АРАБЫН ХОЙГИЙН КРУЙЗ АЯЛАЛ
- 5 одтой дээд зэрэглэлийн, бүх хоол багтсан Круиз усан онгоцоор Арабын хойгийн 3 улс, 4 хот буюу Катарын Доха хот, Оманы Мускат хот, АНЭУ-ын Дубай ба Абу Даби хотуудаар аялах мартагдашгүй 8 өдрийн круйз аялалдаа урьж байна.
- 2022 онд үйлдвэрлэгдсэн 336 метр урт, 827 өрөөтэй, 6600 зорчиг тээвэрлэх хүчин чадал бүхий аварга том Costa Toscana усан онгоцоор Араб болон Оманы хойг, Арабын тэнгисээр аялна.
ТОВЧ ХӨТӨЛБӨР:
ӨДӨР БООМТ ИРЭХ ХӨДЛӨХ
1 АНЭУ / Дубай - -
2 АНЭУ / Дубай - 23:59
3 АНЭУ / Абу Даби 09:00 23:59
4 Катар / Доха 14:00 22:00
5 Далай - -
6 Оман / Мускат 07:00 17:00
7 АНЭУ / Дубай 13:00 -
8 АНЭУ / Дубай - -
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
- Улаанбаатар хотоос өдөр 12:00 цагт “Хүннү Эйр” авиа компаний шууд нислэгээр Дубай хотыг зорин ниснэ.
- Дубай хотод 17:00 цагт газардана. Нислэгийн нийт хугацаа 9 цаг.
- Та бүхнийг компаний хөтөч орчуулагч, жолооч нар тосон авна.
- Нисэх онгоцны буудлаас Хөлөг онгоцны боомтод хүргэж өгөн өрөөгөө хүлээн авч байрлан амарч хоноглоно.
- Хөлөг онгоц энэ өдөр Дубайн боомтоосоо хөдлөхгүй.
Өдрийн хоол: Онгоцонд, Оройн хоол: Круйз
Буудал: Круйз
- Өглөөний цайгаа уугаад бид бүтэн өдрийн Дубайн аяллаа эхлүүлнэ.
- Алдарт Бүрж Калифагийн 124 давхарт гарна.
- Хуучин Дубай очин үнэт эдлэлийн дэлгүүр, алт ба алдарт амтлагчны захаар зочилно. Энэ захад дэлхийн бүх улсуудын бүх төрлийн амтлагчид байдаг.
- Өдрийн хоолоо Дэлхийн өвд багтсан Дубайн анхны барилгуудын нэгд багтах ресторанд иднэ.
- Алдарт Palm Island буюу Дэлхийн баячуудын амьдардаг хиймэл арлын сүүлчийн хэсэг дээр очино.
- Дэлхийн анхны 7 одтой буудал “Burj al arab” очин зургаа авхуулна. Дотор нь орохгүй
- Дубай молл очин усан ба гэрлэн шоу үзнэ.
- Энэ өдөр Круйз онгоц оройны 23:59-т Абу Даби хотруу хөдөлнө.
Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Хуучин Дубайд Ресторан, Оройн хоол: Круйз
Буудал: Круйз
- Энэ өдөр бид Арабын нэгдсэн улсын нийслэл Абу Даби хотруу явна. Дубай ба Абу даби хотуудуудын хооронд 140 км зайтай.
- Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн Алдарт “Sheikh Zayed Mosque” буюу Гантиган сүмээр зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба абжур үзэх болно.
- Абу Дабигийн ерөнхийлөгчийн ордоноор зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд ёслол энэхүү ордонд болдог. Ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй үедээ музей хэлбэрээр ажилладаг.
Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Ресторан, Оройн хоол: Круйз
Буудал: Круйз
- Хөлөг онгоц Катар улсын зүг аялана.
- Катар улсын Доха хотод 14:00 цагт буух ба оройны 22:00 цагт круйз боомтоос хөдөлнө.
- Бид аяллаа шинэ Доха хотын далайн эргээр зугаалан эхлүүлнэ.
- Хуучин Доха хотод Катара виллаж очин эртний хотоор аялана. Тэнд бид эртний хэв маягтай хороолол, эртний театр үзнэ.
- Катарын сувд гэгддэг Дохагийн хамгийн баян дүүргээр аялана.
- Дохагийн үндэсний музей болох Мшейрэб музей үзэж Катар улсын түүх соёлтой танилцана.
- Катар улс нь мал маллан амьдардаг нүүдэлчин ард түмэн байсан ба 18-р зуунд Их Британий нөлөөнд орж суурин амьдралруу орж эхэлсэн. 1971 онд Англичууд яван тусгаар улс болсон ба тэр цагаас эхлэн газрын тос үйлдвэрлэх ажилаа эхлүүлж одоогоор Дэлхийн үсрэнгүй хөгжсөн улсуудын нэг болсон. Аялагчид хотын төв орон орчин үеийн Доха хотоор зугаалах, Сувдан арал буюу хиймэл арлаар зугаалах, мөн 2022 онд болсон хөлбөмбөгийн ДАШТ болсон стадионууд үзэх боломжтой.
Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Ресторан, Оройн хоол: Круйз
Буудал: Круйз
- Энэ өдөр хөлөг онгоц далайн голд өнжих ба та бүхэн Круйз дотор өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөна. Круйз дотор олон нийтэд зориулсан спортын талбай, спа, бассейн, усан парк, казино, урлагийн тоглолт ба амралтын өрөөнүүд байдаг. Та хөлөг онгоцны дэлгэрэнгүйг “Круйз мэдээлэл” цэснээс хараарай.
Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Круйз, Оройн хоол: Круйз
Буудал: Круйз
- Хөлөг онгоц Оман улсын Мускат хотын зүг аялана.
- Мускат хотод 07:00 цагт бууна.
- Оман улсыг Арабын Сувдан улс гэдэг ба ногоон далай, өвөрмөц бүтэцтэй олон хадан хясаа, өндөр хавцалуудаараа алдартай.
- Бид Мускат хотын төвөөр зугаалж аялалаа эхлүүлнэ.
- Усан онгоцны аялал хийн Дельфин олноороо байдаг хэсэгт очно.
- Круйз 17:00 цагт Дубай хотруу хөдөлнө.
Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Ресторан, Оройн хоол: Круйз
Буудал: Круйз
- Үдээс өмнө хөтөлбөргүй.
- 15-н цагт Жийп машинууд буудлаас ирж аван Сафаригийн элсэн цөлд очин мэргэжлийн жолооч нар элсэн манхан дундуур дрипт үзүүлна. 1 машинд 5 хүн сууна.
- Элсэн цөл дунд байрлах баазад очин үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо иднэ.
- Энэ өдөр Круйз онгоц 13:00 цагт Дубайд ирэх ба боомтоосоо хөдлөхгүй.
Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Круйз, Оройн хоол: Сафари камп
Буудал: Круйз
- Бид энэ өдөр өглөөний цайны дараа Улаанбаатар нисэх онгоцондоо суун аялал өндөрлөнө.
Өглөөний цай: Круйз, Өдрийн хоол: Хөтөлбөрт багтаагүй (Онгоцонд хоолтой)
АЯЛЛЫН ҮНЭ:
Том хүн:
7’490’000₮ – Нислэг+Круйз аялал
8’990’000₮ – Нислэг+Круйз аялал + Хотуудын аялал
Хүүхэд (12 нас хүртэлх):
7’290’000₮ – Нислэг+Круйз аялал
8’790’000₮ – Нислэг+Круйз аялал + Хотуудын аялал
Аялын үнэд багтсан зүйлс:
Аяллын үнэд багтсан – Хөтөлбөргүй аялал – 7’450’000
* Круйз онгоцонд 7 хонох төлбөр
* Аялаж буй улсын боомтны такс
* Орой болгон болох бүх шоу, үзүүлбэрүүдийн такс
* Круйз дээрхи өглөө, өдөр, оройн хоол
* Гала хүлээн авалт такс
* Дубайд нисэх буудлаас угтах ба үдэх үйлчилгээ
* Гадаад аяллын даатгал
Аяллын үнэд багтсан – Хөтөлбөртэй аялал – 8’990’000
* Круйз онгоцонд 7 хонох төлбөр
* Аялаж буй улсын боомтны такс
* Орой болгон болох бүх шоу, үзүүлбэрүүдийн такс
* Круйз дээрхи өглөө, өдөр, оройн хоол
* Гала хүлээн авалт такс
* Дубай хотын аялал
* Сафари аялал
* Абудаби аялал
* Хөтөлбөрт багтсан бүх үзвэрийн билет
* Дубайд нисэх буудлаас угтах ба үдэх үйлчилгээ
* Аяллын хугацаанд өдөр бүр Монгол хэлтэй орчуулагч
* Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр, оройн хоол
* Гадаад аяллын даатгал
Үнэд багтаагүй зүйлс:
Нэмэлт мэдээлэл:
* Хувийн хэрэглээний зардал
* Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ
* Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
* Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
Аяллын төлбөр ба баталгаажуулалт:
* Аяллын гэрээг компанитай хийнэ.
* Аялал баталгаажуулахын тулд аяллын 50%-ийг төлснөөр баталгаажуулна.
* Үлдэгдэл төлбөрийг аялал эхэлхээс 14 хоногийн өмнө төлнө. (Олон улсын нислэгийн билетийг 14 хоногийн өмнө төлдөг)
АЯЛЛЫН ХУВААРЬ:
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
- Аяллын хөтөлбөр болон аяллын гэрээтэй сайтар уншиж танилцах,
- Асуулт, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай аяллын менежерүүдтэй онлай чат болон утсаар холбогдож тодруулах: 80202060, 99061160, 70001160.
- Та аялал захиалах бол аяллын эхлэх хугацаа, том хүний тоо, хүүхдийн тоо & нас, өөрийн бүтэн овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар гэсэн мэдээллүүдийг бидэнд чатаар болон холбогдсон аяллын менежерийн утасны дугаарлуу илгээнэ үү.
