Дэлхийгээр аялцгаая

Итгэлт Хамбын тухай

Иволгинский Дацан
итгэлт хамба

Итгэлт хамбын тухай 10 сонирхолтой баримт

  1. Итгэлт хамба нь 1852 онд төрж буддын сургаал номлолыг гаргууд эзэмшсэн. Тэрбээр өмнөх 12 дүрээ сайтар мэддэг байсан төдийгүй өөрийнхөө өөд болох өдрийг ч тодорхой хэлж байсан гэдэг. Итгэлт хамбын тухай
  2. Бага насандаа эцэг эхээ алдсан ба бага байхаасаа айлд мал хариулж байжээ.
  3. Итгэлт хамбын зүрхэн тарни “Ум а гуру шаса дара ди мам суха”-г 5000 удаа, түүнээс дээш уншихад бүх ажил бүтнэ гэж айлджээ.
  4. 1911 онд тэрээр Зүүн Сибирийн 12 дахь Хамба лам болсноор Оросын Буддын шашны тэргүүн болсон. Итгэлт 
  5. 1913 онд 2 дугаар сард Романовын угсааныхан Оросын төр барьсны 300 жилийн ойг Санкт-Петербургт нижгэр тэмдэглэхээр болжээ. Баяртаа гадаад дотоодын ихэс дээдсийг олноор урихад тэдний дунд Буриадын Итгэлт хамба багтжээ.
  6. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд тэрээр “Буриад зоны нийгэмлэг” байгуулан, фронтод байлдагчдад туслахаар 130мянган рубль, хүнсний зүйл, хувцас, эм бэлдмэл цуглуулсан. Итгэлт хамба цуглуулсан хөрөнгөөрөө фронтын бүсэд цэргийн хээрийн эмнэлэг байгуулжээ.
  7. Ард олон сүсэглэн мөргөдөг энэхүү гэгээн хутагтын нэр нь Итгэлийн Дашдорж хамба юм. Монголчуудын нэр цээрлэх ёс заншлын дагуу энэхүү эрхэмийн нэрийг хэлэлгүй цээрлэж, эцгийнх нь нэрээр “Итгэлт хөвгүүн” хэмээсэн нь яваандаа Итгэлт хамба гэгдэх болсон байна.
  8. Мөн 38 настайгаасаа жанч халах хүртлээ 50 гаруй ном бичжээ.
  9. Оросын эрдэмтэд түүний тэргүүнээс эд эсийн шинжилгээ хийхэд тархинд нь пульс мэдрэгдэж, үс, хумс, гуужсан арьс зэрэг эдүүд нь амьд хүний эд эстэй адил хэвийн байсан.
  10. 1927 онд Итгэлт хамба насан эцэслэж, буддын шашны лам нар үүнийг 1955, 1973 онд гаргаж байсан. Гэсэн ч нийгэмд ямар ч шашин шүтэхээс татгалзсан коммунист дэглэмийн улмаас хэнд ч хэлэхээс их айж байв. Улмаар 2002 онд шарилыг нь бүр мөсөн гаргаж, Иволгинский Дацанд шилжүүлжээ. Итгэлт хамбын
Буцах