БЕРН ХОТЫН ТУХАЙ
Берн хотын нэрийг анх 1208 оны 12-р сарын 1-ний өдрийн баримт бичигт анх баримтжуулжээ. Хотын нэрний гарал үүслийг хуучин домог, тайлбар дээр үндэслэсэн байдаг. Хамгийн алдартай домог бол Justinger Chronicle-ийн домог бөгөөд хотыг үүсгэн байгуулагч Дюк Берхтолд V Зарринген орчмын ойд алагдсан анхны амьтны нэрээр хотыг нэрлэхээр шийджээ. Тэр нь баавгай байсан гэдэг.
1218 оноос хойш эзэн хааны чөлөөт хот болох Берн 1353 онд Холбоонд элсэж, XVI зуунд Альпийн хойд хэсэгт орших хамгийн том хот улс болон хөгжжээ. 1983 онд хуучин Берн хотыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан. Берн, Цюрих, Женевийн хамт дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтад олон жилийн турш бичигджээ. Энэ бол үндэсний болон олон улсын хотын аялал жуулчлалын хамгийн их зочилдог төвүүдийн нэг юм.
БЕРН ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та Берн хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Цаг цамхаг(Zytglogge)
Цаг цамхаг бол Берн хотын астрономийн цагтай цамхаг бөгөөд энэ нь хотын хамгийн чухал таних тэмдэг юм. Эхэндээ хотын орох хаалган дээр хамгаалалтын цамхаг барьж байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь зорилгоо алдаж хот өргөжиж, цамхаг 15-р зуунд хотын дотор байрлах болсон тул цамхагт цаг барьсан нь эцэстээ Бернгийн бэлгэ тэмдэг болжээ.
Амьтаны хүрээлэн/Zoo park/
Амьтны хүрээлэнд 200 гаруй янз бүрийн амьтдын төрөл зүйл амьдардаг тул энэ нь бүх хүний сонирхлыг татдаг. Мөн байршил нь голын эргийн өвөрмөц тогтоц дагуу учраас зэрлэг ан амьтдыг харахад сайхан мэдрэмж өгдөг байна. Энэхүү амьтны хүрээлэн бол бусад амьтны хүрээлэнгээс орон зайн хувьд тусгаарлагдсан баавгайн паркаас бүрдэнэ.
Кейфикийн цамхаг (Käfigturm)
Кейфикийн цамхаг нь цагийн цамхагийн хажууд байрладаг ба хотын хоёр дахь хаалга юм. Цамхаг 1256-1344 оны хооронд баригдсан. Дараа нь 1641-1643 он хүртэл богино хугацаанд шорон болж байжээ. Олон зууны туршид энэхүү барилга нь эхлээд батлан хамгаалах цамхаг, өндөр цаг, дараа нь шоронгийн цамхаг, улсын архив, мэдээллийн төв болж байжээ.