БАНГКОК – ПАТТАЯА
ТАЙЛАНДЫН АЯЛАЛ
Гэр бүлээрээ аялагч, найз нөхөд, дурлалт хосууд, адал явдал хайгч хэн бүхний хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан дэлхий дээрх цөөхөн аялал, амралтын бүсүүдийн нэг болох Паттаяа болон Тайландын нийслэл Бангкок хотоор хамтдаа аялцгаая.
Аяллын онцлох зүйлс:
- Цаг хугацаа хэмнэсэн Шууд нислэгтэй
- Бангкок: Хааны ордон, Хаш бурханы сүм, Central World худалдааны төв
- Паттаяа: Гайхамшигт наран шарлагын газрууд, үзэсгэлэнт арлуудын аялал
- Кoh Larn Coral Island – Алтайн элст шүрэн арлын аялал
- Сиам усан парк
- Сонирхолтой, хөгжилтэй, адал явдалт хөтөлбөрт аяллууд
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Өглөө 06:30 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.
- Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 08:45 цагт Тайландын нийслэл Бангкок хотыг зорин хөөрч орон нутгийн цагаар 14:10 цагт Суварнабум нисэх онгоцны буудалд газардана.
- Хилээр нэвтэрсний дараа бид Паттаяа хотын зүг хөдөлнө. Паттаяа хот нь Бангкок хотоос 150км зайтай.
- Оройн хоолоо идсний дараа буудалдаа ирж амарна.з
Зочид буудал: Jomtien Palm beach Hotel & resort
Хоол: Оройн хоол
- Өглөөний цайны дараа бид “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний шоу болон Зааын шоу үзүүлбэрийг үзнэ.
- Үүний дараа Тайландын хамгийн том бөгөөд дээд зэрэглэлийн үнэт эдлэлийн төв болох Жем Галлерайгаар зочилж эрдэнийн чулуун гоёлуудаас худалдан авалт хийх боломжтой.
- Паттаяа хотын далайн эрэгт байрлах Тайланд улсын хамгийн үзэсгэлэнтэй сүмүүдийн нэг болох “Sanctuary of Truth (Үнэнийг хамгаалагч)” сүмээр зочилно. Тус газар нь зураг авахуулахад хамгийн тохиромжтой газар билээ.
- Паттаяа хотын далайн эрэг дээр байрлах буудалдаа ирж амарна.
- Зочид буудал: Jomtien Palm Beach hotel & resort
Хоол: Өглөө, Өдөр
- Өглөөний цайны дараагаар Coral island буюу Шүрэн арал руу завиар явна. Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгөөр зугаацаж болно. Арал дээр далайн гаралтай өдрийн хоол иднэ.
- Шүрэн арлаас буцаж ирээд буудалдаа амарна.
Зочид буудал: Jomtien Palm Beach Hotel & Resort.
Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
- Та энэ өдөр өөрийн хүслээр чөлөөтэй байх бөгөөд зочид буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, наран шарлагын газар биеэ шарах, Паттаяа хотын төвөөр дэлгүүр хэсэх зэргээр өдрийг өнгөрөөх боломжтой.
- Мөн үдэш нь та тус хотын шөнийн амьдралтай танилцаж, шоу цэнгээний гудмаар зугаалах боломжтой. Энэхүү гудамж нь баар, диско, стриптиз клубууд, рок хамтлагийн хөгжмийн тоглолттой паб, Тай боксын бооцоот тоглолт зэрэг төрөл бүрийн зугаа цэнгэлийн газруудтай.
- Паттаяа далайн эрэгт байрлах зочид буудалд ирж байрлана.
Зочид буудал: Jomtien Palm Beach Hotel & Resort.
Хоол: Өглөөний цай
- Өглөөний цайны дараагаар бид Сиам усан парк –д ирж өдрийг зугаатай өнгөрөөнө.
- Сиам усан парк нь Тайланд улсын анхны бөгөөд хамгийн том усан парк юм. Хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулгуур байдгаас гадна нялх хүүхдийг зугаацуулах талбай хүртэл байдаг.
