ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G8-1
  • Аяллын чиглэл: УБ-АНТАЛЬЯ - ПАМАКУЛЛЕ - ИСТАНБУЛ-УБ
  • Аялын хугацаа: 8 өдөр/7 шөнө
  • Аялал эхлэх огноо: 7 хоног бүр
  • Аяллын үнэ: 5,690,000₮ - 5,990,000₮
  • Холбоо барих: 80202060,70001160

Аяллын хүсэлт илгээх

АНТАЛЬЯ - ПАМАКУЛЛЕ – ИСТАНБУЛ

ТУРКИЙН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Ази болон Европ тивийг зааглан, Газар дундын тэнгисийн хөвөө хязгаарт орших Турк улс нь аялахад нэн тааламжтай газар билээ. Тиймдээ ч энэхүү гайхамшигт газрыг жил тутам 50 орчим сая хүн үзэхээр зорьдог байна.  Энэхүү аяллаар та  Туркийн Ривьерагийн хурдацтай хөгжиж буй аялал жуулчлалын  хот болох Анталия болон  “Хөвөн цайз” Памуккалле, эртний Хиераполис хот уруу аялж Аполло сүм, Агора болон бусад газруудаар зочилно. Мөн Ази, Европыг холбосон Босфорын хоолойгоор голоороо тусгаарлагдсан Туркийн хамгийн том хот болох Истанбул хотын түүх, соёлын дурсгалтай танилцана. Туркийн аялал

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Улаанбаатар хотоос өглөө 07:25 цагт МИАТ-ийн нислэгээр Истанбул хотоор дамжин Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья руу ниснэ.
  • Бидний байрлах зочид буудал нь далайн эрэг дээр байрлах ба өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, мөн дотор болон гадна том бассейнтай. Эргэн тойрондоо усан парк, завин зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй.
    Зочид буудал нь бүх хоол буфет хэлбэрээр байх ба мөн адил уух зүйлс бүгд үнэгүй (Ultra All Inclusive).

Зочид буудал : Hotel 5* / Хоол:оройн хоол

  • Турк улс нь олон зууны турш Ази, Европыг холбосон худалдаа, наймааны гол бүс нутаг байсаар ирсэн. Тиймээс аялагч жуулчдын сонирхлыг татсан олон сонирхолтой үйлдвэр, дэлгүүрээр их байдаг.
  • Өглөөний цайгаа уугаад өдрийн хоол хүртэл чөлөөт цаг. 13 цагт өдрийн хоолны дараагаар аяллаа эхэлж Дүден хүрхрээ үзээд, Турк савхин ба үслэг эдлэлийн үйлдвэр дэлгүүр болон зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно.
  • Эртний түүхийн бичээс болж үлдсэн Анталия хотын хуучин дүүрэг болох Калейчигийн нарийн гудамжаар аялж усан онгоцны хуучин боомт, Еивилийн сүм, Хадрианы хаалга зэрэг түүхийн дурсгалуудыг үзэж, завин аялал хийнэ.
  • Аяллаа дуусгаад буудалдаа ирж амарна. Тус зочид буудлын цай, ундаа, коктейль, архи, виски зэрэг төрөл бүрийн уух зүйлс нь аяллын үнэд багтсан тул та бүхэн өөрийн сонголтоор сонгож чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой. Буудлын ойр орчинтой танилцах алхах, буудлын дотор болон гадна усан санд орох, спорт төвөөр үйлчлүүлэх зэргээр өдрийн үлдсэн цагаа идэвхтэй өнгөрөөж болно.

Зочид буудал: Hotel 5* / Хоол: Өглөө, Өдөр, Орой (Ultra All Inclusive).

  • Энэ өдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн сонирхсон зүйлээ хийж амарч өнгөрүүлэх боломжтой.
  • Өглөөний цай, өдөр, оройн хоол болон цай, ундаа, коктейль, архи,виски зэрэг төрөл бүрийн уух зүйлс нь аяллын үнэд багтсан тул та бүхэн өөрийн сонголтоор сонгож чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой. Далайн эргээр алхах, буудлын дотор болон гадна талын халаалттай усан санд орох, спорт төвөөр үйлчлүүлэх зэргээр чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөж болно.

Зочид буудал : Hotel 5* / Хоол: Өглөө, Өдөр, Орой (Ultra All Inclusive).

  • Өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
  • Өнөөдөр бид Туркийн баруун хэсэгт орших рашаан сувилал, амралт аялал жуулчлалын бүс болсон Памуккале – “Хөвөн цайз” хэмээх дэлхийд хосгүй байгалийн тогтоцтой газрыг зорин автобусаар аялна.
  • Замдаа бид Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний амтат дарсны үйлдвэртэй танилцана. Памуккалед ирээд өрөөгөө хүлээж авсны дараа оройн хоолоо иднэ. Энэ хот нь халуун рашаанаараа алдартай хот учраас та бүхэн оройн хоолны дараа зочид буудлынхаа байгалийн халуун рашаантай бассейнд орж алжаалаа тайлаарай.

