ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G8-19
  • Аяллын чиглэл: УБ - Дели- УБ
  • Аялын хугацаа: 8 өдөр / 7 шөнө
  • Аяллын огноо: 2026 - 2027
  • Аяллын үнэ:
  • Холбоо барих: 70001160, 80202050

Аяллын хүсэлт илгээх

ЭНЭТХЭГ АЯЛАЛ

Өнгө будгийн солонго шиг өвөрмөц соёл, зуун зууны түүхт архитектурын гайхамшиг, сүнслэг ертөнцийн амар тайванг нэгэн дор цогцлоосон дэлхийн чимэг — Энэтхэг орноор хамтдаа аялж, насан туршдаа дурдагдах нандин дурсгалыг бүтээцгээе.

🐾 Аяллын онцлох газрууд:

    • Taj Mahal – Дэлхийн 7 гайхамшгийн нэг, мөнхийн хайрын бэлгэдэл Таж Махал үзэх аялал.
    • Red Fort Улаан элсэн чулуунаас бүтсэн эртний орд харш ,Энэтхэгийн тусгаар тогтнол болон түүхэн өвийн агуу бэлгэдэл.
    • India Gate – Парисын Ялалтын хаалгыг санагдуулам 42 метр өндөр сүрлэг хаалга, Баатарлаг түүх ба мөнхийн бадамлах дөлний бэлгэдэл
    • Qutub Minar– Эртний Исламын уран барилгын гайхамшиг, дэлхийн хамгийн өндөр тоосгон цамхаг Кутуб Минар.
    • Lotus Temple –  Грекээс авчирсан цагаан гантиг чулуугаар хийсэн дэлхийн бүх шашинтны мөргөл үйлддэг хүсэл биелүүлэгч сүм.
    • Akshardham – Энэтхэгийн эртний уламжлал, урлаг, соёлын гайхамшгийг орчин үеийн технологитой хослуулсан, дэлхийн хамгийн том хинду сүмийн цогцолбор.
    • Majnu Ka Tilla –  Дели хотын хөл хөдөлгөөнөөс огт өөр, тайван бөгөөд онцгой уур амьсгалтай энэхүү тосгонд зочилсноор Төвдийн соёл, шашин, хоолны соёлтой ойроос танилцах боломжтой.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Аялагчид энэ орой 00:00 цагт хөшигтийн хөндийн Чингис хаан ОУ -н нисэх онгоцны буудалд цуглана. Шөнийн 03:50 цагийн нислэгээр Улаанбаатараас Дели н чиглэлд 5 цаг нисэн өглөөний 07:50 цагт газардана.
  • Хилээр гарч ачаа тээшээ авсны дараа аяллын хөтөчтэйгөө уулзаж автобусандаа суугаад зочид буудалдаа ирж өглөөний цай ууна.
  • Энэ өдөр та бүхэн чөлөөтэй амарч, буудлын эргэн тойрноор зугаалж, амарч өнгөрүүлэх ба маргаашийн аялалдаа бэлдэж өнгөрүүлнэ

Зочид буудал : 4 одтой / Хоол: өглөөний цай

  • Өглөөний цайгаа уусны дараа бид Дели хотын аялалдаа гарна.
  • Red Fort буюу Улаан хэрэм гэж нэрлэгдсэн энэхүү газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байдаг ба 1639 онд Их Могол Улсын хаан Шах Жахан нийслэлээ Агра хотоос Дели рүү нүүлгэхдээ энэхүү ордонг бариулж эхэлсэн бөгөөд 1648 онд ашиглалтад орсон юм.
  • Үүний дараа бид мөн л ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн дэлхйин хамгийн өндөр тоосгон цамхаг болох  “Qutub Minar” үзнэ. 1600 гаруй жилийн настай мөртлөө огт зэвэрдэггүй энэхүү бүтээл нь хүсэл биелүүлж, аз жаргал авчирдаг гэх итгэл үнэшил дэлхий даяар байдаг ба орон орны жуулчид ирж мөргөл үйлддэг байна.
  • Өдрийн хоолоо идсэний дараа бид Дэлхийн I дайн болон Англи-Афганы 3-р дайнд амиа алдсан 70,000 гаруй Энэтхэг цэргүүдэд зориулж барьсан Дэлхийн дайны дурсгалын цогцолбор болох  “India Gate” -д хүрэлцэн ирнэ. Баганын хананд амиа алдсан 13,000 гаруй цэргийн нэрийг сийлж үлдээсэн байдаг ба хаалганы доор мөнхийн гал бадраатай байдаг.

Зочид буудал : 4 одтой / Хоол: өглөөний цай , оройн хоол

  • Энэ өглөө бид эртлэн босч Агра хотын зүг хөдөлнө (автобусаар 3 цаг орчим).
  • 1983 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн бөгөөд “Дэлхийн 7 гайхамшиг”-ийн нэг болох алдарт “Taj Mahal ” цагаан гантиг чулуугаар барьсан бунхан цогцолборыг үзнэ.
  • Барилгыг барихад орсон материалуудыг тээвэрлэхийн тулд 1,000 гаруй заан ашиглаж, 20,000 гаруй гар урчууд, ажилчид оролцсон гэдэг.
  • Өдрийн хоол идсэний дараа Дели хотдоо буцаж ирээд зочид буудалдаа амарна.

