Турк улсын тухай сонирхолтой 10 баримт
- Нийслэл хот: Анкара
- Хүн амын тоо: 82 сая (2019)
- Албан ёсны хэл: Турк хэл
- Мөнгөн тэмдэгт: Туркийн лир (TRY)
Сонирхолтой 10 баримт:
- Турк улс цайны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Хүн амын 96 хувь нь өдөрт багадаа 3 аяга цай уудаг. Нэг хүний цайны дундаж хэрэглээ жилд ойролцоогоор 1,300 аяга цай.
- Туркчуудын 23.4% нь 14-өөс доош насныхан ба талаас илүү хувь нь 30-аас доош насныхан. Хүн амын дөнгөж 8,5% нь 65-аас доош насныхан байдаг.
- Санта Клаус гэж нэрлэгддэг Гэгээн Николис хойд туйлд төрөөгүй. Харин Туркийн баруун өмнөд хэсэгт орших Патарад төржээ. Турк улсын тухай, Турк улс
- Истанбул хот Босфорын хоолойгоор Европ болон Азийн хэсэгт хуваагддаг. Хотын ихэнх хэсэг Ази тивд оршдог. Харин Европын хэсэгт ихэнх түүх, соёлын дурсгалт газрууд төвлөрсөн байдаг.
- Туркиш Эйрлайнс нислэгээр дотоодын 50 чиглэл, олон улсын 250 чиглэлд 123 улс руу нислэг үйлддэг. Турк улс харьцангуй дэлхийн төвд байрлалтай учир бараг хаашаа ч нисэх боломжтой байдаг.
- Истамбулын Их Базаар хэмээх худалдааны төв нь 1457 оноос эхтэй өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй эртний худалдааны төв юм. Турк улс дэлхийн хамгийн их жуулчин хүлээн авдаг 6 улсын нэг ба энэ худалдааны төвөөр жилд 90 сая орчим гадаад, дотоодын жуулчид үйлчлүүлдэг.
- Турк үүд 17-р зууны үед Европт Алтанзул цэцгийг анх нэвтрүүлсэн. Алтанзул цэцгийг үндэснийхээ цэцэг болгосон учир нь “Tulip” гэсэн нэршил “tulbend” гэсэн турк үгнээс гаралтай ба муслин гэсэн утгатай.
- Турк улс хамгийн их самар үйлдвэрлэгч улс. Дэлхийн самрын зах зээлийн 70%-ийг дангаар нийлүүлдэг.
- Туркчуудын 99% нь лалын шашинтай. Тус улсад нийтдээ 82,000 гаруй сүм хийд байх ба нэг хүнд ногдох сүмийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг.
- Кебаб Турк улсаас гаралтай ба одоог хүртэл Туркчууд хамгийн сайхан кебаб хийдэг. Турк улсад Дөнер Кебабаас өөр хэд хэдэн төрлийн кебаб байдаг.