ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G9-4
  • Аяллын чиглэл: УБ - Кени - УБ
  • Аялын хугацаа: 9 өдөр/8 шөнө
  • Аяллын огноо: 2026: 09/17, 11/19, 12/17, 2027: 1/7, 1/14, 2/4, 3/11, 3/18
  • Аяллын үнэ: 17,490,000₮
  • Холбоо барих: 88018579, 99061160, 70001160

Аяллын хүсэлт илгээх

КЕНИ УЛСЫН САФАРИ АЯЛАЛ
“Африкийн гайхамшгийг хамгийн бодитоор мэдрэх аялал”

АФРИК ТИВИЙН АЯЛАЛ

Та энэхүү Африк тивийн байгаль, зэрлэг ан амьтадтай танилцах сафари аяллаар Африкийн аялал жуулчлалын гол бүс нутаг болох Кени улсын нутгаар аялна.
Кени улсын сафари аялал бол дэлхийн хамгийн алдартай, сэтгэл догдлом аяллуудын нэг бөгөөд Африкийн зэрлэг амьтан, онгон байгалийн гайхамшгийг хамгийн бодитоор мэдрэх боломжийг олгодог.

🐾 Аяллын онцлох газрууд:

    • Masai Mara National Reserve – Масай Мара дархан газар нь Африкийн хамгийн алдартай сафари аялал хийдэг бүс нутаг юм. “Big Five” буюу арслан, заан, ирвэс, буффало зэрлэг үхэр, хирс бүгд энд байдаг.
    • Masai tribe Масай тосгонд зочлох нь сафари аяллын хамгийн сонирхолтой хэсэг бөгөөд Масай овгийн соёлтой ойроос танилцах боломж юм.
    • Amboseli National Park – гайхамшигт Килиманжаро уулын бэл дор орших– Амбосели үндэсний парк
    • Lake Naivasha – Ус, шувуу, амар тайван байгалийн төгс хослол– Найваша нуур

