ДУБАЙ АЯЛАЛ
ДУБАЙ – АБУ ДАБИ – БЭЭЖИН
(ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ | 8 ӨДӨР/7ШӨНӨ)
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- 09:00 цагт шинэ нисэх буудал дээр цуглах
- 11:40 – 13:55 Air China – аар Бээжин хотын зүг ниснэ.
- Бээжин хотын Капитал ОУ-ын нисэх буудал дээр 2.25 цаг транзит хийгээд 18:00 цагт бид АНЭУ-ыг чиглэн ниснэ.
- Орон нутгийн цагаар 23:15 цагт Дубай хотын ОУ-ын нисэх буудал дээр ирээд, зочид буудалдаа ирж амарна.
- Зочид буудал:Aloft Marriott Hotel 4*
- Хоол: Онгоцонд хоолтой
- Өглөөний цайны дараа цагийн зөрүү, аян замын алжаалаа тайлан өдөр хүртэл чөлөөт амралттай.
- Үдээс хойш 15:00 цаг Арабын их элсэн цөл дундуур салхи татуулан давхина 4х4 цөлийн сафари аяллаа эхэлнэ.
- Үзэсгэлэнт Belly болон Tanura бүжиг, галт шоу үзүүлбэрийг тольдонгоо, буфет оройн хоол зооглож, Араб үндэсний цай амтална.
- Мөн Араб үндэсний хувцас өмсөн зургаа даруулж, Хенна шивээсээр биеэ чимүүлэх боломжтой.
Зочид буудал:Aloft Marriott Hotel 4*
Хоол: Өглөөний цай, Оройн хоол
- Өглөөний цайны дараа Дубай хоттой танилцах аяллаа эхэлнэ.
- Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Калифагийн 124 давхарт гаран Дубай хоттой танилцана.
- Мадинат Жумейра эртний хотын загвар бүхий худалдааны гудамжаар зочилно. Тэндээс бид Дэлхийн анхны 7 одтой буудал болох Бүрж Ал Араб (Burj Al Arab) хардаг ба зургаа авхуулах боломжтой.
- Дэлхийн хамгийн анхны хиймэл арал буюу “Palm Jumeirah” очиж зургаа авхуулна.
- Хуучин Дубай очин үнэт эдлэлийн дэлгүүр, алт ба алдарт амтлагчийн захаар зочилно. Энэ захад дэлхийн бүх улсуудын бүх төрлийн амтлагчид байдаг.
- Дубай хотын хуучин хэсэгт очин эртний Дубай хотоор аялна. (Эртний Дубай хот ба алтны захын хооронд эртний модон завиар гардаг.)
- Бүрж Калифа очин гэрлийн ба лазерын шоу үзнэ.
Зочид буудал:Aloft Marriott Hotel 4*
Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
- Энэ өдөр бид Марина буюу дэлхийн хамгийн өндөр барилгатай дүүргээр хувийн усан онгоцны аялал хийнэ.
- Усан онгоцоор бид хиймэл арал ба бүрж ал араб 7 одтой буудлын хажуугаар явна.
- Далайн наран шарлагын газарт очин амарна. Энэ өдөр далайд усанд сэлэх боломжтой.
Зочид буудал: Aloft Marriott Hotel 4*
Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
- Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөнө.
- Бидний байрлах буудал нь гадаа ба дотор усан бассейнтай мөн 24 цагийн ресторантай. Мөн та бүхэн энэ өдөр Дубай худалдааны төв, Алтны зах. Емират худалдааны төвөөс худалдан авалт хийн өдрийг өнгөрөөж болно.
- Хэрэв хүсвэл компанитай холбогдон усан онгоцны аялал (Dhow cruise), усан парк (atlantis aquaventure), цэцгэн цэцэрлэгт хүрээлэн (Dubai miracle) …. гэх мэт нэмэлт хөтөлбөр авах боломжтой.
Зочид буудал: Aloft Marriott Hotel 4*
Хоол: Өглөөний цай
- Өнөөдөр бид АНЭУ-ын нийслэл Абу Даби хотруу өдрийн аялал хийнэ.
- Дэлхийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн алдарт Гантиган сүмээр (Sheikh Zayed Mosque) зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба гэрлийн бүрхүүл үзэх болно.
- Абу Дабигийн Ерөнхийлөгчийн Ордноор (Qasr Al Watan) зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд хэмжээний уулзалт, ёслолын арга хэмжээ энэхүү ордонд болдог. Бусад үед музей хэлбэрээр ажилладаг.
- Абу Даби-н эртний хүмүүсийн амьдарч байсан хэсэгт очно.
- Феррари уорлд (Ferrari world), Луврын музей, ихэр цамхгийн хажууд зургаа авхуулна.
- Абу Даби хотын аялал, оройн хоолны дараа бид Дубай хотын онгоцны буудал хүргүүлнэ.
- Шөнийн 01:15 цагт Дубай – Бээжин чиглэлийн онгоцонд сууна.
Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
- Орон нутгийн цагаар 13:00 цагт Бээжин хотын ОУ-ын нисэх буудалд газардана,нислэг 7 цаг 45 минут үргэлжилнэ.
- Бид Бээжин хотын төвд байрлах “Joy City Mall” -д хүрэлцэн ирэх ба эндээс та өөрт хэрэгцээтэй бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
- Мөн бид тус дэлгүүрт байрлах гайхамшигт гэрлийн музей болох “Teamlab” ийн аяллаа хийнэ.
- Орой буудалдаа ирж амрана.
Хоол: Энэ өдөр хоол багтаагүй.
Байрлах: Бээжин хотын Зочид буудал
- Өглөө эрт онгоцны буудал хүргүүлээд 08:30 цагт Улаанбаатар чиглэлд нисэж, 10:50 цагт Чингис хаан ОУ-ын нисэх будалд хүрэлцэн ирсэнээр бидний энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн: 5.990.000₮
Хүүхэд ортой (6-11 нас):4.990.000₮
Хүүхэд оргүй (2-5 нас): 4.490.000₮
Аялын үнэд багтсан зүйлс:
- ОУ-ын нислэгийн тийз (AIR CHINA)
- Хөтөлбөрт заагдсан зочид буудал:
- Дубай – 5 хонох: Aloft Mariott Hotel 4*
- Бээжин – 1 хонох: Бээжин зочид буудал 4*
- Хөтөлбөрт заагдсан хоол
- Хөтөлбөрт заагдсан Монгол-Англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
- Элсэн цөлийн 4х4 Сафари аялал
- Дубай хотын аялал
- Абудаби хотын аялал
- Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
- Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
Үнэд багтаагүй зүйлс:
- Хувийн хэрэглээний зардал
- Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө 20$
- Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
- Дубай хотын такс -35000 төгрөг
- Бүрж Калифагийн 124 давхарт гарах төлбөр
- Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ
- Аяллын үнэт багтаагүй хоолны зардал
| АЯЛЛЫН ХУГАЦАА | Үнэ | Аялал захиалга |
|---|---|---|
| 12/19 – 12/26 | 5.990.000 | Аялал захиалах |
| 12/29 – 01/05 | 6.690.000 | Аялал захиалах |
| 01/02-01/09 | 5.990.000 | Аялал захиалах |
| 01/09 – 01/16 | 5.990.000 | Аялал захиалах |
| 01/16 – 01/23 | 5.990.000 | Аялал захиалах |
| 02/17 – 02/24 | 5.990.000 | Аялал захиалах |
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
- Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Аяллын даатгалын бичиг баримт
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















