ХОНГ КОНГ - ДИСНЕЙЛЭНД АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
Гэр бүл, найз нөхөд, дурлалт хосууд, адал явдал хайгч хэн бүхний хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан дэлхий дээрх цөөхөн аялал, амралтын бүсүүдийн нэг болох Хонг Конг хотуудаар хамтдаа аялцгаая.
- Хотыг алган дээр дэлгэсэн мэт үзэсгэлэнтэй харагдах Викториа өндөрлөг
- Алдарт кино оддын өргөн чөлөө,
- Хонг Конгийн хэв маягийг бүрэн илэрхийлэх задгай зах
- Диснейланд парк
- Дэлхийд алдартай Казино, худалдаа үйлчилгээний төвүүд
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Өглөө 04:00 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана. Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 06:20 цагт БНХАУ – ын Хонг Конг мужийг зорин хөөрч орон нутгийн цагаар 11:25 цагт Хонг Конг хотын нисэх онгоцны буудалд газардана. Хилээр нэвтэрсний дараа бид Хонг Конг хотод байрлах 4 одтой зочид буудалдаа ирж байрлана.Үдээс хойш тус хоттой танилцах аялалдаа гарна.
Зочид буудал: 4 одтой
Хоол: өглөө онгоцонд хоолтой, орой
- Энэ өдөр та бүхэн чөлөөтэй тул өөрсдийн хүслээр буудалдаа амрах, ойр орчмын үзэсгэлэнт
газруудаар зугаалах, дэлгүүр хэсэх боломжтой. - Мөн та Хонг Конг хотоос усан онгоцоор 1 цаг орчим явж Макаод хүрэлцэн ирж тус хотоор аялах боломжтой. Макао хотын казино болон шөнийн амьдрал, шоу гудамж нь аялагчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг газруудын нэг юм.
Зочид буудал: 4 одтой
Хоол: Өглөөний цай
- Энэ өдөр та бүхэн чөлөөтэй тул өөрсдийн хүслээр ойр орчмын үзэсгэлэнт газруудаар зугаалах мөн, дэлгүүр хэсэх боломжтой.
Зочид буудал: 4 одтой
Хоол: Өглөөний цай
- Өглөөний цайны дараагаар тус хотын төдийгүй Азийн хамгийн том бөгөөд гайхамшигт
паркуудын нэг болох Диснейланд руу хөдөлнө - Тус парк нь алдарт Дисней кино компаны эрхлэн гаргасан бүхий л хүүхэлдэйн кино болон бусад
олон сонирхолтой зүйлсээр тохижуулсан, бүх насныханд зориулсан тоглоомын хэсгүүдтэй, гэр
бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой газар билээ. - Энэ өдөр бид бүтэн өдрийг тус паркад тоглож өнгөрөөх бөгөөд оройн хоолны дараа зочид
буудалдаа ирж амарна.
Зочид буудал: 4 одтой
Хоол: өглөө, өдөр, орой
- Бидний дурсамж, адал явдал дүүрэн аялал маань энэ хүрээд өндөрлөж байна. Өдрийн 12:25 цагт Хонг Конг хотын нисэх буудлаас Улаанбаатар хотыг зорин хөдөлж 17:05 цагт газардсанаар бидний аялал өндөрлөнө
Хоол: өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн
* 4,990,000₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* 5,490,000₮ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)
12 нас хүртэлх хүүхдийн үнэ
* 4,690,000₮ (ээж, аавын хамт нэг ортой )
* 4,990,000₮ (тусдаа нэмэлт ортой )
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
- Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Аяллын даатгалын бичиг баримт
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















