ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  • Аяллын код: G5-20
  • Аяллын чиглэл: Улаанбаатар - Токио хот - Улаанбаатар
  • Аялын хугацаа: 5 өдөр/4 шөнө
  • Аяллын огноо 2026 : 8/17, 9/25, 10/14, 11/21, 12/28
  • Аяллын үнэ: 5,490,000₮
  • Холбоо барих: 80202060, 95104877

Аяллын хүсэлт илгээх

ТОКИО ХОТ – ФҮЖИ УУЛ

ЯПОНЫ АЯЛАЛ

Аяллын онцлох зүйлс:

  • Хүний гараар бүтээгдсэн хиймэл арал Одайба
  • Дэлхийн хамгийн том робот Гундам
  • Солонгон гүүр, Эрх чөлөөний хөшөө
  • Сенсожи сүм, Накамисэ Дори гудамж
  • Фүжи уул
  • Японы зуун алдартай хүрхрээний нэг Ширайто
  • Тэнгэрийн мод цамхаг
  • Готемба аутлет болон бусад томоохон худалдааны төвүүд

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

  • Энэ өдөр бид өглөөний 08:00 цагт Улаанбаатар хотоос Нарита чиглэлд нисч өдрийн 13:30 цагт газардана. /Аэро Монголиа авиа компани/
  • Хилээр гарсны дараа ачаа тээшээ авч аяллын хөтөч болон жолоочтойгоо уулзан Токио хотын зүг хөдөлснөөр бидний аялал ийнхүү эхэлнэ. Токио хотод очмогц Шибуяа дүүргийн хамгийн ихдээ 3000 гаран хүн зорчиж байсан, ердийн үед ойролцоогоор нэг удаадаа 2000 хүн зорчдог 8 уулзварт гэрлэн дохио болон эзэндээ үнэнч алдарт Хачико нохойн хөшөөг үзнэ.
  • Үүний дараа оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.

Зочид буудал: 3 одтой / Хоол: оройн хоол

  • Өглөөний цайгаа уусны дараа Токио хотын аяллаа эхлэх ба энэ өдөр бид тус хотын хамгийн өндөр цамхаг болох Skytree буюу тэнгэрийн мод цамхагт гарч Токио хотыг бүхэлд нь тольдон харж мөн эртний Сенсожи сүмтэй танилцана. Уг сүмийн хажууханд байрлах 17-р зуунаас эхтэй Японы эртний худалдааны гудамж Накамисэ гудмаар зугаалж, хотын бэлэг дурсгалын дэлгүүр болон хамгийн амттай хоолны бүхээгүүдээр үйлчлүүлэх боломжтой.
  • Түүний дараа Сүмо бөхийн ордон болон Одайба (Токиогийн хиймэл эрэг) дахь эрх чөлөөний хөшөөний ард Солонгон гүүрийг үзэж дурсгалын зураг татуулна.
  • Мөн дэлхийн хамгийн том гэгдэх робот Гундамаар зочилох ба ойролцоох худалдааны төвүүдээр цагийг чөлөөтэй өнгөрүүлж, шоппинг хийнэ.
  • Буудалдаа ирж оройн хоолоо идээд амарна.

Зочид буудал: 3 одтой / Хоол: Өглөө, Өдөр, Оройн Хоол.

  • Өглөөний цайны дараа Япон улсын бэлгэдэл болох хамгийн өндөр уул Фүжи уулыг зорин хөдлөх ба уулын тав дахь тавцан буюу 2400м өндөрт машинаар гарч болох хамгийн өндөр цэгт гарна. Та бүхэн энд дурсгалын зураг татуулж бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой. (цас болон бороо салхи ихтэй үед дээш гаргахыг хориглосон байдаг тул тухайн үеийн цаг уурын нөхцөл байдлыг харгалзана)
  • Түүний дараа алдарт Фүжи уулын баруун өмнөд бэлд орших Ширайто хүрхрээг үзэж сонирхоно. Тус хүрхрээ нь Японы хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээнүүдийн тоонд багтдаг ба 150 метр өргөн, 20 метрийн өндөр хадан хясааны ирмэгээс унжсан торгоны утас мэт урсгалаар урсдаг юм.
  • Орой нь эртний хэв маягийг агуулсан (рёкан) халуун рашаантай зочид буудалд ирж байрлана.

