Дэлхийгээр аялцгаая

Хайнань арлын тухай

Hainan

Хайнань арлын тухай сонирхолтой 10 баримт

“Хятадын Хавай” гэж нэрлэсэн Хайнань муж нь “тэнгисийн өмнөд хэсэг” гэсэн утгатай бөгөөд янз бүрийн арлуудаас бүрддэг. Үүнд хамгийн том, хамгийн олон хүн амтай Хайнань арал байдаг. Тус бүс нь 2018 онд дотоодын болон гадаадын 76 сая гаруй жуулчдыг хүлээн авсан. Ингээд энэ арлын 10 баримтыг танд хүргэж байна. Хайнань арлын тухай, Хайнан арал

  1. Хайнанийн өмнөд эрэгт байрлах Наньшанийн Буддын шашны Гуаньин суурьнаасаа 108 метр өндөрт өргөгдсөн нь дэлхийн хамгийн өндөр Гуаньинь (Буддын шашны бурхны) хөшөө юм.
  2. Арлын аялал жуулчлалын хамгийн том үзмэрүүдийн нэг бол олон улсын 300 орчим брэндүүд байрладаг Азийн хамгийн том (120,000 хавтгай дөрвөлжин метр талбайд) татваргүй худалдааны төв “Haitang Bay Duty Free” худалдааны төв юм.
  3. Хайнань нь 2014 онд Хүн амын хөгшрөл, урт наслалтын олон улсын шинжээчдийн хорооноос Дэлхийн урт наслалтын арал хэмээн зарласан дэлхийн цөөхөн газруудын нэг юм. Хайнаньд 1500 гаруй зуун настнууд амьдарч байсан – 80-аас дээш насны 280,000 гаруй оршин суугчидтай. /Хятадын төрийн мэдлийн агентлаг Синьхуагийн 2018 оны тайлан/
  4. Нийслэл Хайкуг хасаад, Санья бол Хайнань арлын хоёр дахь том хот бөгөөд арлын гол сонирхлыг татдаг газар, ихэнх жуулчид цуглардаг, хамгийн алдартай газрууд байдаг.
  5. Хайнаньд 8 сая гаруй хүмүүс амьдардаг.
  6. Хамгийн хүйтэн сарууд 1 ба 2-р саруудад агаарын хэм цельсийн 16-21 хэм хүртэл буурдаг; хамгийн халуун сарууд нь цельсийн 7, 8-р сар бөгөөд 25-29 хэм дулаан байдаг.
  7. Одоогоор Хайнань нь Хятадын хамгийн онцгой эдийн засгийн бүсэд ордог.
  8. Хятад дахь анхны какаоны модыг Хайнаньд ургуулжээ. Зах зээлд 1954 онд танилцуулагдсан.
  9. Хайнань орчмын усанд хамгийн эртний далайн яст мэлхий олдсон бөгөөд эрдэмтэд 300 гаруй жилийн настай гэж тогтоожээ.
  10. Хятадын хамгийн том сувдыг Хайнаньд ургуулсан. Энэ нь 15.5 см хэмжээтэй байв.