ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G7-3
  • Аяллын чиглэл: УБ- ЭРЭЭН - ЖИНИНЬ - БЭЭЖИН - УБ
  • Аялын хугацаа: 8 өдөр/7 шөнө
  • Аялал эхлэх огноо: 7 хоног бүр
  • Аяллын үнэ: 1.790.000₮
  • Холбоо барих: 88202050,70001160

Аяллын хүсэлт илгээх

БЭЭЖИН АЯЛАЛ & UNIVERSAL STUDIOS - ЖИНИНЬ ХОТ

БЭЭЖИН АЯЛАЛ + ЖИНИНЬ ХОТ

Аяллын онцлох зүйлс:

Жилд дунджаар 5 сая жуулчид хүлээн авдаг  Хятад улсын нийслэл болох Бээжин Жининь хотуудаар аялаарай.
Гэр бүл, найз нөхөд, дурлалт хосууд, адал явдал хайгч хэн бүхний хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан дэлхий дээрх цөөхөн аялал, амралтын бүсүүдийн нэг болох Бээжин болон Жининь хотуудаар хамтдаа аялцгаая..

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Орой 16:50 цагийн УБ- Замын үүд чиглэлийн галт тэрэгэнд сууна.
  • Энэ шөнө галт тэрэгэнд хонох ба аялагчид өөрсдөө хоолоо авч иднэ.
  • Өглөөний 7:20 цагт галт тэрэгээс буугаад хил гарах автобусандаа суун Эрээн хотод хүрэлцэн ирнэ.
  • Аяллын хөтөч Эрээн хотоос тосч аван цааш Жининь хотын зүг хөдөлнө (350km)
  • Орой Жининь хотод хүрэлцэн ирж “Water World” 5 одтой халуун рашаан, саун, бассейн, жаккузи болон усан парктай цогцолбор бүхий зочид буудалдаа ирж байрлана.

Зочид буудал: 5 одтой зочид буудал | Хоол:оройаялал

  • Өглөөний цайны дараа бид Бээжин хотын зүг хөдөлнө.
  • Орой Бээжин хотод ирж зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон усан шоо буюу Water Cube цогцолборыг харж, дурсгалын зураг татуулна.
  • Оройн хоолоо идсний дараа зочид буудалдаа ирж амрана.

Зочид буудал: 4 одтой зочид буудал | Хоол:өглөө, оройаялал

  • Өглөөний цайны дараа бид Жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг аварга панда, сармагчин, милу буга, Азийн бар зэрэг ховор амьтад байдаг Бээжингийн хамгийн том амьтны хүрээлэнгээр зочилно.
  • Мөн Бээжин аквариумаар аялаж олон төрлийн далайн амьтныг харахаас гадна өхөөрдөм хөөрхөн дельфинүүдийн шоу үзүүлбэрийг үзнэ.

Зочид буудал: 4 одтой зочид буудал | Хоол: өглөө, орой

  • Өглөөний цайны дараа бид хүсэн хүлээсэн “Universal Studios” паркийн аяллаа эхэлнэ. Энэхүү парк нь 2021 оны 9 сард нээлтээ хийсэн ба одоогоор дэлхийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодроод байгаа  юм.
  • Нийт 40 орчим өөр өөр төрлийн тоглоомууд болон 20 гаруй сонирхолтой хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзүүлдэг байна. Тус парк нь нийт 7 өөр хэсгээс бүрддэг ба үүнд:Харри Поттер ба шидтэний ертөнц
    Минионуудын ертөнц
    Кунг Пу Панда ба гайхамшгийн ертөнц
    Журрасик Ворлд
    Марвелийн супер баатрууд
    Усны ертөнц
    Холливудын өргөн чөлөө зэрэг байдаг байнаЭнэхүү парк нь нэг жилийн дотор 10 сая жуулчин хүлээн авсан ба өдөрт дунджаар 20,000 гаруй хүнтэй байдаг байна. Дотогш ормогц нийт 80 гаруй төрлийн ресторан, кафе, дэлгүүрүүдтэй тул та өөрийн хүссэн зүйлсийг худалдан авах боломжтой.

Зочид буудал: 4 одтой | Хоол: өглөө

  • Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
  • Үүний дараа дэлхийн 7 гайхамшгийн нэг болох “Цагаан хэрмийн” аяллаа эхэлнэ. Гайхамшигт архитектур бүхий өвөрмөц хэв маягтай , 21000км үргэлжлэх энэхүү газрыг цэргийн арми болон нутгийн ард иргэдийн асар их хүч бүрэлдэхүүнтэйгээр 2000 гаруй жилийн турш барьжээ.
  • Оройн Эрээн хотод ирж буудалдаа байрлан байрлан амарна.

Зочид буудал: 4 одтой зочид буудал | Хоол: Өглөө, орой

  • Өглөөний цайны дараа та бүхэн чөлөөтэй ба буудалдаа амрах эсвэл буудлын ойролцоо дэлгүүрээр хэсч худалдан авалт хийх боломжтой
  • 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд хил гарах автобусандаа сууна.
  • Орой 18:05 цагийн нислэгээр Улаанбаатар хотын зүг хөдлөх ба энэ шөнө бид бүхэн галт тэрэгэнд хононо.

Зочид буудал:  4 одтой зочид буудал | Хоол: Өглөөний цай

  • Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал ийнхүү өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн: 1.790.000
(2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ: 1,490,000
(ээж аавын хамт нэг ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • УБ- Замын үүд – УБ хоёр талын галт тэрэгний тасалбар
  • Бээжин хотод байрлах 4 одтой зочид буудал
  • Жининь хотод байрлах 5 одтой зочид буудал
  • Эрээн хотод байрлах 4 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр оройн хоол
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Монгол - Хятад хэлтэй аяллын хөтөч, тайлбарлагч
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

АЯЛЛЫН ХУВААРЬ:

АЯЛЛЫН ХУГАЦААҮНЭАялал захиалга
7/23 - 7/301,790,000₮Аялал захиалах
7/30 - 08/061,790,000₮Аялал захиалах
08/06 - 08/131,790,000₮Аялал захиалах
08/13 - 08/201,790,000₮Аялал захиалах
08/20 - 8/271,790,000₮Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 88202050, 99061160, 70001160.
  • Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
  • Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
  • Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • 18 нас хүрээгүй хүүхэд аав, ээжээсээ өөр хүнтэй хамт явж байгаа бол итгэмжлэл хийлгэсэн байх.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 8 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 30 хүртэл кгтээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.