ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Хятадын Европ гэгдэх үзэсгэлэнт Далянь хотын аялал
/шууд нислэгтэй/
/шууд нислэгтэй/
ДАЛЯНЬ ХОТЫН АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
- Цаг зав хэмнэсэн шууд нислэгтэй.
- Далянь хотын амьтны хүрээлэн
- Discoveryland буюу мини Диснейлэнд парк
- Венецийн усан хот
- Шоппинг хийх худалдаа үйлчилгээний томоохон төвүүд
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Энэ өдөр бид бүхэн 19:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларан Улаанбаатар хотоос 22:00 цагт нисч Далянь хотод 00:35 цагт газардана.
- Хилээр гарч ачаа тээшээ авсны дараа зочид буудалдаа ирж амарна.
Зочид буудал : Sweetland Hotel 5*
- Өглөөний цайны дараа бид Далянь хотын алдарт Зүүн гарамын үзэсгэлэнт бүсээр зочилж алдарт Венецийн усан хот болон Хайжи Юн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах боломжтой.
- Далайн гүүр – зүүн хойд бүсийн далай дээрх хамгийн урт гүүр нь нийт 6км үргэлжлэх ба шар тэнгисийг гаталдаг. Эндээс та бүхэн үзэсгэлэнт хот болон далайн зохицлыг харах боломжтой
- Үүний дараа бид Фүжиажуан далайн эргийн зөөлөн торгон цагаан элс, цэвэр тунгалаг устай далайн эрэгээр зугаалж дурсгалын зураг татуулах боломжтой юм.
- Мөн хаант Орос, Японы эзлэн түрэмгийллийн үед байгуулагдсан Жүншан Талбайг үзнэ.
- Оройн хоолны дараа гэрлийн шоу үзээд буудалдаа очиж амарна.
Зочид буудал : Sweetland Hotel 5* | Хоол: Өглөөний цай, оройн хоол
- Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. Үүний дараа Далянь хотын алдарт Жиншитан наран шарлагын газарт очин далай харж, дурсгалын зураг татуулан цагийг хөгжилдөн өнгөрүүлнэ.
- Үүний дараа бид Далянь хотын алдарт сэдэвчилсэн парк болох “Discoveryland” хүрэлцэн ирнэ. Энэхүү парк нь бүх насныханд зориулсан тоглоомын хэсгүүдтэй ба үзэсгэлэнт ногоон байгууламж, зургийн хана , шоу үзүүлбэрүүд болон олон төрлийн амтат хоолтой ресторанууд байдгаараа онцлогтой юм.
Зочид буудал : Sweetland Hotel 5* / Хоол:Өглөөний цай, өдрийн хоол
- Өглөөний цайгаа зочид буудалдаа ууж энэхүү өдрүүдийг та бүхэн минь өөрсдийн тааваар амарч, дэлгүүр хэсч чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой. Манай Sweetland зочид буудал нь Далянь хотын төвдөө буюу хамгийн том молл-н яг замын эсрэг талд байдаг тул та бүхэн хүссэнээрээ shopping хийх боломжтой.
- Нэмэлт санал болгох хөтөлбөр: /аялагч хувийн зардлаар хамрагдах боломжтой/
Shibei Bay Усан парк: 350 юань, 180 юань /4-6нас/
Shengya Ocean World: 300 юань, 180 юань /4-6нас/
Зочид буудал : Sweetland Hotel 5* | Хоол:Өглөөний цай
- Өглөөний цайгаа уусны дараа аялагчид оройн 20:00 цаг хүртэл чөлөөтэй.
- Орой 20:30 цагт буудалдаа цуглараад оройн хоол идэх газрын зүг хөдөлнө.
- Үүний дараа нисэх онгоцны буудлын зүг хөдлөх ба шөнийн 01:35 цагт нисч, 04:20 цагт газардснаар бидний дурсамж дүүрэн аялал ийнхүү өндөрлөнө.
Хоол:Өглөөний цай, оройн хоол
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн :2,890,000₮
(2 том хүн нэг өрөөнд байрлах үнэ)
Ганцаараа өрөөнд байрлах нэмэлт төлбөр: 800,000₮
Хүүхэд :2,390,000₮ (2-11 нас)
(ээж, аавын хамт нэг ортой)
Аяллын үнэд багтсан зүйлс:
Аяллын үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУГАЦАА
| АЯЛЛЫН ХУГАЦАА | АЯЛЛЫН ҮНЭ /том хүн/ | АЯЛЛЫН ҮНЭ /хүүхэд/ | АЯЛАЛ ЗАХИАЛАХ |
|---|---|---|---|
| 07/17-07/24 | 2,890,000₮ | 2,390,000₮ | Аялал захиалах |
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202070, 99061160, 7001160.
- Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
- Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
- Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Вакцины гэрчилгээг утсан дээрээ юмуу хэвлэж биедээ авч явах
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















