ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G6-3
  • Аяллын чиглэл: УБ - ХОНКОНГ – МАКАО - ГУАНЖУ- УБ
  • Аялын хугацаа: 6 өдөр/5 шөнө
  • Аяллын огноо: 2021
  • Аяллын үнэ: ХХХ₮
  • Холбоо барих: 70001160, 80068867

Аяллын хүсэлт илгээх

ХОНГ КОНГ - МАКАО - ГУАНЖОУ АЯЛАЛ

ХОНГ КОНГИЙН АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Хонг Конг, Макао, Гуанжу хотуудаар аялах 6 өдрийн аяллаар та тухайн улс, хотын соёл, түүхийг судлахаас гадна чөлөөт цагаа зугаатай өнгөрөөнө гэдэгт бид итгэлтэй байна. Аяллын турш үзэх гол зүйлсийг дурдвал:
    • Хонг Конг хот – Голден Баухинэ талбай, Викториа өндөрлөг
    • Диснейлэнд сэдэвчилсэн парк
    • Макао – Павлын сүмийн хана, Алтан Лянхуа талбай, Макао цамхаг, Венешн худалдаа, казиногийн төв
    • Гуанжоу хот – Зэрлэг амьтдын Chimelong Safari Park, усан онгоцны аялал

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Өглөөний нислэгээр Улаанбаатараас Хонконг чиглэлд 4 цаг нисэж, хил нэвтэрсний дараагаар мэргэжлийн хөтөч, жолооч таныг тосон авна.
  • Хотын аяллаар эхлээд, алдарт Голден Баухинэ талбайгаар орж, хурал үзэсгэлэнгийн ордон үзэж зургаа авахуулна.  Талбайг 1997 оны 7-р сард Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийг байгуулах ёслолыг хийж байсан Хонконгийн Конвенц, Үзэсгэлэнгийн Төвийн гадна талд байрлах алтан Bauhinia blakeana-ийн аварга том хөшөөний нэрээр нэрлэжээ.
  • Дараа нь Хонконгийг дээрээс тольдож болохуйц Пийк парк буюу Викториа өндөрлөг дээр гарч хотыг харна. Виктория оргил бол Хонконг арлын баруун хагаст орших Хонконгийн хамгийн өндөр толгодын нэг юм. Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлана.
  • Хоноглох: Зочид буудалд. Хоол: Өдрийн хоол, Оройн хоол.
  • Өглөөний цайны дараа Диснейлэнд орж, бүтэн өдрийг хөгжилтэй өнгөрөөнө. Энэхүү олон улсын сэдэвчилсэн парк нь 2005 онд нээлтээ хийсэн ба Хонконгийн хамгийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн гэгддэг. Энэхүү парк нь АНУ-ын Main Street, Fantasyland, Adventureland, Tomorrowland, Grizzly Gulch, Mystic Point, Toy Story Land гэсэн долоон сэдэвчилсэн хэсгээс бүрдэнэ. Диснейн үлгэрийн баатруудтай уулзахаас гадна паркийн төрөл бүрийн энтертайнмэнт тоглоомуудаар тоглож, паркийн хуваарьт тоглолтуудыг үзэх боломжтой. Гарын авлага хятад уламжлалт ханзнаас гадна англи хэл дээрх хувилбаруудтай. Хонконгийн Диснейлэнд сэдэвчилсэн парк нээлтээ хийснээсээ хойш ойролцоогоор 25 сая жуулчдыг хүлээн авсан гэх тооцоо байдаг.
  • Хоноглох: Зочид буудалд. Хоол: Өглөөний цай.
  • Өглөөний цайгаа уусны дараагаар Азийн Лас Вегас гэгддэг Макаод ирж, 17-р зууны үеийн Католик сүм – Павлын сүмийн хана, том хүрэл баримал бүхий Бадамлянхуа цэцэг бүрэн цэцэглэж байгаа мэт харагдах хөшөөтэй Алтан лянхуа талбайгаар зугаална.
  • Дараагаар нь 338 метрийн өндөр “Макао цамхаг” дээр гарч Макао болон ХонгКонгийг тольдон харна.
  • Макаогийн хамгийн том казино болон томоохон дэлгүүрүүдтэй худалдааны төвүүд нэг дор байдаг Венешн байгууламжтай танилцаж, худалдааны төвүүдээр болон казиногоор зочилно. Хотын аялал маань өндөрлөж зочид буудал руугаа буцна.
  • Хоноглох: Зочид буудалд. Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол.
  • Өнөөдөр та Гуанжу хот руу 2 цаг автобусаар явж очно. Замдаа үндэсний анхны гэх тодотголтой зэрлэг амьтдын Chimelong Safari Park хүрээлэн рүү очиж, хятадын пандагаас эхлээд зэрлэг амьтдыг өөрийн нүдээр харах боломжтой.
  • Зочид буудалдаа бууж, өдрийн хоолоо идсэний дараагаар том худалдааны төвүүдээр зочилж худалдан авалт хийнэ.
  • Орой болоход Хятадын өмнөд хэсэгт орших өргөн уудам мөрөн болох Сувдан голоор усан онгоцны аялал хийнэ. Усан онгоц дээрээ оройн хоолоо буфетээр зооглож, шөнийн Гуанжэ хотыг тольдоно. 1-2 цаг аялсны дараа буудалдаа хүргүүлэн амарна.
  • Хоноглох: Зочид буудалд. Хоол: Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол.
  • Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд, Хонконг хотын зүг хөдөлнө. Үдээс хойш чөлөөт цаг тул та хотоор өөрийн цагт тохируулан зугаалах, худалдааны төвүүдээр үйлчлүүлж болно.
  • Хоноглох: Зочид буудалд. Хоол: Өглөөний цай.
  • Хонконг – Улаанбаатар чиглэлийн нислэг хүртэл чөлөөт цаг байна. Улаанбаатарын чиглэлд нисээд, Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.
  • Хоол: Өглөөний цай.

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

* ххх₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
* ххх₮ (ганцаар 1 өрөөнд байрлах бол)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

* ххх₮+тийзний үнэ (ээж, аавын хамт нэг ортой)
* ххх₮+тийзний үнэ (тусдаа нэмэлт ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатар – Бангкок ОУ-ын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Ханой – Улаанбаатар ОУ-ын нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Хо Ши Мин – Ханой хотын орон нутгийн нислэгийн тийз, онгоцны буудлын хураамж
  • Камбож, Вьетнам улсын аяллын виз, визний хураамж
  • Тайланд – Камбож, Камбож – Вьетнам улсуудын хооронд аялах ОУ-ын зорчигч тээврийн аяллын автобусны тийзний зардал
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал, хээрийн кэмп, далайн эргийн амралтын газар
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр, оройн хоол
  • Хөтөлбөрт заагдсан Монгол-Англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
  • Хөтөлбөрт заагдсан өдрийн аяллууд
  • Хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний хураамж
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал
  • ОУ-ын нислэгийн илүү тээшний хураамж
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.