Gazarchin

ТУРКИЙН АЯЛЛЫН ГЭРЭЭ

№ТУР2021/2022

Энэхүү гэрээг нэг талаас ОУ-ын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх INTO655 тоот тур операторын гэрчилгээ,  5532159 тоот регистрийн дугаартай “АМИКУС”ХХК (цаашид “Аялал зохион байгуулагч” гэх), нөгөө талаас аяллын үйлчилгээ авагч буюу (цаашид “Захиалагч” гэх) нар Монгол Улсын Иргэний хуулийн 370-379 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтлан дор дурдсан нөхцөлөөр энэхүү гэрээг хэлэлцэн байгуулав.

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  • Энэхүү гэрээ нь “АМИКУС” ХХК-ний дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлэх “ГАЗАРЧИН” салбар хэлтсээс зохион байгуулж буй доорх аялалд хамрагдаж буй Захиалагч нарт үзүүлэх аяллын үйлчилгээтэй холбогдсон талуудын эрх үүрэг, хариуцлага, аяллын төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
  • Аяллын нэр: Туркийн 7 өдрийн аялал (Анталия – Памуккалле – Истанбул)

ХОЁР. АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  • Батлагдсан аяллын хөтөлбөрийн дагуу аяллыг үйлчилгээний саатал гаргалгүй түргэн шуурхай, найдвартай, чанарын зохих төвшинд зохион байгуулна.
  • Аялал эхлэхээс өмнө урьдчилсан мэдээлэл, аяллын үеийн зөвлөмж, бэлтгэх зүйлс зэрэг шаардлагатай мэдээллээр үйлчлүүлэгч талыг хангаж ажиллана.
  • Аяллын хөтөлбөр, үнэ, хугацаанд зайлшгүй тохиолдолд өөрчлөлт оруулж болох ба захиалагч талд урьдчилан боломжит хугацаанд хурдан мэдэгдэнэ.
  • Аялал зохион байгуулагч нь аялагчдыг гадаадад зорчигчийн аяллын даатгалд хамруулсан байх үүрэгтэй.

ГУРАВ. ЗАХИАЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  • Захиалагч нь аяллын хөтөлбөр, аяллын зөвлөмж, аяллын даатгал, энэхүү гэрээний зүйл заалт бүртэй бүрэн танилцсан байх.
  • Энэхүү гэрээнд оролцогч Захиалагч нь бусад аялагч нараа төлөөлөн гэрээ байгуулж байгаа тул аялагч нэг бүрд энэхүү гэрээ, аяллын хөтөлбөр, даатгалын нөхцөл, аяллын зөвлөмжийг танилцуулсан байх үүрэгтэй.
  • Захиалагч нь 3.2-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүдэн бусад аялагч болон Аялал зохион байгуулагчийн хооронд үл ойлголцол, маргаан гарвал, түүний үр дагаврыг Захиалагч бүрэн хариуцах үүрэгтэй.
  • Захиалагч нь батлагдсан аяллын хөтөлбөр, аяллын үнэд орсон зүйлсийн дагуу үйлчилгээ авах ба хөтөлбөрт багтаагүй нэмэлт үйлчилгээ авсан тохиолдолд тооцоог тухай бүр нь хийж байна.
  • Захиалагч нь компаниас хийлгэж буй аяллын даатгалын нөхцөлтэй уншиж танилцсан байх үүрэгтэй. Хэрэв даатгалын нөхцөл, нөхөн олговрыг нэмэгдүүлэх хүсэлтэй бол давхар даатгуулж болно.
  • Аялал зохион байгуулагч талаас томилогдсон аяллын хөтөч-тайлбарлагч нь тухайн аялал, группийн ахлагч байх бөгөөд аяллын хөтчийн тавьсан аяллын үеийн зөвлөмж болон шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
  • Аяллын багийн дотоод уур амьсгалд таатай бус нөлөөлөл үзүүлэх, бусад аялагчдын тав тухыг алдагдуулах, хувийн орон зайд халдах зэрэг зан ааш, ёс суртахуун, үзэл бодол, биеийн аливаа сөрөг үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй.
  • Аяллын ахлагч, хөтөч-тайлбарлагчид мэдэгдэлгүйгээр аяллын группээс дур мэдэн салж явахгүй байх.
  • Аяллын тогтоосон цаг хугацааг зөрчихгүй байх, цаг баримтлах, аяллын группийг хүлээлгэхгүй байх.
  • Аяллын үед сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундаа зэргийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
  • Өөрийгөө болон аяллын группийн бусад гишүүдийг эрсдэлд оруулахгүй тулд КОВИД19-ийн халдвар, хамгааллыг сайтар сахих үүрэгтэй.
  • Өөрийн буруутай үйлдлээс шалтгаалсан аливаа хохирол, нэхэмжлэлийг барагдуулах үүрэгтэй.
  • Захиалагч нь өөрийн болон бусад аяллын гишүүдийн хүчинтэй гадаад паспорт, КОВИД19-ийн вакцинд хамрагдсан гэрчилгээ болон бусад шаардагдах бичиг баримтыг гэрээ байгуулснаас хойш 3 өдөрт багтаан аялал хариуцсан менежерт бүрдүүлж өгөх ба хэрэв аяллын эхлэх хугацаа 21 хоногоос дотогш байгаа бол нэн даруй холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүрэг хүлээнэ.

