БЭЭЖИН АЯЛАЛ + Universal Studios
шууд нислэгтэй аялал
Аяллын онцлох зүйлс:
- Бээжин хотын 5өдрийн аяллаар та Бээжингийн хамгийн том Амьтны хүрээлэн, Аквариум, Шувууны үүр, Дэлхийн долоон гайхамшигийн нэг “Цагаан хэрэм”, Team Lab – гэрлийн шоу, Universal Studios парк дээр бүтэн өдрийг хөгжилдөн өнгөрөөнө. Мөн та чөлөөт өдрөөр буудлын эргэн тойрон байрлах худалдаа үйлчилгээний томоохон төвүүдээр шоппинг хийх боломжтой юм.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Шинэ нисэх буудал дээр цуглах цаг: 03:30
- Улаанбаатар хотоос өглөөний 06:10 цагт МИАТ airlines -ийн нислэгээр Бээжин хотыг зорин ниснэ.
- Орон нутгийн цагаар өглөө 08:25 цагт Бээжин хотод буусны дараа аяллын хөтөч тайлбарлагчтайгаа уулзаад Цагаан хэрэм болон Шувууны үүр үзээд зочид буудалдаа очин бүртгэлээ хийлгээд амарна.
Зочид буудал: 4 одтой зочид буудал / Хоол: онгоцонд оройн зууш, өдөр, орой
- Өглөөний цайны дараа бид хүсэн хүлээсэн “Universal Studios” паркийн аяллаа эхэлнэ. Энэхүү парк нь 2021 оны 9 сард нээлтээ хийсэн ба одоогоор дэлхийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодроод байгаа юм.
- Нийт 40 орчим өөр өөр төрлийн тоглоомууд болон 20 гаруй сонирхолтой хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзүүлдэг байна. Тус парк нь нийт 7 өөр хэсгээс бүрддэг ба үүнд:
- Харри Поттер ба шидтэний ертөнц
- Минионуудын ертөнц
- Кунг Пу Панда ба гайхамшгийн ертөнц
- Журрасик Ворлд
- Марвелийн супер баатрууд
- Усны ертөнц.
- Холливудын өргөн чөлөө зэрэг байдаг байна
- Дотогш ормогц нийт 80 гаруй төрлийн ресторан, кафе, дэлгүүрүүдтэй тул та өөрийн хүссэн зүйлсийг худалдан авах боломжтой
Зочид буудал: 4 одтой зочид буудал / Хоол: өглөө, орой
- Өглөөний цайны дараа Бээжин хотын хамгийн том Зоо парк болон Аквариумаар зочилно. Тус Зоо парк болон Аквариум нь бүх насныханд зориулсан.
- Өдрийн хоолны дараа бид Бээжин хотын төвд байрлах “Joy City Mall” -д хүрэлцэн ирэх ба эндээс та өөрт хэрэгцээтэй бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
- Мөн бид тус дэлгүүрт байрлах гайхамшигт гэрлийн музей болох “Teamlab” ийн аяллаа хийнэ.
- Орой буудалдаа ирж амарна.
Зочид буудал: 4 одтой зочид буудал / Хоол: өглөөний цай
- Өглөөний цайны дараа чөлөөт өдөр тул та буудлын бассейнд амрах, буудлын эргэн тойронд байрлах худалдааны төвүүдээр шоппинг хийх боломжтой юм.
Зочид буудал : 4 одтой зочид буудал / Хоол: Өглөөний цай
- Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд алдарт дэлхийн долоон гайхамшигийн нэг болох Цагаан хэрэмтэй танилцана.
- Үүний дараагаар Шувууны үүр үзээд танилцаад үргэлжлүүлэн өдрийн хоолоо идсэний дараагаар Бээжин хотын Капитал олон улсын нисэх буудал руу хөдлөнө.