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • 05:00 цагт Чингис хаан ОУ-ын нисэх буудал дээр цуглах
  • 09:00 – 13:30 Туркиш эйрлайс–аар Истанбул хотын зүг ниснэ.
  • Истанбулын ОУ-ын нисэх буудал дээр 7 цаг транзит хийгээд 20:30 цагт бид Кени улсын Найроби хотыг чиглэн ниснэ.
  • Орон нутгийн цагаар 03:05 цагт Найроби ОУ-ын нисэх буудал дээр ирээд, зочид буудалдаа ирж амарна.
  • Кени улс нь 53 сая хүн амтай, Энэтхэгийн далайн эрэг дагуу орших Зүүн Африкийн улс бөгөөд арслан, заан, хирс зэрэг ан амьтдын өлгий нутаг юм. Жил бүр олон зуун мянган аялагч жуулчид та бидний адил Африк тивийн Сафари аяллаа эхлэхээр энэхүү хотод хөл тавьдаг.
    Байрлах: Зочид буудал 4*. Хоол: Онгоцонд хоолтой
  • Өглөөний цайны дараа өдөр хүртэл чөлөөт амралтын цаг.
  • Найроби бол Кени улсын нийслэл бөгөөд зэрлэг амьтдын үндэсний парк хотоосоо 20 минутын зайд оршдог дэлхий дээрх цорын ганц хот гэдгээрээ онцлог.
  • Өдрийн хоолны дараа хотын аялалд гарна. Үүнд:
    – Үндэсний музей
    – Giraffe Centre ( устах аюултай Ротшильд жирафыг хамгаалах зорилготой парк)
    – Kazuri Beads (уламжлалт гар хийцийн бугуйвч гоёл үйлдвэрлэл)
    Байрлах: Зочид буудал 4*
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
  • Өглөөний цайны дараа буудлаасаа гарч, Масай Мара-рүү хөдөлнө.
  • Masai Mara (Масай Мара) бол Кени улсын баруун өмнөд хэсэгт орших, дэлхийн хамгийн алдартай сафари үндэсний дархан цаазат газар юм. Serengeti паркийн хойд хэсэгтэй залгаа бөгөөд зэрлэг амьтдын хамгийн том нягтралыг бүрдүүлдэг гэдгээрээ алдаршсан.
  • Замдаа Great Rift Valley үзвэрийн цэг дээр түр зогсож зураг авах боломжтой.
  • Өдрийн хоолоо Масай Мара дахь кемпэдээ ирээд иднэ. Дараа нь амарч, оройны сафарид гарч, олон төрлийн зэрлэг ан амьтдыг ойроос харна.
    Байрлах: Сафари кемп 4*
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • Бүтэн өдрийн турш сафари аялалд гарч Масай Марагийн баялаг зэрлэг амьтдын ертөнцөөр аялна.
  • Энд дараах амьтдыг хамгийн элбэг хардаг: Арслан, Ирвэс, Заан, Хилэнцэт Буудай (Buffalo), Хамгаалалттай Хар хирс. Мөн гөрөөс, жираф, гиена зэрэг бүх төрлийн амьтад, 350 гаруй шувууны зүйлтэй.
    Байрлах: Сафари кемп 4*
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • Өглөөний хоолны дараа Масай тосгонд зочлох ба энэ нь сафари аяллын нэгэн сонирхолтой хэсэг юм. Энд та Масай овгийн соёлтой ойроос танилцах, Масай хүмүүстэй зураг авхуулах боломжтой.
  • Үүний дараа бид усны шувуудын диваажин болсон Найваша нуур руу явна.
  • Орой нуурын завины аялал болон Crescent Island дээрх явган сафари хийнэ.
    Байрлах: Сафари кемп 4*
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • Өглөөний цайны дараа Амбосели Үндэсний Паркийн зүг хөдөлнө.
  • Амбосели үндэсний парк нь Кени улсын хамгийн алдартай сафари бүсийн нэг бөгөөд том заануудын сүрэг, Килиманжаро уулын сүрлэг цаст үзэмж, усны нөөцтэй намагтай газар, ховор шувууд, олон төрөл зүйлийн ан амьтадтай гэдгээрээ жуулчдын хамгийн их очдог газар.
    Байрлах: Сафари кемп 4*
    Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
  • Өглөө эрт сафари аялалд гарч нар мандах үеийн амьтдын хөдөлгөөнийг ажиглана.
  • Өглөөний цайны дараа Найроби руу буцна. Замдаа өдрийн хоол идээд Найроби хотын зочид буудалдаа ирж байрласнаар Кени улсаар хийх аялал өндөрлөнө.
    Байрлах: Зочид буудал 4*. Хоол: Өглөөний цай, өдрийн хоол
  • Өглөө үүрээр эртлэн босож онгоцны буудал хүргүүлээд Туркийн Истанбул хотын зүг ниснэ.
  • Истанбулын онгоцны буудалд 11:45 цагт газардах ба Истанбул хотын төвд байрлах зочид буудалд ирж байрлана.
  • Өдрийн үлдсэн хэсэг чөлөөт цаг ба та зочид буудалдаа амрах, ойр орчмын дэлгүүрээр хэсэг зэргээр цагийг өнгөрөөж болно.
    Байрлах: Зочид буудал 4-5*. Хоол: онгоцонд хоолтой
  • 12:00 хүртэл чөлөөт амралтын цаг
  • Өдөр 12:30 цагт Истанбулын онгоцны хүргүүлж бүртгэлээ хийлгээд 16:20 цагийн нислэгээр Улаанбаатар хот буцна.
    Хоол: онгоцонд хоолтой

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* 17,490,000₮ – 18,490,000₮

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* 14,490,000₮ (ээж, аавын хамт нэг ортой)
* 16,990,000₮(тусдаа нэмэлт ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • ОУ-ын нислэгийн тийз (Turkish Airlines)
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал/ 8 хоног: o Кени улсын Найроби хот: 5* одтой зочид буудал – 3 хонох o Кенийн сафари аяллын үеэр: 4* зэрэглэлийн Сафари кемп – 4 хонох o Истанбул хот – 1 хонох: Туркиш эйрлайнс-ийн хуваарилсан транзит зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан Монгол-Англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
  • Кени улс - визийн хураамж 50$

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал, хөтөлбөрт бичээгүй зүйлс
  • Аяллын хөтөч жолоочийн гарын мөнгө нэг хүний 30$
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
АЯЛЛЫН ХУВААРЬ
АЯЛЛЫН ХУГАЦАААЯЛЛЫН ҮНЭАЯЛЛЫН ЗАХИАЛГА
2026: 09/17 – 09/2518,490,000₮Аялал захиалах
2026: 11/19 – 11/2718,490,000₮Аялал захиалах
2026: 12/17 – 12/2518,490,000₮Аялал захиалах
2027: 01/07 – 01/1517,490,000₮Аялал захиалах
2027: 01/14 – 01/2217,490,000₮Аялал захиалах
2027: 02/04 – 02/1217,490,000₮Аялал захиалах
2027: 03/11 – 03/1917,490,000₮Аялал захиалах
2027: 03/18 – 03/2617,490,000₮Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.