ХОНКОНГ ХОТЫН ТУХАЙ
Хонконг нь 1942-1997 онд Хятад улсад шилжүүлэгдэх хүртлээ Их Британи улсын засаг захиргааны дор байжээ. Үндсэн хуульд зааснаараа 2047 он хүртэл Хонконг нь Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой. Анх худалдааны боомт болж байгуулагдаж байсан Хонконг нь 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ. Хүн ам нь голдуу Хятад гаралтай боловч бусад үндэстнүүдийн иргэд нь нийгмийн жижиг боловч чухал хэсгийг бүрдүүлдэг. Хонконгийн газар нутаг 18 дүүрэгт хуваагддаг. Хүн ам нь 7,500,700-д хүрдэг ба нэг хүнд ногдох ДНБ нь $58,165, дэлхийд 10-т жагсдаг. Өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгттэй ба Хонконг Доллар гэж нэрлэдэг. Нэгдсэн Үндэсний байгууллагын хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 4-т эрэмбэлэгддэг, Энэ хотод дэлхийд аль ч хотод байдаггүй олон тооны тэнгэр баганадсан барилгуудтай. Хүн ам нь Хятад, Англи, Кантон хэлээр ярьдаг.
Хонконг хотын аялал
Хэрвээ та Хонконг руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Арлын усан сангийн зүүн далан (East Dam of High Island Reservoir)
Энэ газраас усан сан болон эргэн тойрны зүлэг толгодын үзэсгэлэнт газрууд, зургаан өнцөгт галт уулын чулуун багануудыг ажиглаж болдог ба сонирхол татахуйц аяллын нэг зам юм.
Виктория оргил (Victoria Peak)
552метр дээш өргөгдсөн Виктория оргил бол Хонконг арлын хамгийн өндөр цэг юм. Энэ газар нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг юм. Метрополис хотын үзэсгэлэнт газрууд, зэрлэг ой модыг хялбархан тольдох боломжтой.