ДУБЛИН ХОТЫН ТУХАЙ
Дублин бол 1541-1800 оны хооронд Ирландын Вант улсын нийслэл байв. 17-р зуунд энэ хот хурдацтай өргөжиж, Ирландын парламентын суудалтай болж Ирландын нийслэл болох байр сууриа бэхжүүлэв. 1922 онд Англи-Ирландын дайн дууссаны дараа Ирландын 32 хошууны 26 нь тусгаар тогтнолыг хуучин колончлогч гүрэн хүлээн зөвшөөрч Дублин Ирландын Чөлөөт Улсын нийслэл болжээ. 1973 онд Ирланд Европын холбоонд элссэнээс хойш Дублин Европын том хот болон хөгжжээ. 1988 онд Дублин хот 1000 жилийн ойгоо албан ёсоор тэмдэглэжээ.
ДУБЛИН ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та Дублин хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Гэгээн Патрикийн сүм хийд (St. Patrick’s Cathedral)
Хотын дурсгалт газар нь 91 метр урт бөгөөд 1191 онд баригдсан байна. Гэгээн Патрик 450 жилийн турш Христэд итгэгчдийг энэ булгийн усаар адислал хүртээсэн гэдэг. Шуурга болон гал түймрийн улмаас хожим нь 1860 онд өргөн цар хүрээтэй засвар хийгджээ.
Дублин цайз (Dublin Castle)
Дублин шилтгээн. Гайхамшигтай хотын ордон нь Дублин хотын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хуучин хотын дундах цайз нь X зууны үеэс эхлэлтэй. Норманчууд өөрсдийгөө энэ газарт байнга суурьшуулахаар бэлдсэн цайз юм.
Гиннес шар айрагны дэлгүүр / Guinness Storehouse/
Та Гиннесийн дэлгүүрт шар айраг исгэх талаар бүгдийг нь олж мэдэх боломжтой. Ирландын шар айраг үйлдвэрлэгч Артус Гиннес 1778 оноос эхлэн хар төрлийн шар айраг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өнөөгийн шар айргын төрлийг бий болгожээ. Ирландын хамгийн эртний, хамгийн алдартай шар айргын 250 жилийн түүхийг өгүүлдэг байна.