ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G13-2
  • Аяллын чиглэл: УБ - ИСТАНБУЛ - НЬЮ-ЙОРК - МИАМИ -ИСТАНБУЛ - УБ
  • Аялын хугацаа: 12 өдөр/11 шөнө
  • Аяллын огноо: 2026 - 6/7-6/18
  • Аяллын үнэ: 18,890,000₮ + Виз үйлчилгээ
  • Холбоо барих: 80202060, 70001160,

Аяллын хүсэлт илгээх

АМЕРИКИЙН АЯЛАЛ-2026 ДАШТ

Аяллын онцлох зүйлс:

Энэхүү аяллаар та Америкийн зүүн эргийн хотууд болох Нью Йорк, Вашингтон, Миами гэх хотуудын түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхохоос гадна, Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт үзнэ.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

    • Аялагчид өглөө 07:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цуглана.
    • Turkish Airlines-ийн нислэгээр 09:00 цагт Улаанбаатараас хөөрч, 13:30 цагт Истанбулын нисэх онгоцны буудалд газардана.
    • Истанбулд богино хугацаанд транзит хүлээлт хийсний дараа мөн өдөр 18:30 цагт Истанбулаас Нью-Йорк хот руу нислэгээр үргэлжлүүлэн ниснэ.
    • 22:30 цагт Нью-Йорк хотод газардана.
    • Зочид буудалдаа амарна.

    Зочид буудал:  Hotel Хоол: Онгоцонд 2 хоолтой, Оройн хоол

  • Өглөөний цайны дараа бид Нью-Йорк хотын аяллаа шууд эхлүүлнэ.
  • Аялал жуулчлал, зугаа цэнгэл, худалдааны төв болсон “Times Square” гудамжтай танилцана.
  • Алдарт Rockefeller Center цогцолбортой танилцана.
  • Дэлхийд алдартай, тансаг дэлгүүрүүдээрээ нэрд гарсан 5th Avenue-аар зочилно.
  • Мөн Central Park-аар аялна. Зочид буудалдаа амарна.

 Зочид буудал: Hotel  / Хоол: Өглөө,  Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа бид Эрх чөлөөний хөшөөний арал руу завиар очиж, дэлхийд алдартай хөшөөтэй танилцана.
  • Дараа нь Charging Bull буюу Уолл-стритийн алдарт бух баримлыг үзнэ.
  • Үүний дараа Brooklyn Bridge гүүрээр зугаалж, хотын гайхамшигт панорамыг сонирхоно.
  • Зочид буудалдаа  ирж амарна.

Зочид буудал:Hotel / Хоол: Өглөөний цай , Өдрийн хоол

  • Маргааш нь өглөөний цайны дараа Вашингтон хот руу хөдлөнө. АНУ-ын нийслэл хоттой танилцаж, Цагаан ордон (гаднаас нь), Капитолийн ордон, Линкольны дурсгалт хөшөө болон хотын гол дурсгалт газруудаар зочилно.

Зочид буудал:Hotel / Хоол: Өглөөний цай , Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа Вашингтон хотод аяллаа үргэлжлүүлнэ. Хотын түүх, соёлын дурсгалт газруудтай танилцаж, Smithsonian Nationalmuseum of Natural History болон Smithsonian Nationalmuseum Air and Space Museum музейгээр зочилно. National Mall орчимд чөлөөт цаг гарган амарч, зочид буудалдаа очно.
  • Зочид буудалдаа амарна.

Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа бид Вашингтон хотоос орон нутгийн нислэгээр Майами хот руу ниснэ. Тус хотод хүрэлцэн ирсний дараа зочид буудалдаа байрлана.
  • Зочид буудалдаа амарна.

Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа өдрийг чөлөөтэй, тухтай өнгөрөөх ба далайн эрэг дээр наран шарлагад хэвтэх,бассейнд амрах, ойр тойрны худалдааны төвөөр зугаалах эсвэл Миами алдарт Ocean Drive–аар алхаж болно.
  • Орой бид Little Havana болон Bayside Marketplace–аар зугаална.

Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө

  • Өглөөний цайны дараа бид Майами орчмын хамгийн том outlet худалдааны төвүүдийн нэг болох Sawgrass Mills-д очиж, дэлгүүр хэсэж өдрийг өнгөрөөнө. Энд дэлхийн алдартай брэндүүдийн дэлгүүрүүд байрладаг бөгөөд аялагчид хямдралтай үнээр худалдан авалт хийх боломжтой.
  • Зочид буудалдаа амарна.

Зочид буудал: Hotel Хоол: Өглөө, Өдрийн хоол

  • Өглөөний цайны дараа чөлөөт өдөр. Та Майами хотыг өөрийн хүссэнээрээ аялж, далайн эргээр зугаалах эсвэл дэлгүүр хэсэх боломжтой.
  • Орой нь Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт: Саудын Араб vs Уругвай тоглолтыг үзнэ.
  • Зочид буудалдаа амарна.

Зочид буудал: Hotel / Хоол: Өглөө, Өдрийн хоол

  • Өглөөний цай уусаны дараа Миами олон улсын нисэх онгоцны буудал руу хөдөлнө( Бидний нислэг 10:35 цагт ниснэ ).

Зочид буудал:Hotel / Хоол: Өглөө,

  •  Истанбулд өглөөний 05:05 хүрэлцэн ирнэ.
  • Дараагийн дамжин нислэг орой 18:25 цагаас ниснэ энэ хугацаанд та хотын аялал болон шоппинг хийх боломжтой.

Хоол: Өглөөний цай

  • Улаанбаатар хотын нисэх онгоцны буудалд  07:20 цагт хүрэлцэн ирнэ.

Хоол: Өглөөний цай Онгоцонд 2 удаа хоолтой

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн:

  • 18,890,000₮ + виз  (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС:

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт бичээгүй зүйлс
  • Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
  • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.