ТУЙЛЫН ТУЯА ХАРАХ АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
Хорвоогийн хамгийн содон агаад олж үзэхэд хэцүү зүйл бол туйлын туяа билээ. Зөвхөн хойд өмнөд туйлын бүслүүрт жилийн хэдхэн сард л ажиглагддаг уг үзэгдэл нь аялагч бүхний мөрөөдлийн хязгаарт оршдог гэхэд хилсдэхгүй. Харин аялагч та хамгийн хямд боловч тав тухтай байдлаар мөрөөдлөө биелүүлэх боломжтой боллоо.
Туйлын туяаг үзэх аялалдаа таныг урьж байна. Газарчин – Таны аяллын хөтөч тав тух, баялаг хөтөлбөр, адал явдал, мартагдашгүй дурсамжийг бүтээх боломжийг та бүхэнд санал болгож байна.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Улаанбаатар-Франкфурт-Стокхольм нислэг.
- Бид бүгдийг жолооч маань тосон авч Зочид буудалд хүргэж өгнө. Зочид буудалдаа байрлан амарна.
Зочид буудал: Hotel / Хоол: Онгоцонд 2 хоолтой, Оройн хоол
- Өглөөний цайны дараа бид Швед улсын нийслэл Стокхольм хотын аялалдаа гарна.
- Тус хотын хамгийн чухал үзмэрүүд болох Гамла стан, Шведийн их вангийн ордон “ PALAIS ROYAL” – аар зочлон Жуулчдын үзэх, цуглах дуртай 13-р зууны Уран барилгын гайхамшигт бүтээл Гонхот Сүмийг /Cathédrale de Stockholm (Storkyrkan/ үзэж сонирхоно.
- Орой нь бид Стокхольм хотын дундуур Усан онгоцоор аялж эргийн дагуух үзэсгэлэнт газрууд болон Шөнийн Стокхольм хотыг тольдон нүд сэтгэлээ баясгах болно
Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө, Оройн хоол
- Өглөөний цайгаа уусны дараагаар Осло хот руу хөдөлнө.
- Осло хотын болон Эртний Викингүүдийн орноор бид 1000 жилийн түүхтэй хотын тойрон аялал,Осло хотын Захиргааны байр болон Нобелийн Энх тайвны шагнал олгох төв байр үзэж сонирхоно. Викингүүдийн Усан онгоцны музей, Викинг Парк, Ботаникын цэцэрлэг зэрэг газрууд болон олон сайхан хөшөө дурсгал зэргийг сонирхоно
Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө, Өдрийн хоол
- Энэ өдөр Стокхольм хотдоо буцан ирж буудалдаа амарна
Зочид буудал : Hotel / Хоол: өглөөний цай
- Өглөөний цайгаа уугаад бид Круйз аялалдаа гарахаар бэлдэнэ (Хагас өдөр та шоппинг хийх боломжтой. Бидний Круйз 17 цаг орчимд хөдөлнө).
- Энэ аялал нь Далайн аялалын хамгийн том хөлөг болох « Cruise » онгоцоор Балтийн тэнгисээр хийх аялал бөгөөд уг онгоц нь бүхлээрээ амралт зугаалгын төв болдог бөгөөд Дэлгүүр,Ресторан Бар үйлчилгээний газрууд болон үзвэрийн зал, Усан бассейн зэрэг хүний амарч аялахад шаардлагатай бүх зүйлс нэг дор бий.
Зочид буудал : Hotel / Хоол: өглөө, оройн хоол
- Бид өглөө 10 цагт Хельсинки хотод ирж хотын аялалаа хийнэ. Эртний уламжлалт болон Орчин цагийн Хот төлөвлөлтийн сонгодог загвар болсон Хелсинк хот цаг агаарын хувьд дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг хэдий ч жил бүр Дэлхийн шилдэг хотуудын жагсаалтыг тэргүүлдэг.
