Gazarchin

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ

 

Нэг. Гэрээний зорилго

  1. Аялал жуулчлалын “АМИКУС” ХХК-ний дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлэх “ГАЗАРЧИН” салбараас зохион байгуулж буй гадаад, дотоодын аяллуудад хамрагдаж буй харилцагч, үйлчлүүлэгч нарын хооронд үүсэх харилцаа, эрх, үүргийг тодорхойлоход энэхүү гэрээний зорилго оршино.

 Хоёр. Компанийн эрх, үүрэг

  1. Батлагдсан аяллын хөтөлбөрийн дагуу үйлчилгээний саатал гаргалгүй түргэн шуурхай, найдвартай, чанартай үйлчилгээгээр хангана.
  2. Компаниас томилсон аяллын хөтөч нь тухайн групп аяллын ахлагч байна. Аяллын хөтөч нь тухайн аяллыг батлагдсан аяллын хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулж, аяллын нийт гишүүдийг мэдээ, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллана.
  3. Компани нь цаг агаарын болон давагдашгүй хүчин зүйлсийн улмаас үүссэн, үүсэж болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор Аялагч талтай зөвшилцөн аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулж болно.

Гурав. Аялагчийн эрх, үүрэг

  1. Аялагч нь батлагдсан аяллын хөтөлбөрийн дагуу үйлчилгээ авна.
  2. Аялалд тохирсон хувцас, хувийн бэлтгэлийг сайтар хангасан байна.
  3. Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдах, эмчийн зөвлөгөө авах гэх мэт бие, физиологийн эрүүл байдлыг хангасан байна.
  4. Аялагч нь аяллын даатгалд заавал хамрагдсан байх үүрэгтэй.
  5. Аяллын хөтчийн тавьсан аяллын үеийн зөвлөмж болон шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
  6. Аялагч нь аяллын үнэ болон хөтөлбөрт тусгагдаагүй нэмэлт үйлчилгээ авсан тохиолдолд тооцоог тухай бүр нь хийж байна.
  7. Аяллын багийн дотоод уур амьсгалд таатай бус нөлөөлөл үзүүлэх, бусад аялагчдын тав тухыг алдагдуулах, хувийн орон зайд халдах зэрэг зан ааш, ёс суртахуун, үзэл бодол, биеийн аливаа сөрөг үйлдэл гаргахгүй байх.
  8. Эх орон, байгаль дэлхийдээ ээлтэй аялж, байгальд хог хаяхгүй байх.

Дөрөв. Хоёр талын хариуцлага, Аялал цуцлалт

  1. Аяллын үеэр санаатай болон санамсаргүй байдлаар учруулсан аливаа хохирлыг газар дээр нь шийдвэрлэж, тухайн хохирлыг барагдуулах үүрэгтэй.
  2. Аялагч нь нислэгийн цагаас хоцрох, бичиг баримтын зөрчил болон эрүүл мэндийн байдлаас болж онгоцонд суух боломжгүй болох, цаг хугацаандаа аялалд оролцох боломжгүй болсон тохиолдолд батлагдсан аяллын төлбөрийг буцаан олгохгүй.
  3. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас нислэг цуцлагдсан эсхүл хойшлогдсон тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй бөгөөд энэхүү хүчин зүйлийн талаар аялагч нарт нэн даруй мэдэгдэнэ. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт олон улсын зэрэглэлд хамрагдсан хүн малын гоц халдварт өвчин гарсан, газар хөдлөлт, үер, хүчтэй шуурга зэрэг байгалийн гамшиг, улс хоорондын буюу иргэний дайн зэрэг компаниас үл шалтгаалах нөхцөл байдлаас болоод гэрээ хэрэгжихгүй болсон тохиолдолд хууль тогтоомжийн дагуу шийднэ.
  4. Аливаа шалтгаанаас болж нислэг хойшилсон, цуцлагдсанаас үүссэн аливаа нэмэлт зардлыг аялагчид өөрсдөө төлнө
  5. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас тухайн аялал цуцлагдсан тохиолдолд компани онгоцны тийзний төлбөрөөс бусад бүх төлбөр тооцоог буцаан олгоно.
  6. Нислэгийн тийз нь хатуу нөхцөлтэй тул тийзийн төлбөрийг буцаах боломжгүй.
  7. Аялагч нь тухайн батлагдсан аяллыг цуцлах тохиолдолд доорх торгуулийг төлнө.
  • Хэрэв аялал эхлэхээс 21 хоногийн өмнө аялал цуцлахаа мэдэгдвэл төлбөрийг 100% буцаан олгоно.
  • 20-15 хоногийн өмнө: Аяллын төлбөрийн 10%-ийг суутгана.
  • 14-12 хоногийн өмнө: Аяллын төлбөрийн 20%-ийг суутгана.
  • 11-8 хоногийн өмнө: Аяллын төлбөрийн 30%-ийг суутгана.
  • 7-4 хоногийн өмнө: Аяллын төлбөр 40% -ийг суутгана.
  • 3-0 хоногийн өмнө: Аяллын төлбөр 50% -ийг суутгана.

