СЭБҮ АРЛЫН АЯЛАЛ
Аяллын онцлох зүйлс:
Таныг Филиппин улсын үзэсгэлэнт Сэбү аралд аялахыг урьж байна. Жилд 2 сая гаруй гадаадын аялагч жуулчид татдаг, үзэсгэлэнт жижиг шүрэн арлууд болон цагаан элстэй наран шарлагын газруудаараа алдартай Сэбү арлын аяллаар та доорх зүйлсийг үзнэ.
- Сэбү болон Лапу-Лапу ихэр хоёр хоттой танилцах танин мэдэхүйн аялал
- Геологийн өвөрмөц тогтоц бүхий Шоколад толгодууд, Дэлхий дээрх сармагчингийн төрлийн хамгийн жижиг амьтан болох Тарсиа бичээрээ алдартай үзэсгэлэнт Бохол арлын аялал
- Адал явдалт далайн усан аялал (Парасейлинг, Снорклинг хийх, үзэсгэлэнт шүрэн арлуудаар аялах)
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Чингис Хаан ОУ-ын нисэх буудал дээр цуглана. Бидний аялал эхэлж Филиппин улсын Сэбү хотод хүрэлцэн очно. Филиппин улс нь 110 сая хүн амтай, газар нутгийн хувьд 7600 орчим олон том, жижиг арлыг багтаасан, Номхон далай, Зүүн Өмнөд Азийн харьяанд багтдаг чийглэг, халуун уур амьсгалтай орон юм.
- Бидний аялах Сэбү нутаг нь тус улсын хамгийн олон хүн амтай хот бөгөөд жилд 2 сая гаруй гадаадын аялагч жуулчид татдаг, үзэсгэлэнт жижиг шүрэн арлууд болон цагаан элстэй наран шарлагын газруудаараа алдартай аялал жуулчлалын гол бүс нутаг юм.
- Өнөөдөр бид зочид буудалдаа хүрэлцэн ирж, маргаашийн аялалдаа бэлдэн амрана. Хүсвэл та буудлын ойр орчимтой танилцаж, далайн эргээр алхан аян замын алжаалаа тайлж болно.
- Байрлах: Зочид буудал. Хоол: оройн хоол
- Өнөөдөр бид Сэбү, Лапу-Лапу буюу ихэр хоёр хотын түүхэн дурсгалт газруудтай танилцах аяллаа эхлэнэ. Португалийн алдарт далайчин Магеллан нь Испанийн судалгааны ангийг удирдан аялж 1521 онд тус арал дээр хөл тавьсан анхны Европ хүн болсон юм. Тухайн үед нутгийн иргэд болон Испаничуудын хооронд үүсэн зөрчил, тэмцлийн үеэр тус нутгийн уугуул омгийн ахлагч болох Лапу-Лапугийн Испанийн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн баатарлаг ялалтыг хүндэтгэх зорилгоор баригдсан дурсгал, мөн Magellan’s Shrine буюу Испанийн довтолгоог удирдаж, тус улсад католик шашныг нэвтрүүлж байсан Португалийн судлаач Фердинанд Магелланд зориулсан дурсгалт цогцолборыг тус тус үзэж сонирхоно.
- Эдгээр хоёр дурсгалт газартай танилцсаны дараа та олон арван жилийн турш гитарын бизнес эрхэлж ирсэн Alerre Guitar Factory хэмээх гэр бүлийн гитарын үйлдвэрт очих болно. Тэдний чадварлаг гар урчууд хэрхэн дэлхийн төвшний гитарыг эхнээс нь бүтээхийг та харах болно.
- Үүний дараа бид тус арлын эргийн хамгаалалтын байгууламж болох Сан Педрогийн эртний бэхлэлт цайз, Магеллан тус аралд ирэхдээ авчирсан модон загалмай гэж үздэг Magellan’s Cross, эртний Хятадын гүн ухаантан Лао Зигийн сургаалийг дагаж мөрддөг Даосизмын мөргөлийн төв болох Таойст сүмээр зочилно.
- Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр, орой
- Энэ өдөр бид өглөө эртлэн босож Бохол арлын зүг дурсамжтай, хөгжилтэй аялалдаа гарна. Себү боомтоос Бохол руу гаталга онгоцоор аялж хүрнэ. Бохол бол Филиппиний нэг муж бөгөөд эргэн тойрны 75 жижиг арлуудаас бүрддэг. Бохол нь шүрэн хадат арлууд, ер бусын геологийн өвөрмөц тогтоцтой Шоколад толгодоороо жуулчдыг их татдаг.
- Бид аяллаа эхэлж, энх тайван эв найрамдлын бэлгэдэл болсон Blood Compact Shrine дурсгалыг үзнэ.
- Дараа нь Филиппиний хамгийн эртний сүмүүдийн нэг Баклаён сүмээр орж, аяллаа цааш үргэлжлүүлэн Дэлхий дээрх сармагчингийн төрлийн хамгийн жижиг амьтан болох Тарсиаг бичийг үзэж сонирхоно.
- Өдрийн хоолоо Лобок гол дээр хөвөгч ресторан дээр идээд, 2 км урттай хүний гараар бүтээсэн үзэсгэлэнт Билар Манмэдийн зандан модны ойгоор аялна.
- Үүний дараа Бохол арлын хамгийн алдартай, жуулчдын очих дуртай газруудын нэг болох зуны улиралд өнгө нь бор болдог, конус хэлбэртэй 1268 толгодоос бүрдсэн дэлхийд алдартай геологийн өвөрмөц тогтоц болох Шоколад толгодыг үзнэ.
- Бидний энэ өдрийн аялал өндөрлөж, зочид буудалдаа ирж амарна.
- Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр, орой
- Өглөөний цайгаа уусны дараа бид аяллын хамгийн сонирхолтой хэсэг болох бүтэн өдрийн далайн аяллаа хийнэ.
- Бидний эхний аялал маань Парасейлинг. Та далайн уснаас дээш 50 метрийн өндөрт шүхрээр хөөрч, моторт завиар татуулан зугаацаж, тус арлын үзэсгэлэнт төрхийг тэнгэрээс тольдож гайхамшигтай мэдрэмжийг мэдэрнэ.
- Үүний дараа та Филиппиий алдартай, үндэсний онцлог бүхий Банка завиар үзэсгэлэнт Панданон арлын зүг аялж, тэндээ өдрийн хоолоо иднэ. Энд та усанд шумбах, цэнгэг уст далайн торгон элсэн дээр биеэ шарах боломжтой.
- Үдээс хойш бид усан доорх гайхалтай ертөнцийг судлахаар дараагийн үзэсгэлэнт шүрэн арлын зүг хөдөлнө. Энд та зориулалтын усны хувцас өмсөн, снорклинг хийж олон зүйлийн загас жараахайг харж, өнгө өнгийн шүр, далайн амьдралтай танилцана.
- Бүтэн өдрийн сонирхолтой адал явдлуудын дараа бид эргээд зочид буудалдаа ирж байрлана.
- Байрлах: Зочид буудал. Хоол: өглөө, өдөр, орой
- Өглөөний цайгаа уусны дараа орой онгоцны буудал явах цаг хүртэл чөлөөт өдөр.
- Товлосон цагтаа цуглаж онгоцны буудал дээр ирээд УБ буцах онгоцондоо сууснаар та бидний Филиппин улсаар аялсан дурсамжит аялал маань өндөрлөнө.
- Хоол: өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн
* ХХХ₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* ХХХ₮ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)
12 нас хүртэлх хүүхдийн үнэ
* ХХХ₮+тийзний үнэ (ээж, аавын хамт нэг ортой)
* ХХХ₮+тийзний үнэ (тусдаа нэмэлт ортой)
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
- Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Аяллын даатгалын бичиг баримт
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.