Дэлхийгээр аялцгаая

Паттаяа арлын тухай

паттаяа арал

Паттаяа арлын тухай сонирхолтой 10 баримт

Паттаяа нь Тайландын булангийн зүүн эрэгт, нийслэл Бангкокоос өмнө зүгт 145 км зайд, Чонбури мужид байрладаг. Жил бүр хэдэн мянган жуулчид авдаг энэ арлын сонирхолтой 10 баримтыг хүргэж байна. Паттаяа арлын тухай, паттайя аялал

    1. Саяхны тооллогыг үндэслэн ойролцоогоор 1500-2000 ширхэг шар айрагны мухлаг арлын нэг үзүүрээс нөгөө зах руу байршиж байна. Хэрэв та өдөрт 1 пивоны баар л зочилбол 4 жил гаруй хугацаанд л бүгдийг нь үзэж чадах болно.
    2. Зөвхөн Паттаяа хотод хотын 50 км радиуст 20 гаруй гольфын талбай байдаг; ямар ч гольфын талбайг машинаар эсвэл орон нутгийн тээврийн хэрэгслээр хялбархан олж авах боломжтой.
    3. Та Паттаяагаас олон төрлийн усны спортыг туршиж, харж үзэх боломжтой. Үүнд: усан онгоц, дарвуулт сөрфинг, салхин сэлэлт, шүхрээр нисэх, тийрэлтэт цана, гадил жимсэн завь, усанд шумбах гэх мэт гайхалтай усан спортын цогцолборуудтай.
    4. Тайландын буланд далайн эрэг хавиар далайн амьтад элбэг дэлбэг байсны ачаар Паттаяа нь маш гайхалтай далайн хоолны өлгий нутаг болсон.
    5. Бүртгэлтэй оршин суугчид нь 110,000 гэдэг ч Паттаяад амьдардаг 300,000 – 600,000 хүн байдаг. Жил бүр Паттаяад 5 саяас их жуулчид очдог байна.
    6. Ресорт нь нэгдсэн усны хангамжгүй ба крантны ус ууж болохгүй, хэрэглэхэд аюултай гэдэг. Үүний оронд савтай ус болон баллонтой усыг хэрэглэх нь илүү дээр юм.
    7. Паттаяа хотод дэлхийн цорын ганц лонхны урлагийн музей байдаг. Дэлхийн үзэсгэлэнт газруудын бяцхан хуулбарыг гаргаж, шилэнд хийсэн чадварлаг мастеруудын бүтээлийг эндээс харж болно. Музейн үзэгчид ер бусын үзмэрүүдийг биширдэг төдийгүй шилэн урлагт хүчээ сорих боломжтой.
    8. Дөнгөж 40 жилийн өмнө уг газар нь цөлжсөн наран шарлагын газартай жирийн загасчдын тосгон байсан гэдэгт итгэхэд бэрх. Тус хот нь ойролцоох АНУ-ын цэргийн ангиудын ачаар 1980-аад оноос эхлэн хөгжиж эхэлсэн бөгөөд одоо ч идэвхтэй хөгжиж байна.
    9. Сүхүмвит зам нь Тайландад байрладаг Ази тивийн хамгийн урт гудамж бөгөөд түүний урт нь 488 км юм. Энэхүү гудамж нь Паттаяагаас Бангкок хүртэлх 150 км орчим зайг багтаасан Вант улсыг бүхэлд нь дайран өнгөрдөг.
    10. Ази дахь хамгийн том худалдааны төв нь Паттаяа хотод байрладаг. Central Festival Mall-ийн талбай нь 30 мянга гаруй метр квадрат; эндээс та хэрэгтэй бүх зүйлээ худалдаж авах боломжтой. Мянга мянган нэрийн дэлгүүр, тоглоомын талбай, кино театр, хоолны газар болон бусад интертайментүүд зочдыг хүлээж байдаг.