Дэлхийн улс, хотууд

ХЯТАД УЛС

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС

Нийслэл хот: Бээжин , Хятад
Албан ёсны хэл: Хятад хэл
Хүн амын тоо: ~ 1,350,695,000 (дэлхийд 1-р байр)
Газар нутгийн хэмжээ: 9,640,821 km2 (дэлхийд 3-р байр)
Голлох шашин: Күнз, Бомбо (Дао), Будда
Нэг хүнд ногдох ДНБ: $9,828
Мөнгөн тэмдэгт: Хятадын юань (¥) (CNY) Хятад

Хятад улсын товч танилцуулга Хятад

Хятад улс нь хүн  амаараа дэлхийд 1-р байр, газар нутгийн хэмжээгээрээ 3-р байранд орж, 14 улстай хил залгадаг юм. Анх НТӨ 221 онд хятад үндэстэн бий болсон гэж үздэг ба 1911 онд Манж Чин улс мөхсөнөөр хаант засгаас татгалзан, 1949 онд өнөөгийн коммунист улс төрийн дэглэмт, социалист эдийн засагтай БНХАУ байгуулагдсан. ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд АНУ-ийн дараа 2-р байранд зогсдог байна. Хэд хэдэн оронтой газар нутгийн асуудлаар маргаантай байдаг бөгөөд улс дотроо 33 нутаг болон хуваагддаг. Hyatad

Хүн амын хувьд 56 яс үндсээр бүртгэдэг ба хятад үндэстэн 91,5 хувийг эзэлдэг. Албан ёсны хэл нь хятад хэл ч гэсэн хүн амын 70 хувь нь умард аялгуугаар ярьдаг. Хятад хэлний аялгуунууд нь хоорондоо ойлголцоход төвөгтэй ба бүгд нэг ханзаар бичигддэг. 1956 оноос хялбар ханзыг хэрэглэж эхэлсэн. Hyatad

ХЯТАД УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Хятад улсын аялал жуулчлал

Хятад улсын аялал жуулчлал нь улсынхаа ДНБ-ий 2,1 хувийг дангаараа бүрдүүлдэг. Мөн  22,5 сая хүн энэ салбарт  хөдөлмөр эрхэлдэг бөгөөд аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээний байгууллагад нийт 65 сая хүн ажилладаг гэсэн тооцоо байдаг. 

Бээжингийн эрх  баригчид 1999 оноос дотоод аяллаа дэмжих зорилгоор China Golden Week буюу “Алтан долоо хоног”-ийг үндэсний хэмжээнд тэмдэглэдэг болсон. Цагаан сарыг тохиолдуулан улс даяараа бүтэн 7 хоног амардаг ба энэ үеэр дунджаар 700-750 сая иргэд дотоодын аялал жуулчлал хийдэг. Ингээд Хятадын аялал жуулчлалын гол үзмэрүүдийн цөөн хэдийг дурдав.

Хятадын аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Бээжин  – Хориотой  хот. Хэрвээ та түүхийн хорхойтон бол энэ очиж үзэх ёстой газруудын чинь нэгт байх нь гарцаагүй. Мин гүрнээс эхлээд Чинь гүрэн  хүртэлх хаад, түүний угсааныхан энэ хотод амьдарч байсан ба нийтдээ бараг 1000 дуган, музей, барилгуудаас бүрддэг байна.
  2. Ченду хот – Хятадын баруун  өмнөд Сычуань мужийн төв юм. МЭӨ 4-р зууны үед Шу хаант улсын нийслэл болж байсан түүхтэй. Мөн энэ хотод алдарт Чендугийн аварга том панда үржүүлгийн судалгааны бааз байрладаг бөгөөд байгальд амьдрах орчиндоо ховордсон аварга том пандануудыг үзэх боломжтой байгаль хамгаалах  төв юм.
  3. Цагаан  хэрэм – Анх цагаан хэрэм нь НЭӨ 5-р зуунаас НЭ 16-р зууны хооронд Хятадын хаант улсууд морьтон нүүдэлчдийн  халдлагаас хамгаалах зорилгоор олон салангид бэхлэлтийг барьсан. Эдгээр олон салангид хэрмүүд байсныг НТӨ 220-206 оны хооронд зай завсруудыг бөглөн уртасгажээ.
  4. Теракотагийн арми – Олон зууны өмнөх Шиань бол торгоны замын эхлэл ба төгсгөл байсан бөгөөд хурдацтай цэцэглэн хөгжиж, худалдаа, шашин хосолсон хот болов. Орчин үеийн Ши’ань нь харуул хамгаалалттай хэвээр байгаа ба Теракотагийн арми болон гайхамшигтай дурсгалт газруудаар дүүрэн хот болсон.

ХЯТАД УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

хятад-бээжин
Буцах