Дэлхийгээр аялцгаая, Дэлхийн улс, хотууд

Бээжин аялал – Universal Studios

Бээжин хотын “”UNIVERSAL STUIDOS” парк

Бээжин дэх “Юниверсал Студио” нь 2021 оны 9 сард нээлтээ хийсэн ба одоогоор дэлхийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодроод байгаа юм. Тус парк нь нийт 40 орчим өөр өөр төрлийн тоглоомууд болон 20 гаруй сонирхолтой, хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзүүлдэг байна. 2022 оны байдлаар нэг жилийн дотор 10 сая жуулчин хүлээн авсан ба өдөрт дунджаар 28,000 орчим жуулчин тус паркыг зорин ирдэг байна.

Хятад улсын аялал жуулчлалын гол бүс болоод буй энэхүү парк нь нийт 7 өөр хэсгээс бүрддэг ба үүнд:

1. Харри Поттер ба шидтэний ертөнц
2. Минионуудын ертөнц
3. Кунг Пу Панда ба гайхамшигийн ертөнц
4. Журрасик Ворлд
5. Марвелийн супер баатрууд
6. Усны ертөнц.
7. Холливудын өргөн чөлөө.

“Universal Studios” паркаар аялахдаа юуг анхаарах вэ?

  • Паркруу нэвтрэхдээ бүртгүүлэх тул та гадаад пасспортаа биедээ авч яваарай.
  • Та өөрийн биед хамгийн эвтэйхэн, хөнгөн хувцас, гутлыг сонгож өмсөөрэй.
  • Хэрвээ та 5-с доош насны жаахан хүүхдүүдтэй аялаж байгаа бол хүүхдийн тэрэгтэй явахыг сануулж байна. Энэхүү парк нь нийт 4км буюу маш том учираас хүүхдүүд алхахад их ядардаг.
  • Бүтэн өдрийн турш тоглож өнгөрүүлэх тул шингэн уух зүйлсээ үүргэвчиндээ хийгээд орохыг зөвлөж байна.
  • Universal BJ апп-ийг утсандаа татаж суулгаад тус паркын газрын зураг, тоглоомуудын очер дараалал болон хаана хэдэн цагаас ямар шоу үзүүлбэрүүд болох талаар мэдээллийг авч зөв зохион байгуулалттай аялаарай.