Зочид буудал: 4 одтой / Хоол: өглөөний цай, өдрийн хоол

  • Энэ өдөр чөлөөт өдөр буюу та бүхэн буудалдаа амрах мөн Дели хотын алдарт “Citywalk” шоппинг гудамж “Khan Market” гэх мэт захуудаар хэсч худалдан авалт хийх боломжтой. Энэтхэг улс нь нэхмэл ба даавууны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орон ба маш сайн чанарын даавуутай хувцас, бараатай мөн байгалийн цэвэр торгоны үйлдвэрлэлээрээ дэлхийд 2-р ордог тул орон орны жуулчид Энэтхэг улсаас торго худалдан авах дуртай байдаг.

Зочид буудал : 4 одтой / Хоол: Өглөөний цай

  • Өглөөний цайгаа уусны дараа бид Мажну Ка Тилла буюу Төвд Хорооллын аяллаа эхэлнэ.
  • 1960-аад оны эхээр Төвдөөс ирсэн цагаачдад зориулан байгуулсан суурин бөгөөд өдгөө Энэтхэг дэх Төвдийн соёл, буддын шашны томоохон төвүүдийн нэг болсон юм.
  • Tibetan Monastery гэх буддын шашны хийдэд ирж мөргөл үйлдэнэ. Уг газарт Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хөрөг, нарийн хийцтэй танза (буддын уран зураг) байх бөгөөд нутгийн Төвд иргэд болон лам хуврагууд өдөр бүр мөргөл үйлдэж, ном хурдаг амар тайван орчинтой.
  • Төвд хороолол нь маш амттай хоолтойгоороо алдартай мөн гар урлал, буддын шашны эд зүйлс, залбирлын хүрд, утлага, болон бэлэг дурсгалын зүйлс авах хамгийн шилдэг газруудын нэг юм.

Зочид буудал : 4 одтой / Хоол : өглөөний цай, өдрийн хоол

  • Энэ өдөр чөлөөт өдөр буюу та бүхэн буудалдаа амрах мөн Дели хотын алдарт “Citywalk” шоппинг гудамж “Khan Market” гэх мэт захуудаар хэсч худалдан авалт хийх боломжтой.

Зочид буудал : 4 одтой / Хоол: өглөөний цай

  • Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа бид Lotus Temple буюу Бадамлянхуа сүмд хүрэлцэн ирнэ. Уг сүм нь 1986 онд баригдсан ба цагаан гантиг чулуун бүрмэл хийцтэй.
  • Бүх шашин шүтлэгийн мөргөл үйлдэх боломжтой энэхүү газар нь мөн л хүсэл биелүүлэгч сүм гэдгээрээ алдартай ба Дели хотын хамгийн их жуулчид ирдэг газруудын нэг юм.
  • Өдрийн хоол идсэний дараа бид Гиннесийн амжилтын номонд бүртгэгдсэн Акшардхам хэмээх дэлхийн хамгийн том Хинду шашны сүм болон соёлын цогцолборт хүрэлцэн ирнэ.
  • Барилгад огт ган, төмөр, бетон ашиглаагүй, зөвхөн ягаан занар болон италийн цагаан гантиг чулууг хооронд нь угсарч барьсан ба уран барилга, багана, хана бүр дээр Энэтхэгийн соёл, шашин, 2000 гаруй зааны нарийн сийлбэрийг гараар сийлж чимэглэсэн байдаг.
  • Энэхүү цогцолборт бид Энэтхэгийн 10,000 жилийн түүх, соёл, шинжлэх ухааны нээлтүүдийг харуулсан усан завьны аялал , лазер гэрэл, ус, галаар Энэтхэгийн эртний сургаалыг харуулсан гайхалтай шоу тоглолт болон Энэтхэгийн гэгээнтэн Бхагван Сваминараяны амьдралын түүхийг харуулсан роботжуулсан баримлуудын үзүүлбэрийг үзэх болно.
  • Оройн хоолоо идсэний дараа бид онгоц буудалруу хөдлөх ба шөнийн 5 цагт бүртгэлээ хийлгэн онгоцондоо суухдаа бэлдэнэ.

Зочид буудал : 4 одтой / Хоол: өглөөний цай, оройн хоол

  • Өглөө 08:20 цагийн нислэгээр Дели – Улаанбаатар чиглэлд нисч үдээс хойш 16:20 цагт газардснаар бидний дурсамж дүүрэн аялал ийнхүү өндөрлөнө.

Хоол: онгоцонд хоолтой

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн: 

Хүүхэд: 

Аялын үнэд багтсан зүйлс:

  • ОУ-ын нислэгийн тийз (Hunnu Air Airlines)
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал:
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан Монгол-Англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
  • Энэтхэг улсын - визийн хураамж

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал, хөтөлбөрт бичээгүй зүйлс
  • Аяллын хөтөч жолоочийн гарын мөнгө
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
АЯЛЛЫН ХУВААРЬ
АЯЛЛЫН ХУГАЦААҮНЭАялал захиалга
11/02 - 11/09Аялал захиалах
11/09 - 11/16Аялал захиалах
11/16 - 11/23Аялал захиалах
11/23 - 11/30Аялал захиалах
11/30 - 12/07Аялал захиалах
12/07 - 12/14Аялал захиалах
12/14 - 12/21Аялал захиалах
12/21 - 12/28Аялал захиалах
12/28 - 01/04Аялал захиалах
01/04 - 01/11Аялал захиалах
01/11 - 01/18Аялал захиалах
01/18 - 01/25Аялал захиалах
01/25 - 02/01
Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.