- Бид танд буцаагаад аяллын гэрээ болон хөтөлбөрийг илгээнэ.
- Аяллын гэрээ байгуулж, урьдчилгаа 50%-ийн төлбөр төлснөөр таны суудал баталгаажна.
- УБ – Дубай – Нислэг үргэлжлэх хугацаа 09 цаг 30 мин.
- УБ хотоос 50 км ( хотын төвөөс 1 цаг машинаар явна) Хөшигтын хөндийн шинэ нисэх буудлаас ниснэ.
- Нислэг эхлэх цагаас 2 цаг 30 минутын өмнө онгоцны буудал ирсэн байна.
- Онгоцны буудал дээр компаний менежерүүдтэй уулзан хэвлэж бэлдсэн Виз, даатгал, тийз болон зөвлөмжийг авна
- Дубай Виз болон Гадаад пасспорт, нислэгийн тийз үргэлж гар ачаа буюу биедээ авч явах. Хаяж үрэгдүүлэхээс болгоомжлох.
- Дубайн хил дээр аяллын компаний зүгээс хэвлэж өгсөн виз хэрэг болох учир гар ачаандаа авч явах хэрэгтэй.
- Та бүхнийг аяллын хөтөч компаний лого бүхий самбартай тосон авч зочид буудалд хүргэн өгч байрлахад тусална .
- Та бүхэн (аялагч бүр) компаний нээсэн facebook group-д орж өдөр бүрийн мэдээлэлтэй танилцах.
- Дубай хотод facebook messenger дуудлага хийхэд тохиромжгүй тул BOTIM APP утсандаа татан дуудлага хийх боломжтой (app store, play store, QR code).
- Ямар нэгэн харшилтай бол аяллын менежерт мэдэгдэх.
- Бидний аялах хотуудад аялал жуулчлал маш өндөр хөгжсөн орон тул гадуур ямар нэгэн хувцасны хориг гэж байдаггүй. Тиймээс та хүссэн хувцасаа өмсөх боломжтой.
- Бидний аялаж байх үед буюу 11-р сараас 3-р сарын хооронд 25 – 32 градусын хооронд байдаг ба бороо орох магадлал маш бага. Тиймээс нимгэн хувцастай явахыг зөвлөж байна. (шорт, богино ханцуйтай хувцас, даашинз, углааш гэх мэт). Зундаа 40-с 60 градус хүртэл халдаг. Автобусан дотор байнга хүйтэн кондишн байдаг тул кондишнд эмзэг хүмүүс цамц өмд авах.
- Дубай хотын бүтэн аялал хийх өдөр олон үзвэрүүд үзэж их алхах тул пүүз ба биенд тухтай хувцас өмсөх нь тохиромжтой.
- АбуДаби явах өдөр бид бүхэн Гантиган сүмээр зочилдог. Ганцхан тэр өдөр сүмээр зочлох үедээ эмэгтэйчүүд шагайнаас үс хүртлээ биеэ ил гаргаж болдоггүй. Тиймээс нэвт гэрэлтдэггүй өмд, цамц, үс халхлах алчууртай ордог. Сүмийн эргэн тойрон ба сүм дотор үндэсний хувцас зардаг. Монгол төгрөгөөр ойролцоогоор 50,000 төгрөгөөр зардаг.
- АНЭУ буюу Дубай Абу Дабид хэрэглэх мөнгөн тэмдэгтийг Дейрхам гэдэг ба 1 дейрхам нь 925₮ -тэй тэнцдэг.
- Катарын мөнгөн тэмдэгтийг Рияал гэдэг ба 1 рияал нь 955₮ -тэй тэнцдэг.
- Оманы мөнгөн тэмдэгтийг Риал гэдэг ба 1 риал нь 9031₮ -тэй тэнцдэг.
- Та бүхнийг аялалд гарахдаа Монголоос доллартой явахыг зөвлөж байна. Тухайн буусан улсынхаа онгоцны буудал дээр мөнгөө солиулсан нь хамгийн ашигтай. (Их хэмжээний мөнгө бол банкинд солиулсан нь ашигтай)
- Бидний аялаж буй бүх газар карт уншдаг ба та бүхэн төгрөгийн эсвэл долларын олон улсын карттай байхад л болно. Тухайн банкнаасаа хамаараад шимтгэл нь өөр өөр байдаг.
- Бидний аяллын маршрутанд Дубайн алт, амтлагчны зах орсон байдаг. Та бүхэн захаас худалдан авалт хийхээр бол алт ойролцоогоор 10%, амтлагч ба сувенир 60-70% хямдардаг тул сайн хямдруулж авахыг зөвлөж байна. Дубайд захаас бусад газар хямдардаггүй. Мөн та бүхэнд таксигаар явах шаардлага гарвал таксины км-ыг харан төлбөрөө хийхэд л болно.

