- Та хотын гоёмсог гудамжуудаар явж, Финланд улсын Парламентийн ордон, Сенатын танхим, Олимпын цэнгэлдэх хүрээлэнтэй танилцаж Хуучны зах болон Sybellius Парк зэрэг түүхийн болон дурсгалт газруудаар явж сонирхоно. Орой нь Буудалд бууж амарна.
Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө, Өдрийн хоол
- Өглөөний цайны дараа Санта Клаусын тосгоноор зочилно
- Санта Клаус тосгон бол зүгээр л Сантатай уулзах газар биш, энэ нь анх Христийн Мэндэлсний Баярын бүрэн харуулдаг.Тосгоны онцлох зүйл бол Санта Клаусын оффис, зочдын боломжтой газар Санта өвгөнтэй биечлэн уулзана тэр ч байтугай түүнтэй хамт зураг даруулах боломжтой.
Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө
- Хүн ба байгалийн зохилдлогод тулгуурлан байгаль эхийн нарийн шүтэлцээнд нүүдэлчин соёлоо хадгалан өдий болтол амьдран сууж буй цаа буга малладаг Финландын нэгэн ястан юм.
- Хөвсгөлийн тайгад суух цаатан түмнээс ялгаатай нь Хааски нохой тэжээж, цаа бугадаа чарга хөллөн явдаг байна. Бид энд цаатны урц болон Цаа буга хэрхэн малладаг талаар сонирхож танилцаад нутгийн түмний онгод шүтээнд залбиран аян замын өлзий хүсэх боломжтой.
- Өдрийн хоол зооглосны дараагаар бид Саами ястны уламжлалт тоглоомоор тоглох Цаа чаргаар явах/ нэмэлт төлбөртэй- өөрсдөө/, хүсвэл үндэсний хувцсыг нь өмсөн цаа бугатай зургаа татуулах боломжтой. Орой нь бид хойд зүгийн яруу тансаг байгалиар аялсаар зочид буудалдаа ирж оройн хоолоо зооглоод тухлан амарна. Орой та хүсвэл халуун саунд орох боломжтой. Цаг агаарын байдлыг тааруулан гайхамшигт туйлын туяа үзэхээр явна.
Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө, Оройн хоол
- Өглөөний цайны дараа Санта Клаусын тосгоноор зочилна.Санта Клаус тосгон бол зүгээр л Сантатай уулзах газар биш, энэ нь анх Христийн Мэндэлсний Баярын бүрэн харуулдаг. Тосгоны онцлох зүйл бол Санта Клаусын оффис, зочдын боломжтой газар Санта өвгөнтэй биечлэн уулзана тэр ч байтугай түүнтэй хамт зураг даруулах боломжтой.
Зочид буудал:Hotel / Хоол: Өглөө, Оройн хоол
- Энэхүү өдөр бид Рованиеми хотоос Стокхольм хотруу ниснэ. /13:20 – 17:25 /
- Буудалдаа амарна.
Зочид буудал:Hotel / Хоол: Өглөө,
- Өглөөний цайны дараа бид Франкфурт хотын зүг ниснэ.
- Үдээш хойш чөлөөт учраас та шоппинг хийх боломжтой
Хоол: өглөөний цай
- Өглөөний цайны дараа 10:00 цагт бид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Франкфурт хотын онгоцны буудалруу хөдөлнө.
- Нисэх буудал дээр хүрэлцэн ирж, бүртгэлээ хийлгээд үдээс хойш 14:30 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ.
Хоол: өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн
* 16,790,000₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* 830€ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)
АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:
АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:
АЯЛЛЫН ХУВААРЬ
| Аяллын хугацаа | Аяллын Үнэ | Аялал захиалга |
|---|---|---|
| 11/26 – 12/08 | 16.790.000₮ | Аялал захиалах |
| 12/26 – 01/07 | 16.790.000₮ | Аялал захиалах |
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
- Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Аяллын даатгалын бичиг баримт
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.














