Шилдэг ажилчидаа эх орондоо аялах эрхээр урамшуулъя
Шинэ жилийн баяр хаяанд ирж, шилдэг ажилчид, баг хамт олноо хэрхэн урамшуулах, шагнах талаар байгууллага болгон хэлэлцэж байна.
Тэгвэл Дэлхий дахинд нүүрлээд буй цар тахлын үед ГАЗАРЧИН аяллаас та бүхэнийг оны шилдэгүүдээ эх орондоо аялах эрхээр урамшуулахыг уриалж байна.
Монголчуудын хувьд 2019 онд 610 орчим сая долларын гадаадын оронд аялахдаа зарцуулсан хэмээх судалгаа байдаг. Тэгвэл энэхүү мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлж эдийн засгаа сэргээхэд танай байгууллага, хамт олон дэм болох боломжтой.
ГАЗАРЧИН аяллаас 2021 оны зуны аяллын хувиараа гаргажээ. Доорх үндсэн 3 чиглэлээс та бүхэн сонголтоо хийж шилдэгийн шилдэгүүдээ шагнах боломжтой юм байна.
Мөн байгууллага хамт олны дотоод уур амьсгалыг сайжруулах, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэгт аялал нь чухал ач холбогдолтой бөгөөд байгууллагадаа хийж буй маш том хөрөнгө оруулалт болох юм хэмээн онцолсон юм. Зөвхөн гадаадад л байдаг хэмээн төсөөлдөг байсан тав тухтай, аяллын үйлчилгээг эх орондоо хүртэх боломжтой болжээ.

ГАЗАРЧИН – Таны аяллын хөтөч
Харилцах утас: 99975457, 70001160
Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/GazarchinTravel