Монголоороо Аялахуй

Хотон нуур & Хурган нуур

Хотон нуур & Хурган нуур

ХОТОН НУУР

Хотон нуур нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Алтай Таван Богдын Цогцолбор Газарт багтдаг цэнгэг уст нуур юм. Нуурын урт нь 21.5км, өргөн нь 4 орчим км, хамгийн гүн хэсэгтээ 58м хүрнэ. Тус нуур нь зэргэлдээ орших Хурган нууртай 2.6км урт усан хоолойгоор холбогддог.
Энэхүү газарт Зүүнгар, Манжийн хооронд томоохон тулаан болж байсан бөгөөд түүхэнд Хотон нуурын тулаан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Хотон нуур

Аяллын зам, маршрут
Хотон нуур нь Өлгий хотоос 160км, Цэнгэл сумын төвөөс 85км зайтай. Мөн Алтай Таван Богд уулаас Хотон Хурган нуур хүрэх хоёр замтай ба урд зам нь ~100км, хойд зам нь ~140км явж хүрнэ.
Замын бартаа, саад ихтэй тул нутгийн зам сайн мэддэг жолооч, 4×4 сайн машинтай явах хэрэгтэй. Ялангуяа зуны бороо ус ихтэй үед гол, горхи үерлэх, уулын ус бууж, зам ихээр эвдэрдэг тул анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.
Та Хотон нуурын ойролцоо Билүү толгойн хадны зураг, мөн нуураас 10 орчим км яваад Байгалийн үзэсгэлэнт Бага Түргэний Хүрхрээг үзэх боломжтой.