Шри Ланка “Temple of Tooth”
“Temple of Tooth” буюу Ариун шүдний сүмийн тухай
МЭ 16р зуунд байгуулагдсан энэхүү сүм нь Шри Ланка улсын Буддын шашин шүтлэгтэй ард иргэдийн хувьд хамгийн хүндэтгэлтэй мөргөл үйлддэг газруудын нэг буюу “Шри Далада Малигава” хэмээн нэрлэдэг байна. 300 гаруй жилийн түүхт энэхүү сүм нь үе үеийн бурхан багш нарын амьдралын түүхтэй салшгүй холбоотой сүм юм. Тэднийг насан эцэслэхэд нь 4ширхэг шүдийг нь авч алтан хайрцаганд хадгалан үлдээдэг байсан ба үүнийгээ “Хамгийн ариун дурсгал” гэж үздэг байв. Ариун шүднүүдийг сүмийн 2р давхарт “Vadahitina Maligawa” хэмээх танхимд байрлуулдаг буюу танхимын хаалгыг алт, мөнгө болон зааны ясаар бүрсэн байдаг. Мөн ариун шүднүүдийг сум нэвтэрдэггүй, бат бөх хайрцаганд , долоон ширхэг эрдэнийн чулуутай хамтад нь хийж хадгалдаг байна. Тус ариун дурсгал нь байгаль, эх дэлхийд ган ганчиг, гамшиг тохиолдохоос хамгаалж, өвчин зовлонгүй сайн сайхан амьдруулахад нөлөөлдөг хэмээн нутгийн ард иргэд итгэн, сүсэглэдэг байна.
Шри Ланка улсын нийт ард иргэдийн 70% нь Буддын шашин шүтдэг ба өөрсдийн шүтдэг шашинаа маш их хүндэлж, хайрладаг ард түмэн юм. Уугуул иргэд нь сүмд мөргөл үйлдэхээр орохдоо хүндэтгэлийн хувцас өмсөж, баглаа цэцгийг өргөл болгон тавьдаг юм.
Энэхүү сүмийг соёлын гүн гүнзгий ач холбогдолтой гэж үзэн 1988онд Дэлхийн соёлын өвд буюу ЮНЕСКО-д бүртгэгдсэн юм. Жилд дунджаар нэг сая гаруй гадаадын жуулчид зорин ирдэг ба одоогоор жуулчдын анхаарлыг хамгийн их татаад буй аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг болоод байгаа юм.