- Энэ үдэш бид цоо шинээр нээгтсэн Шоколадны тосгоноор зочилж оройн хоол идэхээс гадна үзэсгэлэнтэйгээр тохижуулсан мухлагуудаар хэсч амттан худалдан авах, зураг авахуулах зэргээр цагийг зугаатай өнгөрөөх боломжтой
- Оройн буудалдаа ирж амарна.
Зочид буудал: Pullman Bangkok Hotel G
Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
- Энэ өдөр чөлөөт амралтын өдөр тул та өөрийн хүссэнээр буудалдаа амрах, ойр орчмын газруудаар зугаалах болон Бангкок хотын худалаа үйлчилгээний томоохон төвүүдээр үйлчлүүлж, дэлгүүр хэсэх боломжтой.
Зочид буудал: Pullman Bangkok Hotel G
Хоол: Өглөөний цай
- Өглөөний цайны дараа бид Бангкок хотод хүрэлцэн ирж тус хотын аяллаа эхэлнэ. Тайландын эзэн хааны Их Ордонд (Grand Palace) зочилж эзэн хааны шүтээн Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) үзнэ.
- Өдрийн хоолоо Тайландын хамгийн өндөр барилгуудын нэг болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоод зочид аяллаа цааш үргэлжлүүлнэ.
- Бангкок хотод байрлах хамгийн үзэсгэлэнтэй сүмүүдийн нэг болох Ват Арун (Үүрийн туяаны сүм) – ээр зочилно. Энд та Тайланд үндэстний хувцас түрээслэн зураг авахуулах боломжтой.
- Оройн хоолоо бид усан онгоцон дээр шөнийн үзэсгэлэнт Бангкок хотыг тольдонгоо зооглоно.
- Зочид буудал: Pullman Bangkok Hotel G
Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
- Өглөөний цайгаа уусны дараа та буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд 12:00 цаг хүртэл шоппинг хийж болно. 12:00 цагт зочид буудлаас онгоцны буудал хөдөлнө.
- Нислэгийн бүртгэлээ хийлгэсний дараа 15:15 цагт Бангкок Улаанбаатарын чиглэлд ниснэ.
- Улаанбаатарын шинэ нисэх буудалд 22:25 цагт газардана.
Хоол: Өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭ:
Хөтөлбөртэй аяллын үнэ
* Том хүн: 4,890,000₮ – 5,890,000₮
* Хүүхэд 2-11.99 нас: 3,890,000₮ – 4,890,000₮ (ээж, аавын хоёрын хамт нэг ортой)
Хөтөлбөрт аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУВААРЬ:
| АЯЛЛЫН ХУГАЦАА | ҮНЭ | Аялал захиалга |
|---|---|---|
| 11/22-11/29 | 4'990'000 | Аялал захиалах |
| 11/29-12/06 | 4'990'000 | Аялал захиалах |
| 12/06- 12/13 | 4'990'000 | Аялал захиалах |
| 12/13-12/20 | 5'690'000 | Аялал захиалах |
| 12/20-12/27 | 5'690'000 | Аялал захиалах |
| 12/27-01/03 | 5'890'000 | Аялал захиалах |
| 01/03-01/10 | 5'790'000 | Аялал захиалах |
| 1/07-1/14 | 5'790'000 | Аялал захиалах |
| 01/10-01/17 | 5,690,000 | Аялал захиалах |
| 01/14-01/21 | 5'690'000 | Аялал захиалах |
| 01/17-01/24 | 5,590,000 | Аялал захиалах |
| 01/24-01/31 | 4'990'000 | Аялал захиалах |
| 01/31-02/07 | 4'990'000 | Аялал захиалах |
| 02/07 - 02/14 | 4'990'000 | Аялал захиалах |
| 02/14 - 02/21 | 5'890'000 | Аялал захиалах |
| 02/21 - 02/28 | 4'990'000 | Аялал захиалах |
| 02/28 - 03/07 | 4'990'000 | Аялал захиалах |
| 03/07 - 03/14 | 4'990'000 | Аялал захиалах |
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Вакцины гэрчилгээг утсан дээрээ юмуу хэвлэж биедээ авч явах
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