Орон нутгийн цагаар оройны 21:10 цагт Бээжин хотоос хөөрч 23:40 цагт Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудалд бууснаар бидний аялал өндөрлөх юм
Хоол: өглөөний цай
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн
* 2,690,000₮ (2 том хүн 1 өрөөнд байрлах нэг хүний үнэ)
12 нас хүртэлх хүүхдийн үнэ
* 2,390,000₮ (ээж, аавын хамт нэг ортой)
Аялын үнэд багтсан зүйлс:
Үнэд багтаагүй зүйлс:
АЯЛЛЫН ХУВААРЬ:
| АЯЛЛЫН ХУГАЦАА | ҮНЭ | Аялал захиалга |
|---|
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөртэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлайнаар болон утсаар холбогдож тодруулах.
- Аялал захиалгын онлайн хуудсыг бөглөж, аяллын гэрээтэй танилцаад, аяллын урьдчилгаа төлбөрийг төлснөөр таны аялал баталгаажна.
Шаардлагатай бичиг баримт
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх
- Аяллын даатгалын бичиг баримт
- 18 нас хүрээгүй хүүхэд хууль ёсны харгалзан дэмжигчээс (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ.
- Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
- Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.
Жирэмсэн аялагч, зорчигч
- Та манай аялал хариуцсан менежертэй холбогдон аяллын ачаалал, гарч болох эрсдэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсны дараа аяллын шийдвэрээ гарга уу!
- Мөн жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй.
- Жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадалгааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн аялалд хамрагдах, тухайн агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой. Маягтыг эндээс авна уу.
- Энэхүү магадалгааг нислэг эхлэхээс 7 хоногийн өмнө бөглүүлсэн байх шаардлагатай. Дээрх нөхцөлийг хангаагүй тохиолдолд аливаа агаарын тээвэр нь жирэмсэн эхийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй болохыг анхаараарай.
- Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, гадаад төлбөр тооцоо хийх эрх бүхий ОУ-ын төлбөрийн карт
- Аялалд тохиромжтой цоожтой чемодан
- Тухайн аялах орон, цаг агаарт тохирсон гутал, хувцас
- Цаг агаарын урьдчилсан мэдээг дараах линк-ээр шалгах: https://weather.com
- Нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос (60-100% хэт ягаан туяа)
- Өдрийн аялалд тохирсон хөнгөн үүргэвч, усны сав
- Хувийн ариун цэврийн хэрэгсэл
- Хувийн аяны эмийн сан (өөрийн чухал шаардлагатай эм, ходоод, халуун, ханиадны эм г.м)
- Зургийн камер, аппарат
- Гар утасны зөөврийн цэнэглэгч (powerbank, max 5V, 20000mAh), агаарын тээвэрт гар тээшинд авч орох
- Хүзүү болон бүсэлхийгээр зүүдэг бичиг баримт, мөнгө хадгалах аяллын паск
- Овор хэмжээ багатай борооны шүхэр, цув
- Тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэг бал
- Гар утасны цэнэглэгч, цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур
Нислэг, тээвэрлэлт
- Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ орон нутгийн нислэгт ирэхдээ хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаад паспортыг бүрэн эсэхийг шалгах.
- Нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудал дээр ирсэн байх.
- Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг эд зүйлсийг гар тээшиндээ авч явахыг зөвлөж байна.
- Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулж болохыг сайтар анхаарна уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
- Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
- Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
- Зорчигч бүрд зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
- Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт:
- Ундаа, жимсний шүүс, шөл зэрэг
- Лосьон, тос, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд
- Үсний гель, шүршүүрийн гель, шүдний оо зэрэг гелэн бүтээгдэхүүнүүд
- Шүршдэг бүтээгдэхүүнүүд
- Бусад ижил төрлийн шингэн зүйлс
Дэлгэрэнгүй мэдээлэл: Нислэгт авч явхад хориотой зүйлс болон аюултай бараа
Гар тээш
- Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
- Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг, орон нутгийн нислэгт 10 хүртэл кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх эрхтэй.

