 

ДӨРӨВ. АЯЛЛЫН ТӨЛБӨР ТООЦОО

Аяллын үнэ/хугацаа: 12/2, 12/9, 12/16, 1/6, 13, 1/20, 1/ 27, 2/3

Насны ангилалНэг хүний үнэ ₮Тайлбар
Том хүн4,490,000Нэг өрөөнд 2 хүн
0-2 насны хүүхэд390,000нэмэлт оргүй
Хүүхэд 2-11.99 нас3,690,000нэмэлт оргүй
Хөнгөлөлт

Аяллын үнэ/хугацаа: 12/23-12/30 Зул сарын баярын үеэр 

Насны ангилалНэг хүний үнэ ₮Тайлбар
Том хүн4,790,000Нэг өрөөнд 2 хүн
0-2 насны хүүхэд390,000нэмэлт оргүй
Хүүхэд 2-11.99 нас3,990,000нэмэлт оргүй
Хөнгөлөлт

Аяллын үнэ/хугацаа: 12/30-1/6 Шинэ жилийн аялал                      

Насны ангилалНэг хүний үнэ ₮Тайлбар
Том хүн4,990,000Нэг өрөөнд 2 хүн
0-2 насны хүүхэд390,000нэмэлт оргүй
Хүүхэд 2-11.99 нас3,690,000нэмэлт оргүй
Хөнгөлөлт
  • Аяллын төлбөрийн урьдчилгаа 50%-ийг энэхүү аяллын гэрээг хүлээж авсан өдрөөс 3 өдрийн дотор төлсөн байна. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэх өдрөөс багадаа 21 өдрийн өмнө төлнө.
  • Тухайн аяллын эхлэх хугацаа 21 өдрөөс дотогш орсон бол Захиалагч нь аяллын төлбөрийг 100% бүрэн төлнө.
  • Аялал зохион байгуулагч нь НӨАТ төлөгч биш болно.
  • Аялагч нь тухайн батлагдсан аяллаа аливаа ямар нэгэн шалтгаанаар цуцлах, хойшлуулах шаардлага гарсан тохиолдолд доорх торгуулийг төлнө.
    • Хэрэв аялал эхлэхээс 28 хоногийн өмнө аялал цуцлахаа мэдэгдвэл төлбөрийг 100% буцаан олгоно.
    • 27-21 хоногийн өмнө: Аяллын төлбөрийн 10%-ийг суутгана.
    • 20-15 хоногийн өмнө: Аяллын төлбөр 20% -ийг суутгана.
    • 14-8 хоногийн өмнө: Аяллын төлбөр 80% -ийг суутгана.
    • 6-0 хоногийн өмнө: Аяллын төлбөр 100% -ийг суутгана.

