ВЕНА ХОТЫН ТУХАЙ
Австри улсын нийслэл болох Вена хот нь Австрийн соёл , эдийн засаг, улс төрийн төв нь болсон хамгийн том хот юм. Австрийн хамгийн зүүн захад орших ба Чех, Словак, Унгар улсуудтай хил залгана. 1.7 гаруй сая хүн амтай бөгөөд энэхүү тоогоороо Европын холбоонд 10-рт бичигджээ.
2001 онд хотын төв буюу “Хуучин Вена”, Шёнбрунн ордон нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Economist Intelligence Unit-н 127 хотыг оролцуулсан амьдралын чанарын судалгаагаар Ванкувер хоттой эн зэрэгцэж, жагсаалтыг тэргүүлсэн байна.
ВЕНА ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та Вена хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Алсыг харагч (Giant Ferris Wheel)-Алсыг харагч нь Вена хотын бэлгэ тэмдгийн нэг бөгөөд 65 метрийн өндөрт хүрснээр хотын үзэсгэлэнтэй төрх харагдана.
Эзэн хаан Франц Иосиф-ийн хаан ширээнд залрах 50 жилийн ойд зориулан 1897 онд тус алсыг харагчийг босгожээ. Энэ нь өнөөг хүртэл дотоод, гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг болсоор ирсэн байна.
Данубе цамхаг (Danube Tower)-Австри улсын хамгийн өндөр барилга болох Вена дахь Данубе цамхагт зочлон 150 метр өндрөөс хотыг алган дээрээ тавьсан мэтээр харах боломжтой. Өндөр хурдтай хоёр лифт нь зорчигчдыг цамхгийн 150 метрийн өндөрт хүргэдэг.
Шёнбрунн ордон (Schonbrunn Palace)- Дэлхийн соёлын өв болох Шёнбрунн ордон нь Австри улсын хамгийн их жуулчид очдог газар юм. Тус ордонд зочилсноор эзэн хааны амьдралын хэв маягтай танилцаад зогсохгүй эд хэрэглэл, дурсгалын зүйлс танд гайхалтай сэтгэгдлийг төрүүлэх болно.