Бали арлын тухай сонирхолтой 10 баримт
Бали арлын эдийн засгийн 80% нь дан ганц аялал жуулчлал дээр суурилдаг гэдгийг та мэдэх үү? Хэрэв та Бали руу аялахыг хүсэж байгаа бол Бали арлын тухай дараах сонирхолтой баримттай танилцаарай. бали арал
- Балийн соёлын гайхалтай зүйл бол Ваян, Маде, Ниоман, Кетут гэсэн ердөө 4 нэр байдаг. Эдгээр нэрс нь хүүхдийн төрөх дарааллаар бичигдсэн тул эхний хүүхдийг Ваян, хоёр дахийг нь Мадей, удаахыг нь Ниоман, дөрөв дэх хүүхдийг Кетут гэдэг. Хэрэв тав дахь хүүхэд байвал дахин Ваян гэж нэрлэдэг. Бали
- Копи Лувак бол энд түгээмэл тохиолддог ховор кофены нэр юм. Кофены шош идсэн суусрын баасыг нь цуглуулан боловсруулж, өвөрмөц кофе гаргаж авдаг бөгөөд нэг аяга кофе нь 50 доллараар зарагддаг. Бали
- Тавган дээрээ хоолоо үлдээх нь эелдэг байдалд тооцогддог. Хэрэв таныг бали хүн гэртээ урьсан бол хоолоо идэж дуусахдаа тавгандаа бага зэрэг хоол үлдээх хэрэгтэй.
- Агунг ба Батур уул нь Балигийн хоёр өндөр галт уул бөгөөд хоёулаа нэлээд идэвхтэй хэвээр байгаа.
- Үнэндээ энэ арал дээр 1200 орчим массаж хийдэг сувиллын газар байдаг.
- Эрэг нь гайхалтай цагаан элсний наран шарлагын газраараа алдартай ба идэвхтэй галт уулсын ачаар цэвэр хар элстэй наран шарлагын газрууд бас бий!
- Нярай хүүхдийг гурван сартай болох хүртэл нь байнга тэвэрч явдаг ба тэднийг газарт хүргэхийг хориглодог байна.
- Балид шинэ жил чимээгүйхэн эхэлдэг. Шинэ хуанлийн эхний өдрийг Nyepi гэж нэрлэдэг; хэнийг ч гудамжинд гарахыг хориглодог. Дуу чимээ, гэрлийг хамгийн бага байлгах хэрэгтэй бөгөөд эдгээр дүрмүүд арал дээр байгаа бүх хүмүүст хамаатай.
- Ихэнх Бали оршин суугчид 3 хэлээр ярьдаг: Бали хэл, индонез, англи (сүүлчийнх нь ихэвчлэн аялал жуулчлалын улмаас). бали
- Павукон хуанли бол энэ газрын хуанли бөгөөд ердөө 210 хоногтой! Энэхүү хуанлийн дагуу жил бүр зургаан сар, нэг сар нь 35 хоног байдаг.
бали арал