Зочид буудал: 3 одтой РЁКАН зочид буудал / Хоол: Өглөө, Өдөр, Оройн Хоол.

  • Өглөөний цайгаа уусны дараа Токио хотын зүг хөдлөнө. Замдаа бид Японы Хаконе хотод байрладаг идэвхтэй галт уулын хөндий  болох Овакуданид хүрэлцэн ирнэ. Энэхүү газар нь хүхэрлэг халуун рашаан, галт уулын цоорхой, Фүжи уулын гайхалтай үзэмжээрээ алдартай ба 3000 орчим жилийн өмнө галт уулын дэлбэрэлтээс үүссэн “Их буцалж буй хөндий” хэмээх газар нутаг, халуун рашаандаа чанасан хар өндөгөөрөө алдартай юм.
  • Үдээс хойш бид Токио хотод ирэх ба та бүхэн оройг тааваараа амарч, худалдаа үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлж мөн шөнийн Токио хоттой танилцах гэх мэт хөгжилтэй өнгөрүүлж болно.

Зочид буудал: 3 одтой / Хоол: өглөөний цай

  • Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, ачаа тээшээ аваад нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө.
  • Өдрийн 13:00 цагийн НАРИТА – УБ шууд нислэгээр нисч монголын цагаар оройн 19:20 цагт газардсанаар бидний мартагдашгүй дурсамжит аялал ийнхүү өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн

5,490,000₮ (2 хүн нэг өрөөнд байрлах үнэ)

12 нас хүртэлх хүүхдийн үнэ

5,090,000₮  (ээж, аавын хамт нэг ортой)

Аялын үнэд багтсан зүйлс:

  • УБ- Нарита – УБ ОУ-ын 2 талын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан 3 одтой зочид буудал (1 өрөөнд 2-оор байрлах)
  • Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол.
  • Хөтөлбөрт заагдсан Монгол/Япон хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч.
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
  • Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Үнэд багтаагүй зүйлс:

  • Хувийн хэрэглээний зардал.
  • Аяллын үнэд багтаагүй бусад зардал.
  • Японы визний хураамж 110,000 төгрөг.
  • Аялалын үнэд багтаагүй хоолны зардал.
  • Өрөөнд ганцаараа байх бол нэмэлт төлбөр 800,000 төгрөг.
АЯЛЛЫН ХУВААРЬ
АЯЛЛЫН ХУГАЦААҮнэАялал захиалга
08/17 - 08/215'490'000₮Аялал захиалах
09/25 - 09/295'990'000₮Аялал захиалах
10/14 - 10/185'490'000₮Аялал захиалах
11/21 - 11/255'490'000₮Аялал захиалах
12/28 - 01/015'490'000₮Аялал захиалах
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
  • Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
  • Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
  • Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.

Шаардлагатай бичиг баримт

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
  • Аяллын даатгалын бичиг баримт
  • 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
    • Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
    • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Жирэмсэн аялагч, зорчигч

  • Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
  • Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
  • Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
  • Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
  • Аялалд тохиромжтой цоожтой чемодан
  • Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
  • Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
  • Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
  • Зургийн камер, аппарат
  • Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
  • Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
  • Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
  • Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
  • Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур

Нислэг, тээвэрлэлт

  • Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
  • Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай

  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
  • Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
  • Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.

Шингэн зүйл гэдэгт:

  • Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
  • Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
  • Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
  • Шүршдэг бүтээгдэхүүнүүд
  • Бусад ижил төрлийн шингэн зүйлс

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа

Гар тээш

  • Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.

Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш

  • Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.