Тав. КОВИД-19 цар тахалтай холбоотой зохицуулалт

  1. Тухайн аялагч нь Ковид 19-ийн эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдаж, 2 дахь тунгаа хийлгүүлээд 14 хоносон байна.
  2. Эцэг, эхийн хамт явж байгаа 0-17 насны хүүхдээс PCR- шинжилгээ шаардахгүй.
  3. Нийслэл болон тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагаас агаарын болон орон нутгийн зорчих хөдөлгөөнийг хааж, хөл хорио тогтоосны улмаас зарлагдсан аялал цаг хугацаандаа явагдах боломжгүй болсон нөхцөлд тухайн аялагч аяллын төлбөрөө буцааж авах (тусгай нислэгийн тийзийг буцаах боломжгүй), эсвэл дараагийн хуваарьт аялалд шилжүүлж тооцож болно.
  4. Аяллын захиалга өгсөн аялагч нь халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахих үүрэгтэй бөгөөд Ковидын шинж тэмдэг илэрч, ойрын хавьтал болсон, Ковид-19 шинжилгээний хариу нь “Эерэг” гарсан шалтгаанаар тухайн аялалд явах боломжгүй болсон бол:
  • Аялал эхлэхээс 14 хоногийн өмнө: Аяллын төлбөрийг 100% буцааж олгоно
  • Аялал эхлэхээс 14 хоногийн дотор: Аяллын төлбөрийг бүрэн буцааж олгохгүй бөгөөд 4.6 заалтын дагуу аялал цуцлах энгийн нөхцөлийн дагуу тооцож олгоно.
  • Аялал эхлэхээс 14 хоногийн дотор нислэгийн тийзийн төлбөрийг буцаах боломжгүй, хатуу нөхцөлтэй.
  • Тухайн аялагч нь өөрийнхөө оронд өөр хүн явуулж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн аялал нь нислэгтэй бол нислэгийн тийзийн нэр солих торгууль буюу 90.000 төгрөг нэмж төлнө.

Зургаа. Төлбөр тооцоо

  1. Аялагч нь аяллын төлбөрийн төлбөрийн тодорхой тогтоосон хувийг төлж, аяллын суудлаа баталгаажуулна.
  2. Аяллын урьдчилгаа төлбөр аяллын төрөл, онцлог, хугацаанаас хамаарч өөр өөр байж болно.
  3. Аливаа төлбөрийн үлдэгдлийг аялал эхлэхээс багадаа 7 өдрийн өмнө төлж барагдуулах үүрэгтэй.
  4. Аяллын төлбөрийг Худалдаа Хөгжлийн Банкны 457040421 тоот төгрөгийн  дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлнө.
  • Дансны нэр: АМИКУС ХХК
  • Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар, аяллын код

Долоо. Гэрээний бусад зүйл

  1. Талууд гэрээнд заасан үүргээ зөрчвөл гэрээнд заасан эрх, үүргийн дагуу хариуцлага хүлээнэ
  2. Энэхүү гэрээтэй холбоотой маргааныг гэрээнд оролцогч талууд харилцан тохиролцохгүйд хүрвэл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
  3. Энэхүү гэрээ нь аяллбын төлбөр төлөгдсөн өдрөөс эхлэн тухайн аялал дуусах өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ

Найм. Гэрээний баталгаажилт

  1. Аяллын урьдчилгаа болон бүтэн төлбөр төлөгдсөн өдрөөс эхлэн энэхүү гэрээ нь баталгаажиж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Бидний үйлчилгээ

Gadaad Ayalal

  • ГАДААД Аялал

  • ДОТООД Аялал

  • Байгууллагын захиалгат аялал

  • ОУ-ын Аялал жуулчлалын үйлчилгээ:

    • Зочид буудал захиалга
    • ОУ-ын онгоцны  тийз захиалга
    • Визний материал бүрдүүлэх gazarchin

Гишүүнчлэл & Сертификат

АЖ-ын Тур Операторын гэрчилгээ
ITO /655/2011/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Монголын Аялал Жуулчлалын Холбооны Гишүүн
2014 оноос хойш gazarchin

Бид үйл ажиллагаа тогтвортой АЖ-ын үзэл, баримтлалыг чиг болгон, байгаль орчноо хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засагт дэмжлэг үзүүлж ажилладаг.

Олон Улсын Эко Аялал Жуулчлалын Гишүүн Байгууллага
2016 оноос 

gazarchin