4.6.4 болон 4.6.5 заалтуудын хугацаанд Турк улсад аяллын бүх захиалга хийгдсэн байна. Мөн нислэгийн тийз нь хатуу нөхцөлтэй тул буцаах боломжгүй байдаг.

ТАВ. КОВИД 19-ТЭЙ ХОЛБООТОЙ ЗААЛТ

  • Тухайн аялагч нь КОВИД19-ийн эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдаж, 2 дахь тунгаа хийлгүүлээд 14 хоносон байна.
  • Вакцины бүрэн тунд хамрагдсан аялагч нараас Турк нисэхэд PCR шинжилгээ шаардахгүй.
  • Монгол руу буцах нислэгт 2-оос дээш насны бүх аялагч нар PCR шинжилгээ өгнө.
  • Сүүлийн 4 сарын дотор ковидоор өвдөөд эдгэрсэн бол нотлох бичгийг холбогдох эмнэлэгээс Англи хэл дээр авсан байх.
  • 5 наснаас дээш бүх аялагч нар нислэг эхлэхээс 72 цагийн дотор https://register.health.gov.tr/ вэб холбоосоор орж өөрийн хувийн мэдээллээ бөглөж бүртгүүлээд скрийн шот (screen shot) хийж эсвэл хэвлэж авсан байна.
  • Өөрийгөө болон аяллын группийн бусад гишүүдийг эрсдэлд оруулахгүй тулд КОВИД19-ийн халдвар, хамгааллыг сайтар сахих үүрэг хүлээх бөгөөд гарах эрсдэл, зардалд бүрэн хариуцлага хүлээнэ.

ДОЛОО. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА

  • Захиалагч тал гэрээгээр тохирсон аяллын төлбөрөө тогтоосон хугацаандаа төлөөгүй, бичиг баримтаа дутуу илгээх, хугацаа хэтрүүлэх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэргээс үүссэн хохирол, торгууль, шимтгэлийг Захиалагч талын буруутай этгээд бүрэн хариуцна.
  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аялал хийх боломжгүй нөхцөл үүссэн бол аялагчдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээг Аялал зохион байгуулагч авах бөгөөд энэ тухай Захиалагч талд нэн даруй мэдэгдэнэ
  • Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт олон улсын зэрэглэлд хамрагдсан хүн, малын гоц халдварт өвчин гарсан, газар хөдлөлт, үер, хүчтэй шуурга зэрэг байгалийн гамшиг, улс хоорондын буюу иргэний дайн зэрэг Аялал зохион байгуулагчаас үл шалтгаалах нөхцөл байдлыг хэлнэ.
  • Дээрх нөхцөл байдлын улмаас гэрээ хэрэгжихгүй болсон тохиолдолд холбогдох дүрэм журам, энэхүү аяллыг зохион байгуулах, үйлчилгээгээр хангах аялал жуулчлалын үйлчилгээнд оролцогч гуравдагч этгээдүүдтэй байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу шийднэ.
  • Тухайн хуваарьт нислэг нь аливаа хэлбэрээр саатах, зогсолт хийх зэргээр захиалгат нислэгийг гүйцэтгэж чадахгүйд хүрвэл тээвэрлэгч тал болох Turkish Airlines нислэгийн тийзийн нөхцлийн дагуу шийдвэрлэнэ.

НАЙМ. ГЭРЭЭНИЙ БУСАД ЗҮЙЛ

  • Захиалагч нь энэхүү гэрээний 4.1-д заасан төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд Аялал зохион байгуулагч нь гэрээг дангаар цуцлах эрхтэй.
  • Энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэх бөгөөд хэрвээ нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй бол Монгол улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

ЕС. ГЭРЭЭНИЙ БАТАЛГААЖИЛТ

  • Захиалагч тал Аялал зохион байгуулагч талын дансанд аяллын урьдчилгаа төлбөрийг байршуулсан өдрөөс эхлэн энэхүү гэрээ нь тухайн аялал дуусах өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
  • Талууд хүсвэл гэрээг гарын үсгээр баталгаажуулж болох ба гэрээний хугацаа нь тухайн аялал дуусах өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

Last updated 26 Nov 2021