ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: MN8-2
  • Аяллын чиглэл: УБ-Хөвсгөл-УБ
  • Аялын хугацаа: 8 өдөр/7 шөнө
  • Аяллын огноо: ХХХ
  • Аяллын үнэ: ХХХ₮
  • Холбоо барих: 95104877 | 99060001

ХӨВСГӨЛИЙН ӨВЛИЙН АЯЛАЛ

ХӨВСГӨЛИЙН ӨВЛИЙН АЯЛАЛ > Манай гаргийн нэн эртний 17 нуурын нэг, дэлхий дээр орших хамгийн цэвэр тунгалаг нууруудын нэг болох Хөвсгөл нуурын эрэгт амарч, алжаалаа тайлахын зэрэгцээ хоймор нутаг Дархадын хотгорт зочлон цаатан амьдралтай танилцаж, амьд устай гол нэрээр түмэнд танигдсан өвөл хөлддөггүй Жаргант голын үзэсгэлэнг бишрэн цана чаргаар гулгаж цэвэр агаарт цагийг сонирхолтой, адал явдал дүүрэн өнгөрөөх 2 талдаа нислэгтэй аялалдаа та бүхнийг урьж байна.

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Чингис хаан олон улсын нисэх буудлаас 12:05 цагт хөөрөөд Улаанбаатар – Улаангом – Мөрөн чиглэлийн нислэгээр нисч Мөрөн хотод 15:55 газардана.
  • Аяллын багийнхантай уулзаад шууд Дэлгэр мөрний хойд хөвөөнд байрлах Тултын тохой жуулчны баазад ирж оройн хоолоо зооглоод амарна.
  • Байрлах: Тултын тохой жуулчны бааз. Хоол: Орой.
  • Өглөөний цайгаа бааздаа уугаад шууд Дархадын хотгорыг зорин аяллаа эхэлж дунджаар 8-10 цаг явж бааздаа хүрнэ. Аяллын замд Дархадын 13 овоо, Бэлтэс, Шишгидийн голын хөндийгөөр явж ирнэ. Өдрийн хоолоо замдаа иднэ.
  • Дараагийн өдрүүдэд бидны амрах Жаргант лодж нь 24 цагийн тог болон интрнет 4G холбогдсон, бидэ суултуур, 24 цагийн халаалттай тул таны тав тух алдагдахгүй гэдэгт итгэж байна.
    Байрлах: Жаргант лож. Хоол: өглөө, өдөр, орой.
  • Өглөөний цайны дараагаар адал явдлаар дүүрэн аяллаа эхэлнэ.
  • Энэ өдөр бид Цагаан нуур сумаар дамжин Цаатан айлд зочилж цаа буга харах, ахуй амьдралтай танилцаад буцаад лодж дээрээ ирж амарна.
    Байрлах: Жаргант лож. Хоол: өглөө, өдөр, орой.
  • Өглөөний цайгаа бааздаа ууна. Түүний дараа Хоридол сарьдагийн дархан цаазат газрын гоо үзэсгэлэнтэй танилцахаас гадна Рэнчинлхүмбэ сумаар зочилж нутгийн брэнд бараа бүтээгдэхүүн худалдаж аваад буцаад лодж дээрээ ирж амарна.
  • Энхүү бүс нутаг нь байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай өвөлдөө -50 градус хүртэл хүйтэрдэг, Монгол улсын Хоймор төдийгүй онгон дагшин үзэсгэлэнт байгальтай Монгол улсын аялал жуулчлалын тулгуур цэг юм.
  • Байрлах: Жаргант лож. Хоол: өглөө, өдөр, орой.
  • Өглөөний цайгаа эртлэн уугаад аялалдаа гарна. Энэ өдрийн үүрээр бид Жаргант (Жаргалант) голын үзэсгэлэн төрхийг үзэж тольдон зургаа авхуулж, голын усанд сэлж дархлаагаа сэргээж цагийг сайхан өнгөрөөнө.
  • Жаргалантын гол нь -45 хэмд хөлддөггүй учраас нутгийн иргэд амьд устай гэж үздэг. Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд маш дулаахан, дотор нь ургасан өвс ургамал нь ногооноороо байдаг. Мөн голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог.
  • Байрлах: Жаргант лож. Хоол: өглөө, өдөр, орой.
  • Энэ өдөр бид олон хоногийн аяллын алжаалаа тайлж амрах бөгөөд цана чаргаар гулгаж амтат хоол зооглон, хөгжөөнт тоглоом тоглож өнгөрөөх болно.
    Байрлах: Жаргант лож. Хоол: өглөө, өдөр, орой.
  • Өглөөний цайгаа уусны дараагаар ачаагаа бэлдэж машиндаа ачаад цааш аялалдаа гарна.
  • Энэ өдөр бид Жиглэгийн даваагаар давж Үзэсгэлэнт хөх сувд, Хөвсгөл далайн эрэгт хүрч өдрийн хоолоо идээд, Хөвсгөл нуурын өвлийн төрх, болор мэт тунгалаг мөсөн дээгүүр аялж цагийг зугаатай өнгөрөөнө.
  • Оройн хоолоо идээд бааздаа амарна.
  • Байрлах: Жуулчны Бааз. Хоол: өглөө, өдөр, орой.
  • Өглөөний цайгаа уусны дараа бид Мөрөн буцна. Замдаа Хатгал тосгон & Сүхбаатар хөлөг онгоц, Уушгийн өврийн буган чулуун хөшөө, Дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөргийн 50:100 огтлолцлын цэгт зориулсан аялал жуулчлалын цогцолбор зэрэг газруудыг үзнэ.
  • Монгол орны хоймор болсон Дархадын хотгор, Хөвсгөл нуурын эрэгт аялж, амарсан 8 өдрийн аялал маань  17:05-н Мөрөн – Улаанбаатарын нислэгээр нисч Чингис хаан нисэх буудалд 18:10-д ирснээр өндөрлөнө.
  • Хоол:  өглөө

АЯЛЛЫН ҮНЭ:

Аялын үнэ: ХХХ₮

Аялын үнэд багтсан зүйлс:

  • Жаргант лож - 5 хоног Хөвсгөл нуурын жуулчны бааз - 1 хоног Тултын тохой жуулчны бааз - 1 хоног
  • Өглөөний цай: 7 Өдрийн хоол: 5 Оройн хоол: 7
  • Хагас өдрийн морин аялал
  • Орон нутгийн тээврийн хэрэгсэл: Lexus-470 / Toyota Land Cruiser 100 Series
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, ТХГН-ийн хураамж
  • Аяллын даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • Орон нутгийн нислэгийн тийз: УБ-Мөрөн-УБ

АЯЛЛЫН ХУВААРЬ:

Албан байгууллага болон хамт олны захиалгаар аялал зохион байгуулна.

ЖАРГАНТ ЛОЖ

Байгалийн үзэсгэлэнт газар байрласан Жаргант лож нь 24 цагийн тог цахилгаан болон 4G интернэт сүлжээнд холбогдсон шинэхэн байгуулагдсан жуулчны бааз юм.