Зочид буудал Hotel 5* / Хоол: Өглөө, Өдөр, Орой
📌 Тэнгэрээс Памуккалегийн байгалийн гайхамшгийг тольдох Агаарын бөмбөлгийн аяллын нэмэлт хөтөлбөр: 170$-180$

  • Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale-д зочилж түүхэн дурсгалуудыг үзнэ. Хиераполисын театр – МЭ 200 онд баригдсан, 20,000 хүний суудалтай эртний Ромын театр юм.
  • Памуккалегийн чулуужсан цохио – 2700 метр урт, 600 м өргөн, 150 м өндөр цасан цагаан шохойн чулуун терассууд.
  • Ромын үеийн уран барилгын туурь.
  • Мөн аяллын үеэр эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд орох боломжтой. Алжаал тайлж, арьс залуужуулах үйлчилгээтэй байгалийн рашаан гэж үздэг. Рашаанд орох нэмэлт төлбөр 15 ам.доллар орчим байдаг.
  • Өдрийн хоолны дараа Хөвөн даавууны үйлдвэр, дэлгүүрээр зочилно. Денизли хот нь хөвөн даавууны үйлдвэрлэлээр дэлхийд алдартай Эндээс та чанартай хөнжил, дэр, цэвэр хөвөн даавуун бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.
  • Оройн хоолоо идсэний дараа зочид буудалдаа ирж амрана.

Зочид буудал: Hotel 5* / Хоол: Өглөө, Өдөр, Орой

  • Өглөөний нислэгээр бид Истанбул хотын зүг 1 цаг нисч тус хоттой танилцах аяллаа эхэлнэ.
  • Ази, Европыг холбосон Босфорын хоолойгоор усан онгоцоор аялаж 1600 оны үед баригдсан Султан Ахмет Камигийн Хөх сүм үзнэ. Мөн бид Истанбулын алдарт Grand Bazaar захаар зочилно. Энэ зах нь дэлхийн хамгийн том, хамгийн эртний битүү захуудын нэг бөгөөд нийт 4,000 гаруй дэлгүүртэй бөгөөд өдөрт ойролцоогоор 250,000 хүмүүс худалдаа арилжаа хийх гэж энэ захад хүрэлцэн ирдэг.

Зочид буудал: Hotel 5* / Хоол: Өглөө, Орой

  • Өнөөдөр аяллын хөтөлбөргүй чөлөөт өдөр ба та өөрийн сонирхлын дагуу хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой өдөр. Та зочид буудалдаа амрах, дэлгүүр хэсэх, өөр сонирхсон зүйлээ хийж энэ өдрийг өнгөрөөж болно. Бидний байрлах зочид буудал нь Монголчуудын хамгийн ихээр очдог Европын хамгийн том дэлгүүрт тооцогддог Mall of Istanbul-аас 5км, 212 Outlet худалдааны төвөөс 1.5км зайтай тул та энэ үдшийг шоппинг хийж өнгөрөөж болно. Истанбулын томоохон дэлгүүрүүд нь өглөө 10:00 – 22:00 хүртэл ажилладаг.
  • Оройн хоол буудалдаа иднэ.

Зочид буудал: Hotel 5*/ Хоол: Өглөө

  • Өглөөний цайны дараа 10:00 цагт бид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Истанбул хотын онгоцны буудалруу хөдөлнө.
  • Нисэх буудал дээр хүрэлцэн ирж, бүртгэлээ хийлгээд үдээс хойш 14:10 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ.
  • Монголын цагаар өглөөний 05:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний мартагдашгүй дурсамжит аяллаа
    өндөрлөнө.

Хоол: Өглөөний цай, Онгоцонд 2 удаа хоолтой

  • Аяллын үнийн ялгаа нь Анталья дээр 3 хоног байрлах 5 одтой зочид буудлын зэрэглэлээс хамаарч хоёр өөр үнэтэй байгааг анхаарна уу. Туркийн 5 одтой зочид буудлууд нь дотроо 3-4 түвшний ялгаатай байдаг.
  • Хүүхдийн үнэ нь 2-11,99 насны хүүхэд аав, ээж 2-ын хамт нэг өрөөнд ороход үйлчилнэ.
  • Насанд хүрсэн нэг том хүн, нэг хүүхдийн хамт явахад хүүхдийн үнэ дээр 500,0000 төгрөг нэмэгдэнэ.

Том хүн:

🗓️ 8/6 – 5.790,000 
🗓️ 9/10, 9/17  – 5.690,000
🗓️ 9/24 – 5.990,000

12 нас хүртэлх хүүхдийн үнэ:

🗓️ 8/6 – 5.290,000 
🗓️ 9/10, 9/17  – 5.190,000
🗓️ 9/24 – 5.490,000

Аялын үнэд багтсан зүйлс:

  • УБ- Анталья, Истанбул – УБ нислэг (MIAT, Turkish airline)
  • Памуккалле – Истанбул дотоодын нислэг 1цаг (Turkish Airlines)
  • Анталья - Памуккалле 270км (жуулчны автобусаар аялах)
  • Монгол/Турк хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
  • Аяллын турш байрлах 5 одтой зочид буудлууд
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр оройн хоол
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Босфорын хоолойгоор усан онгоцоор аялах хөтөлбөр
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

АЯЛЛЫН ХУВААРЬ:

Аяллын хугацаа Аяллын ҮнэАялал захиалга
8/06 – 8/135.790.000₮Аялал захиалах
9/10 – 9/175.690.000₮Аялал захиалах
9/17 - 9/245.690.000₮Аялал захиалах
9/24 - 10/15.990.000₮Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202060, 99061160, 70001160.
  • Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
  • Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
  • Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • 18 нас хүрээгүй хүүхэд аав, ээжээсээ өөр хүнтэй хамт явж байгаа бол итгэмжлэл хийлгэсэн байх.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 8 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 30 хүртэл кгтээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.