Дэлхийн улс, хотууд

Мадагаскар Арал Улс

МАДАГАСКАР АРАЛ УЛС

Нийслэл хот: Антананариву
Албан ёсны хэл: Малагас болон Франц
Хүн амын тоо: ~ 26’262’000 (дэлхийд – 13р байр)
Газар нутгийн хэмжээ
: 587’041 km2 (дэлхийд – 46р байр)
Голлох шашин: Христийн шашин
Нэг хүнд ноогдох ДНБ: $1’697
Мөнгөн тэмдэгт:
Египетийн паунд (EGP)

Товч танилцуулга

Бүгд Найрамдах Мадагаскар Улс нь Энэтхэгийн далай дахь дэлхийн дөрөвдүгээр том арал Мадагаскарыг эзлэн орших Африкийн улс юм. Аялал жуулчлал, хөдөө аж ахуй эдийн засгийн гол хүчин зүйлс нь байдаг.

Арлын урт – 1600 км, өргөн – 600 км гаран, талбай – 587 040 км². Арлын хамгийн өндөр цэг нь хойд хагаст байх Царатанана уулын Марумукутру (2876 м) унтарсан галт уул мөн. Арлын голоор Анжафи нэрт тэгш уулархаг газар тогтдог. Үүнд, алт, зэс, төмрөөр баян 5 угсраа уулс байрладаг.

Хэдийгээр Африк тивтэй ойр боловч Мадагаскар арал ургамал, амьтадаараа хосгүй болоод сонирхолтой. Энд дэлхийн ургамал, амьтны зүйлсээс 5% нь олддог бөгөөд эдгээрийн 80% нь зөвхөн Мадагаскарт л байдаг. Учир иймээс, Мадагаскарыг «бяцхан тив» гэж үзэх нь бий. Зэрлэг байгалын аялал сонирхогчдын хувьд диваажин л гэсэн үг.

МАДАГАСКАР АРЛЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

МАДАГАСКАР АРЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Мадагаскар нь зөвхөн аялал жуулчлалын салбарт 879 сая долларын орлого жил бүр олдог. Энэ нь түүний дотоодын нийт бүтээгдэхүүний 6.2 хувь, Зүүн Африк дахь олон улсын аялал жуулчлалын нийт орлогын 7 орчим хувьтай тэнцэж байна. Дунджаар 2018 онд ирсэн жуулчид тус бүр 2698 орчим доллар зарцуулсан байна.

Мадагаскарын – ийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Баобаб гудамж – Морондав болон Бело-сур-Цирибинагийн дунд байрлах гудамжийг хэлнэ. Баобаб хэмээх нэгэн зүйлийн хачирхалтай модоор хүрээлэгдсэн уг гудамжны зарим модод бараг 1000 жилийн настай гэж хэлж болно. Уг газарт нар мандах эсвэл нар шингэ үед ирэх нь хамгийн тохиромжтой бөгөөд үзэсгэлэнтэй байдаг.
  2. Гэрэл зургийн музей – 2018 оны эхээр нээгдсэн энэхүү гайхамшигт гэрэл зургийн музей нь Антананаривогийн хамгийн шилдэг музей юм. Мадагаскарын өнгөрсөн үеийн архивын зургийг ашиглан гайхалтай цонхыг харуулсан кинонуудыг (франц, англи эсвэл малагас хэл дээр) үзүүлдэг дөрвөн жижиг өрөө байдаг. Малагасийн эртний гэрэл зургийн студийн ажил, Саклава оршуулах уламжлал, хүүхдийн зан үйл болон бусад сэдвээр.
  3. Исало Парк – Энэ бол Мадагаскарын хамгийн гайхамшигт хүрээлэн юм. Өндөр чулуун хаднууд, гүн хавцал дундуур урсах уулын горхинууд, өтгөн шигүү ургасан ургамалууд, хиймэл юм шиг усан сан, мөн нарны гэрлийн нөлөөгөөр өөрчлөгдөх төрх зэрэг нь уг газрыг мадагаскарын хамгийн гайхалтай газар болгожээ. 800 гаруй км2 нутагтай чамгүй том хүрээлэн бөгөөд хэрэв та өөрөө явж үзэхийг хүсвэл 2 цагаас эхлээд 7 хоног хүртэлх хугацаанд аялал хийх боломжтой.
  4. Бемараха Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Бемараха хүрээлэн нь Мадагаскарын баруун хэсгийн заавал зочлох ёстой газар юм. ЮНЕСКО – ийн дэлхийн өвд багтах Цинги хэмээх нуруу байдаг. Уг газар нь шохойн чулуулгуудыг хөрсний ус элээсээр эгц, цавчим хавцлууд болгон хувиргасан байдаг. Уг газрыг нутгийн хэлнээс орчуулвал “Хөл нүцгэн алхаж чадахгүй” хэмээн буудаг байна. Дүүжин гүүр, олсоор бэхлэгдсэн уулын зам, шат зэрэг нь адал явдалт аялал сонирхогчидыг өөрийн эрхгүй татдаг байна.

МАДАГАСКАР АРЛЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

weather_madagascar