ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G9-2
  • Аяллын чиглэл: УБ - ЖАНЖИАЖЭ- УБ (шууд нислэг)
  • Аялын хугацаа: 8 өдөр/ 7 шөнө
  • Аяллын огноо: 7 хоног бүр аялалтай
  • Аяллын үнэ: 2,990,000₮
  • 88202050, 70001160

Аяллын хүсэлт илгээх

ЖАНЖИАЖЭ - ТЭНГЭРИЙН ХААЛГА АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Аватар ойн цэцэрлэгт хүрээлэн
  • Тэнгэрийн хаалга-ТианЗи уул
  • Баофен нуур байгалийн цогцолбор газар
  • Маоян голын байгалийн цогцолбор газар
  • Чандэ усан парк өдөржин тоглох
  • Шар Луугийн Агуй
  • Zip Line & Шилэн гулсуур

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

    • Аялагчид өглөө 06:30 цагт Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлгэнэ.
    • 08:30 цагийн нислэгээр ЖАНЖИАЖЭ хотын зүг нисч 11:50 цагт газардана.
    • Дэлхийн байгалийн өв болох алдарт БАОФЕН нуурын аялал хийнэ. Карстын өндөр оргилууд, өтгөн ногоон байгууламжаар хүрээлэгдсэн БАОФЕН  нуур нь байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Уг нуур нь Дарь Эх , Сарыг хазаж буй алтан бах зэрэг өөр өөр хэлбэр дүрстэй өвөрмөц чулуун тогтоцтой бөгөөд байгалийн үзэсгэлэнт газар нутгийг улам тодотгож өгдгөөрөө онцлогтой.

 

Зочид буудал: Laurel House Hotel 4* / Хоол: онгоцонд зууш, өдрийн хоол

  •     Өглөөний цайны дараа Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газартай танилцах аялалдаа гарна.
  •     Тэнгэрийн хаалга нь далайн түвшинээс дээш 1518м өндөрт оршдог бөгөөд 7455м агаарын дүүжин замаар 1279м өндөрт өгсдөг ба байгалийн үзэсгэлэнг бүхэлд нь харахаас гадна 99 нугачаат замыг харах боломжтой.

 

Зочид буудал: Laurel House hotel / Хоол: Өглөө, оройн хоол

      • Өглөөний  цайгаа уусны дараа ЮНЕСКО-ийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнгээр зочилж, Байлун цахилгаан шатаар дээш өгсөнө. Энэхүү ойн хүрээлэн нь Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэм үзэсгэлэнтэй бөгөөд Тианзи цогцолбор газраар зугаална.

 

Зочид буудал: Laurel House hotel / Хоол:Өглөө, оройн хоол

  • Өглөөний цайгаа уусны дараагаар бид Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн урт шилэн гүүрний аяллаа эхэлнэ
  • Тус гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр ба хоёр хавцлын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. Нийт 475м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой

 

Зочид буудал: Laurel House hotel / Хоол: Өглөө, оройн хоол

  • Энэ өдөр бүхэл өдрийн турш усан парк дээр тоглоно.
  • Усан паркад  бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлээд оройн хоолоо идэн буудалдаа ирж амрах болно.

Зочид буудал:  Laurel House hotel / Хоол: Өглөө, өдрийн хоол

  • Өглөөний цайгаа уусны дараа Маоян голын байгалийн үзэсгэлэнт газар руу хөдөлнө. Маоян голоор завин аялал хийхдээ эрэг дагуух байгалийн үзэсгэлэнт газруудыг тольдон харах болно.Маоян голоор моторт завин аялал хийх боломжтой ба нийт 13км үргэлжлэх хугацаандаа эрэг дагуух үсэсгэлэнт хүрхрээг харна

Зочид буудал: Laurel House hotel / Хоол: Өглөө, өдрийн хоол

  • Энэ өдөр бүтэн чөлөөт өдөр ба та өөрийн хүслээрээ амарч, шоппинг хийж өнгөрүүлэх боломжтой.

Зочид буудал:  Laurel House hotel / Хоол: Өглөөний цай.

  • Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, ачаа тээшээ бэлдээд нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө.
    Өдөр 12:50 цагийн нислэгээр Улаанбаатар хотын зүг нисч 16:20 цагт газардснаар бидний дурсамж дүүрэн аялал ийнхүү өндөрлөнө.

Зочид буудал: Laurel House hotel / Хоол: Өглөөний цай

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

2,990,000₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)

9 нас хүртэлх хүүхдийн үнэ

2,790,000₮ (2-9 нас)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатар – Жанжиажэ – Улаанбаатар хоёр талын нисэлгийн тийз
  • Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
  • Жанжиажэ хотод байрлах 4 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр оройн хоол
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад аялагчийн иж бүрэн аяллын даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын хөтөлбөр, үнэд багтаагүй бусад зардал
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

АЯЛЛЫН ХУВААРЬ

Аяллын хугацаа Аяллын ҮнэАялал захиалга
7/30 – 8/062.990.000₮Аялал захиалах
8/06 – 8/132.990.000₮Аялал захиалах
8/13 – 8/202.990.000₮Аялал захиалах
8/20 – 8/272.990.000₮Аялал захиалах
8/27 – 9/042.990.000₮Аялал захиалах

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

  • Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайн чат болон утсаар холбогдож тодруулах: 88202050, 7001160.
  • Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
  • Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
  • Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.