкок
Албан ёсны хэл: Тай хэл
Хүн амын тоо: ~ 66,558,935 (дэлхийд 22-р байр)
Газар нутгийн хэмжээ: 513,120 km2 (дэлхийд 50-р байр)
Голлох шашин: 94.50% нь Буддын шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: $7,607
Мөнгөн тэмдэгт: Baht (฿) (THB)
Тайланд улсын товч танилцуулга
Зүүн өмнөд Азид багтдаг Тайланд улсын газар нутаг нь ихэнх хэсгээрээ халуун орны ширэнгэн ойгоос бүрддэг. Олон янзын экосистемтэй ба хойд хэсгээрээ уулархаг ойтой, төв хэсгээрээ үржил шимт будааны тариалан, зүүн хэсгээрээ тэгш өндөрлөг хэсэгтэй, өмнөд хэсэгтээ нарийн хойгийн далайн эрэг ордог.
20-р зууны эхний хагас хүртэл энэ улс нь бараг бүхэлдээ хөдөө аж ахуйн орон байсан ч 1960-аад оноос хүн ам нь олноороо нийслэл хот Бангкок руу нүүсэн байдаг. Нийслэл хот Бангкок нь метрополитан хот гэж явдаг ч хэд хэдэн адил газар нутгийг хамарсан том хотууд байдаг.
1939 он хүртэл Тайландыг Сиам гэж дууддаг байсан ба хэзээ ч Европын колони болж байгаагүй. 1932 онд хувьсгал гарж парламенттай болох хүртэл хүртэл хаант засаглал удирдаж байсан.
ТАЙЛАНДЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

ТАЙЛАНД УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Аялал жуулчлалын салбар нь Тайланд улсад гол орлого бүрдүүлдэг салбаруудын нэг юм. Жил бүр 35 сая жуулчин хүлээн авдаг ба дэлхийд аялал жуулчлалын гол улсуудын эхний 10-т багтдаг байна.
Тайландын аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Бангкок – Тайланд улсын нийслэл
- Чайяа – 1000 гаран жилийн тэртээх орхигдсон сүм, одоогоор археологийн өв бөгөөд жуулчдад зориулсан шөнийн зах ажиллаж байгаа.
- Чао Май – өвөрмөц байгалийн тогтоц бүхий газартай загасчлалын тосгон
- Чанг Май – 800 жилийн өмнө бүтээгдсэн сүм хот. Заан унах, хоолны сургалт, шөнийн үзвэрүүдээр дүүрэн, ойролцоох ууланд авирах, зарим төрлийн спортоор хичээллэх боломжтой газар юм.
- Дой Ангканг – Тайландын Швейцар буюу хөдөө аж ахуйн баялаг бүс
- Зааны Парк – энд та аялал жуулчлалаас тэтгэвэртээ гарсан эсвэл өмнө нь хүмүүст мөнгөний төлөө зарагддаг байсан заануудыг олох болно. Энд заан хүнд биш хүн заанд үйлчилдэг парк юм.
ТАЙЛАНДЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА
